Хоккайдо – бурхдын цэцэрлэг

Хоккайдо – Японы хамгийн хойд зүгт орших арал. Энэ бол Орос, дорнотой хиллэх тэрхүү зэлүүд цэг билээ. Энэ ид шидийн арал дээр Айну хэмээх эртнээс улбаатай омог амьдран сууна. Тэд Бурхан уг арлын буцлах шавар шавхайг үзэсгэлэнт уулс, ой мод болгон хувиргасан гэж итгэдэг аж. Өнөө үед ч Айну омгийнхон бүхий л амьд амьтад нь ариун байх байгаль лус савдгаа шүтэж залбирдаг. Эдгээр өвөрмөц хүмүүсийн нүдээр бид Бурхдын цэцэрлэг гэх Хоккайдогийн ертөнцөөр аялах болно.

“Хоккайдо – бурхдын цэцэрлэг” -ийг үргэлжлүүлэн унш

Сурталчилгаа

Япон хуар

Тоёохаши бол Японы Хоншу арлын төвд орших Айчи нутгийн хот юм. Тоёохашигийн Гион баяр жил бүрийн 7 сарын дундуур болдог. Өдөртөө шүтээн өргөсөн жагсаал хотын хэд хэдэн талаас нэг дор эхэлнэ. “Япон хуар” -ийг үргэлжлүүлэн унш

Кумико сараалж

Уламжлалт япон гэрт ихэнхи дотоод чимэглэлийг модоор хийдэг юм. Онцлох нэг зүйл нь гэвэл геометрийн хэлбэр дүрс ихтэй сараалж юм. Энэхүү сараалжийг уламжлалт кумико аргаар бүтээдэг ажээ. “Кумико сараалж” -ийг үргэлжлүүлэн унш

Ишиакари чулуун дэнлүүнүүд

Ажи-иши бол өөхөн чулуу адил хатуу атлаа нарийн талст бүтэцтэй сайн чанарын боржин чулуу юм. Сето тэнгистэй ойр орших Такамацу хотод хүмүүс ажи-иши чулууг олборлосоор мянган жилийг ардаа үджээ. “Ишиакари чулуун дэнлүүнүүд” -ийг үргэлжлүүлэн унш

Овара казэ но бон баяр

Яцуо бол Тояама ууланд орших түүхэн дурсгалт жижиг хот юм. Энэхүү хот дээр үеэс худалдааны чухал зам дагаж байрласныхаа хүчинд өсөж дэвжиж байжээ. “Овара казэ но бон баяр” -ийг үргэлжлүүлэн унш

Индэн

Будаж, хатаасан бугын арьсыг маажингаар царддаг. Энэхүү өвөрмөц Японы уламжлалт савхи бэлдэх аргыг “Индэн” хэмээдэг. Тусгай боловсруулах аргаар нарийн маажин хэлбэрийг хөөмөл адил товойлгож хийдэг байна. Тансаг савхин эдлэл хийх Индэн аргыг 17-р зуунд Яманаши нутагт анх боловсруулжээ.

Бугын арьс нь чанартай бас зөөлөн савхи хийхэд тун тохиромжтой. Японд Эртнээс ийм төрлийн савхийг түрийвч, жижиг цүнх хийхэд хэрэглэсээр иржээ. “Индэн” -ийг үргэлжлүүлэн унш

Онигири

Намар ирж, Японы хөдөө тосгод алтлаг өнгөнд умбана. Энэ бол будаа хураалтын цаг.  Эрт цагаас хойш будаа Япончуудын тогтмол хэрэглээ байсаар иржээ.

Будааг идэх нэгэн түгээмэл арга бол онигири юм. Дөнгөж агшаасан будааг халуун дээр нь гарын алгын чинээ бөөрөнхийлж бэлтгэнэ. Хаа ч авч явахад тохиромжтой энэхүү онигириг дайнд яваа самурай нар, мөн аялагчид дээдлэн хэрэглэдэг байжээ. “Онигири” -ийг үргэлжлүүлэн унш