Үйлдвэрлэлд ашигладаг зарим ферментүүд

Олон төрлийн микробоос ялгаж авсан ферментүүдийг үйлдвэрлэлд ашигладаг билээ. Ренниныг бяслаг үйлдвэрлэлд хэрэглэдэг. Mucor pussilus, M. Meihei нь ренниныг ялгаруулдаг. Мөөгний пектиназа ферментүүд нь жимсний шүүсийг тунгалагжуулахад хэрэглэгддэг. Глюкоз оксидаза нь өндгийг хатаахын өмнө глюкозыг нь зайлуулахад хэрэглэнэ.

Нунтаглаж хатаасан өндөгний уургууд нь глюкозтой харилцан үйлчлэлцэж бор өнгөтэй болдог билээ. Тиймээс глюкозыг зайлуулах нь хатаасан өндгийг муудахаас сэргийлэн тогтворжуулдаг ажээ. Глюкоз оксидаза нь олон тооны бүтээгдэхүүнүүд болох хийжүүлсэн ундаа, майоннез, саладны амтлагч зэргээс хүчилтөрөгчийг зайлуулж исэлдсэн өнгө, амтны өөрчлөлтөөс сэргийлэхэд хэрэглэдэг. Мөн глюкоз оксидаза нь сахарын шижинтэй хүмүүсийн цус, шээсин дэх сахарын хэмжээг тогтоох тестерийн найрлагад оролцсон байдаг.

Үйлдвэрлэл Bacillus Aspergillus Хэрэглээ
Согтууруулах ундаа + + Сахаржуулахын тулд амууг нэмэхээс өмнө цардуулыг шингэрүүлнэ
Гурилан бүтээгдэхүүн + Задрах нүүрсусны пропорцийг ихэсгэхэд
Нэрэх + Арьай бэлдэх, нэмэлт бодисуудыг шингэрүүлэхэд
Нэрэх + Үрийн задрах чанарыг сайжруулах, шар айрагны шинж чанарт өөрчлөлт оруулах
Хүнс + Ферментээр үйлчлүүлсэн арвайг шувуу, үхрийн аж ахуйд хэрэглэх
Детергент + Угаалгын нунтагны угаах чадварыг дээшлүүлэх, аяга таваг угаах детергентийн нэмэлт
Цаас + Цаасны нүх сүв таглах бодисын үйлдвэрлэлд цардуулыг шингэрүүлэх
Бөс даавуу + Өндөр температурт даавуунд үргэлжлүүлэн нүх сүв гаргах (тэлж зай завсар гаргах)
Сахар + Фруктоз, глюкоз, мальтозын үйлдвэрлэл, жүүсэнд дэх цардуулыг задлах замаар нишингэний сахарын жүүсний фильтерээр шүүгдэх чанарыг нэмэгдүүлэх