Чепрано хүн

Homo cepranensis гэдэг нь 1994 онд олдсон нэг гавлын ясны орой хэсгийн үлдэгдлийг үндэслэн гаргасан шинэ зүйлийн нэр юм. Энэ үлдэгдлийг Италийн нийслэл Ромоос зүүн өмнөд тийш 89 км-ийн зайд орших Фросинон мужид орших Чепрано хотын ойролцоогоос археологич Итало Бидитту олжээ.

Уг олдоцын нас 350,000-500,000 жилийн настай байж болох бөгөөд олдсон газартай нь харьцуулаад үзэхэд хамгийн ойролцоогоор 450,000 жилийн өмнө амьдарч байсан хүнийх байх магадлалтай.

Уг олдоц дээр суурилсан анхны судалгааны ажлуудын нэгт Homo ergaster эсхүл H. erectus болон Homo heidelbergensis хэмээх зүйлүүдийн шилжилтийн үе болохыг харуулжээ. Харин 2011 онд хийгдсэн судалгаагаар уг зүйл нь Неандерталь хүний өвөг дээдэс байх тун боломжтой ажээ.

Тиймээс Homo cepranensis нь европт амьдарч байсан хамгийн эртний хүмүүсийн нэгт зүй ёсоор тооцогдох бөгөөд Homo antecessor-оос морфологийн хувьд хэд хэдэн талаар ялгаатай байжээ. Гэвч бүрэн дүүрэн тодорхойлолт гаргахад энэхүү цор ганц гавлын ясны оройн хэсэг нь тийм ч хангалттай биш юм.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s