Өвөг хүн

Испанийн хойд хэсгээс анх олдож байсан. Энэ зүйл нь 800,000-780,000 жилийн өмнө Европт амьдарч байжээ. Уг олдворын насыг палеомагнетикийн аргаар тодорхойлжээ. Энэ нь дэлхийн соронзон орон хэдэн удаа чиглэлээ өөрчилсөн явдал дээр тулгуурладаг аж. Мадридын Үндэсний Байгалийн Шинжлэх Ухааны Музейн палеоантропологич Хосе Бермудез де Кастро 1997 оны 5-р сарын 30-нд өөрийн энэ олдворын талаар Science сэтгүүлд өгүүлэл нийтлүүлж байв.

Гэвч тэр олдвор нь өсвөр насны хүүхдийнх байсан ба түүнийг шууд шинэ зүйл хэмээн хүлээн зөвшөөрөхөд олон эрдэмтэд эргэлзэж байсан юм. Учир нь хүүхдийн нүүрний хэлбэр нь насанд хүрсэн төлөөлөгчөөсөө өөр байх нь гарцаагүй юм гэж тэд үзэцгээж байлаа. Гэвч Испанийн эрдэмтэд Атапуэркагийн уулсын хооронд орших Бургос хотын ойролцоо газраас дор хаяж зургаан бодгалийг илэрхийлэх 80 салангид үлдэгдлийг олсон байна.

Испаний эрдэмтдийн үзэж байгаагаар бол Homo antecessor нь Homo erectus ба Homo ergaster-ийн аль нэгнээс Африкт үүссэн бөгөөд Homo antecessor-оос орчин үеийн хүн буюу Homo sapiens үүссэн байж болох ажээ.

Уг зүйлийн талаар эрдэмтдийн баттай мэдэж авсан зүйлс гэвэл тэд гал хэрэглэж сураагүй байжээ. Өөрөөр хэлбэл тэд идэш тэжээлээ болголгүй хэрэглэдэг байсан байна. Мөн олон арван ясны үлдэгдлүүд нь тэдний идэш тэжээл болсон зэрлэг амьтдын ястай цуг олдсон байх агаад махыг нь хуссан олон шинж тодорхой дурайн байжээ. Энэ нь тэднийг каннибалистууд байсан гэдгийг нотолж байгаа юм.

Мөн Испанийн эрдэмтэн Арсуага томографийн арга техник дээр тулгуурласан судалгаан дээрээсээ энэ зүйлийг орчин үеийн хүмүүстэй адил баруун гараа голчлон хэрэглэдэг байсан хэмээн таамаглажээ. Мөн Арсуага хэлний ямар нэг хэлбэр хөгжсөн байх магадлалтай гэсэн байна.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s