Хайдельберг хүн

Энэ зүйлийн анхны олдвор Германы Мауэр хотын ойролцоо газраас олдсон эрүүний яс байв. Уг эрүүний ясыг судалсан профессор Отто Шөтенсак уг зүйлд өөрийн их сургууль Хайделбергийн их сургуулийн нэрийг өгсөн байна. Уг зүйл нь Homo erectus, Homo neanderthalensis хоёрын завсрын шинжийг агуулсан байдаг аж.

Homo heidelbergensis их том биетэй буюу эрэгтэйчүүд нь дунджаар 180 см өндөр, 100 кг жинтэй байв. Өмнөд Африк дахь Homo heidelbergensis бүр дунджаар 210 см өндөр байсныг профессор Ли Бергер баталж байна. Уг зүйл магадгүй үхэгсдээ булшилдаг хамгийн анхны зүйл болсон байж магадгүй. Энэ таамгийг нэг дор олдсон 28 гавлын яснаас үндэслэн гаргажээ. Мөн Homo neanderthalensis-тай адил хэлний эртний хэлбэр уг зүйл дотор хөгжсөн байх магадлал их. Хайделбергийн хүний өвөг Homo ergaster зүйлээс эхлэн хэл яриаг даган төвөнх, дуу авианы бүтэц  хөгжиж эхэлсэн гэдэг.

Эрдэмтэд Homo heidelbergensis нь африкт Homo sapiens европт Homo neanderthalensis-ийн шууд өвөг байсан гэж үздэг.

  • Европт 350,000-300,000 жилийн өмнө: H. heidelbergensis > H. neanderthalensis
  • Африкт 200,000-100,000 жилийн өмнө: H. heidelbergensis > H. rhodesiensis > H. sapiens idaltu > H. sapiens sapiens

Неандерталь хүн хэдий намхан ч H. heidelbergensis-ийн нилээн шинж төрхийг хадгалан үлдсэнээс ихээхэн булчинлаг бие махбодтой, төвгөр бус эрүү зэрэг нь юм. Харин H. sapiens sapiens буюу орчин үеийн хүн нь урьд өмнөх бүхий л хүн дүрст бичнүүдээс илүү жижиг хөмсөгний ястай бөгөөд харьцангуй хавтгай нүүр, төвгөр эрүүний ясаараа эрс ялгагдана.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s