Денисовын хүн

Орчин үеийн хүмүүс Денисовачуудтай тааралдсан нь
Кавказойд расын орчин үеийн хүмүүс Денисовчуудтай тааралдсан нь

2008 онд Өмнөд Сибирийн Алтайн нуруунд орших Денисовын агуйд малтлага хийж байсан залуу орос археологич ун жижигхэн чигчий хурууны хэлтэрхий олсон байна. Урам хугармаар олз. Гэвч түүнээ хаясангүй. Сармагчных ч гэмээр эд байлаа. Агуйн 30,000-50,000 жилийн өмнөх давхаргаас олдсон энэ олдвор мэдээж хүнийх байж таарах ёстой байж. Сибирт энэ үед сармагчин, мич байх боломжгүй байсан нь мэдээж хэрэг.

Энэ олдворын гадаргууг сайн шинжлэхэд хүүхдийн чигчий хурууны хэсэг гэдэг нь тогтоогджээ. Оросын Археологичид үүнийг орчин үеийн хүний үлдэгдэл гэж тогтов. Гэхдээ малтлагын багийн ахлагч Анатолий Деревянко уг ясны жижиг хэсгийг Сванте Паабо хэмээх эрдэмтэнд өөрийн биеэр хүргэжээ. Паабо 1984 онд анх удаа Египтийн муммигаас ДНХ ялгасан, 1997 онд Неандерталь яснаас ДНХ ялгасан зэрэг олон гавъяа байгуулж шинжлэх ухааны хүрээнд хүндэтгэл хүлээсэн хүн.

denisovan-pinkie-bone-495x670

Гэвч 2008 онд Паабо Неандерталь хүний бүрэн геномын секвенсинг дээр ажиллаж байсан учраас уг ясанд хангалттай анхаарал хандуулж чадсангүй. 2009 онд Паабогийн шинжилгээний багийн эрдэмтэн Краузе ясны хэсэг дээр митохондрийн геномыг ялгаж, секвенсинг хийх ажлыг гүйцэтгэжээ. Эхний удаад секвенсингийн хариунд итгээгүй тул Краузе дахин нэг шинжилгээг хийв.

dna-sample-in-hand-495x670
Тун жижиг яс асар их мэдээлэл тээж болно

Удалгүй Краузе эрдэм шинжилгээний хурлаар явсан Паабо руу утасджээ. Тэрээр Паабог сууж байна уу гэдгийг эхлээд асуужээ. Үгүй хэмээн Паабо хариулахад сандал олж суусан нь дээр шүү хэмээн зөвлөж. Шинжилгээний хариугаар уг чигчий хуруу нь орчин үеийн хүнийх (Homo sapiens) биш, Неандерталийнх ч биш гэдэг нь батлагдсан байна. Тэд урьд өмнө нь ийм митохондрийн генийг харж байсангүй ажээ.

tooth

2010 он гэхэд Денисовын агуйгаас олдсон олдворууд дотроос хоёр араа нь Денисов хүнийх гэдэг нь ДНХ-ийн шинжилгээгээр батлагджээ. Хачирхалтай нь эдгээр араанууд орчин үеийн хүнийхээс ихээхэн том байв. Хоёр дахь арааг нь олсон археологич хэтэрхий том хэмжээнд нь хууртаж баавгайн араа гэж анх тэмдэглэж байжээ.

Денисовагийн агуй
Денисовагийн агуй

Одоогоор олдсон хэдхэн олдвороос Денисов хүн ямархуу сонин дүр төрхтэй байсан бол гэдгийг харамсалтай нь тодорхойлох боломжгүй юм. Чигчий хуруунд эндоген ДНХ (70 хувь) тун сайн хадгалагдсаны ачаар эрдэмтэд Денисов хүний бүрэн геномыг гаргаж чаджээ. Энэ генийн дагуу чигчий хуруу нь 8 настай охиных агаад эцэг, эхийнх нь геном тун ижил төстэй байсан байна. Гэхдээ эдгээр төстэй гений тархалт геномын хаа сайгүй тааралдаж байгаагаас цус ойртолтын тохиолдол биш гэдэг нь илэрхий болжээ. Энэ явдал нь Денисов хүмүүсийн тоо толгой харьцангуй цөөн байсан учраас хангалттай вариаци бий болж амжаагүй байна. Геномоос тэд бараан арьс, хар үс, хүрэн нүдтэй байсан байж болох юм гэсэн мэдээлэл гарч иржээ. Мөн Денисов хүн нь генийн хувьд Неандертальтай илүү төстэй байв.

Spread_and_evolution_of_Denisovans.jpg

Денисовын агуйд олон мянган жилийн туршид Денисовчууд, Неандертальчууд, орчин үеийн хүмүүс бүгд амьдарч байжээ. Уг агуйгаас олдсон Неандертальчуудын геномын 17% Денисов ген байгаа нь эрлийзжилт явагдсаныг харуулна. Энэ эрлийз геномын дотор олж тогтоогдоогүй бас нэгэн хүний төрөл байгаа нь илэрчээ.

Орчин үеийн хүмүүс 67,000-40,000 жилийн хооронд ойрхи дорнод болон төв азид Неандертальчуудтай эвцэлдсэн нь батлагдсан бөгөөд өдгөө Европчуудад Неандерталь ген харьцангуй их буюу дунджаар 2-5%, Азичуудад дунджаар 1-4% оршин байдаг. Гэхдээ Африкчуудад Неандерталь ген үгүй аж. Мэдээж Африк тивээс гадна эрлийзжилт явагдсан учраас энэ юм. Үүнтэй адил Денисова хүмүүс орчин үеийн хүмүүстэй цус холилдсон байж таарах юм.

Гэвч Денисов хүний геномын дагуу зөвхөн Шинэ Гвинейчүүд, Меланез, Австралийн аборигенчууд, Филлипиний уугуул хар арьстнуудад 2,5-5%-ийн Денисова ген хадгалагдан үлдсэн нь тодорхой болжээ.

Энэ нь 500,000 жилээс өмнөх хугацаанд Неандерталь болон Денисов хүний өвгөөс орчин үеийн хүний өвөг салан хувьссан гэдгийг баттай илтгэж байгаа юм. Одоогийн таамгаар Неандертальчууд Африкаас гараад баруун тийш европ руу нүүдэллэж, Денисов хүмүүс зүүн тийш Ази руу нүүдэллэсэн бололтой юм. Харин энэ үеэр Африкт үлдсэн хүмүүс орчин үеийн хүн болон хөгжжээ. Тэд эцэст нь Африкаас гарч 40,000 жилийн өмнө Денисовчуудтай таарч улмаар цааш Австрали руу нүүдэллэхдээ Денисов генийг тээсэн байж болох талтай.

Мөн Денисов генийн дагуу 125,000 жилийн өмнөөс эхлэн Денисов хүмүүсийн тоо толгой багасч эхэлсэн гэдэг нь илэрсэн тул нарийвчилбал 41,000 жилийн өмнө амьдарч байсан чигчий хурууны эзэн Денисовчуудын сүүлч байсан байж мэдэх юм.

denisovan-family-tree-990x700

Advertisements

2 thoughts on “Денисовын хүн

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s