Мембраны тайвны потенциал

Мембран потенциал буюу трансмембраны потенциал нь эсийн мембраны гадна болон дотор талын цахилгаан потенциалын (хүчдэл) ялгаа юм. Мембраны гадна болон дотор талын шингэн орчин цахилгаан цэнэгийг дамжуулах хандлагатай байдаг бол мембран нь эсэргүүцэх хандлагатай байдаг. Эсийн мембраны потенциал тодорхой хугацаа өнгөрөхөд өөрчлөгдөхгүй байгаа бол үүнийг мембраны тайвны потенциал гэнэ.

Continue reading “Мембраны тайвны потенциал”

Сурталчилгаа

Мембраны тэнцвэрийн потенциал

Тэнцвэрийн потенциал буюу Нернстийн потенциал гэдэг нь тодорхой нэгэн ионы мембраны гадна болон цитоплазмд байх тархалт тэнцвэрт нөхцөлд байгааг хэлнэ.

Энэ нь трансмембраны хүчдэл нь ионы диффузын хандлагатай яг таг тэнцэж байгааг тэнцвэрийн потенциал гэж болно. Өөрөөр хэлбэл мембран дагуух ионы гүйдэл тэгтэй тэнцүү буюу хувирдаггүй гэсэн үг ажээ. Continue reading “Мембраны тэнцвэрийн потенциал”

Эсийн мембраны липидүүд

Эсийн мембран нь липидийн хос давхарга, уураг, нүүрс уснаас тогтох хагас шингэн төлөвтэй өвөрмөц бүтэц юм. Биологийн мембраны үүрэг нь түүний бүтцийн онцлогтой холбоотой.

Мембраны липид хос давхарга үүсгэх ба тэнд уураг ба нүүрс ус шигтгээ мэт байрласан байдаг. Эсийн мембраны 50 % г липид эзлэх ба фосфолипид, холестрол, гликолипид гэсэн гурван төрлийн липидээс тогтоно. Continue reading “Эсийн мембраны липидүүд”

Мембраны нүүрс ус

Нийт жингийн 2-10%-г эзэлнэ. Олиго болон полисахарид хэлбэрээр мөн мембраны уурагтай нэгдэж гликопротейн,липидтэй нэгдэж гликолипид хэлбэрээр байна. Нийлмэл уураг өөх тос нь липидын хос давхаргын гадна гадаргууд байх ба дотно гадаргууд байхгүй. Эсийн мембраны нүүрс ус хэд хэдэн үүрэг гүйцэтгэнэ. Continue reading “Мембраны нүүрс ус”

Эсийн мембраны бүрэлдэхүүн хэсгүүд

Эсийн мембраны бүрэлдэхүүн хэсэг нь липид, уураг, нүүрс ус юм. Липид, уургийн харьцаа 1:4-4:1 байдаг ба липидийн 80 орчим % нь фосфолипид байдаг. Липидийн оролцоотойгоор эсэд бодис нэвтрэх, ионы насосын ажиллагаа, эсийн гадаргуугаас эс рүү мэдээлэл дамжих, иммуны хариу уургийн нийлэгжил зэрэг процессууд явагддаг. Хөхтөн амьтдын эсийн мембраны судалгаанаас үзэхэд түүний ойролцоогоор 5 орчим хувийг гликопротейд болон гликолипид бүрдүүлнэ. Эсийн мембраны гадна талд оршин гликокаликс үүсгэдгийг гликозилын үлдэгдэлтэй өвөрмөцөөр холбогддог уураг бүтэцтэй агглютенин болох лектинийг ашиглан тогтоожээ. Continue reading “Эсийн мембраны бүрэлдэхүүн хэсгүүд”

Мембраны уургууд

Мембраны уураг нь мембраны жингийн 25-75 хүртэлх хувийг эзлэх ба липидийн хос давхаргад 2 янзаар шигдэн байрладаг. Нэг хэсэг нь липидын хос давхаргыг сүлбэн байрлана. Continue reading “Мембраны уургууд”

Эсийн мембраны үүрэг

  1. Бодисыг (электролит, электролит биш) эсээс гадагш нь, гаднаас дотогш нь нэвтрүүлэх буюу зөөх. Диффуз, идэвхгүй зөөлт, идэвхтэй зөөлт, эндоцитоз (фагоцитоз ба пиноцитоз) гэсэн нэвтрүүлдэг 4 зам бий.

Бодис мембранаар шилжихдээ идэвхгүй болон идэвхтэй зөөвөрлөлтөөр шилжинэ.

Идэвхгүй зөөвөрлөлт

  1. энгийн нэвчилт
  2. хөнгөвчилсөн
  3. мембраны нүхээр
  4. ионы нэвчилтийн тэнцвэр

А. В.

Идэвхтэй зөөвөрлөлт

  1. Na,K –н шахуурга
  2. Ca –н шахуурга
  3. Глюкоз,амин хүчлүүд натритай котрансфортоор зөөгдөх

Мөн эндоцитоз  болон экзоцитоз гэсэн  нэвтрүүлдэг замууд бий.

Эсийн мембраны бусад үүргүүд гэвэл:

  1. Эсэд цочрол дамжуулах
  2. Энергийг хувиргах
  3. Ферментийн идэвхийг зохицуулах
  4. Эс хоорондын харилцан үйлчлэлийг хангах

Эсийн мембраны бүтэц, онцлог

Эсийн тулгуур эрхтэн болох мембраны тухай бид авч үзнэ. Бүх амьд организмын үндсэн нэгж бол эс юм. Организм дотор явагдах бүх процесс эсийн дотор явагддаг. Эс бол бүхэлдээ мембраны систем гэж хэлж болно. Учир нь эсийн бөөм,  митохондри, рибосом, лизосом, гольджийн аппарат зэрэг эсийн бүх органойд 4-10 нм зузаантай мембранаас тогтдог.

Мембран нь эсийн нийт бодисын 80 % хүртэлхийг  эзэлдэг бөгөөд мембранаар  хүрээлэгдсэн органелл прокариот эсэнд байхгүй байхад эукариот эсэнд митохондри, хлоропласт (ургамал, зарим замаг), эндоплазмын тор, гольджийн аппарат, лизосом (зарим амьтдад)  зэрэгт байдаг. Continue reading “Эсийн мембраны бүтэц, онцлог”