Цуснаас ДНХ ялгах протокол

blood maxi kit2

  1. 1 мл цусны дээжин дээрээс 0,8 мл 1х SSC буффер нэмнэ. Холиод. 12,000 rpm хурдтайгаар 1 минут центрифугдэнэ.
  2. Supernatant-с 1 мл-г авч хаяна.
  3. 1 мл SSC буффер нэмээд холиод, дараа нь 12,000 rpm хурдтайгаар дахин 1 минут центрифугдсэн болно.
  4. Бүх Supernatant-аа авч хаяна.
  5. 375 мл 0,2 М ацетат натри нэмээд холино.
  6. 25 мл, 10%-ийн SDS нэмээд 5 мл протейназа К (20 мг/мл) дээрээс нь нэмнэ.
  7. Уусмалаа холиод 55°С-д 1 цаг байлгана.
  8.  10 µл фенол хлороформ нэмээд 30 секунд вортексдсон. Дараа нь 12,000 rpm хурдтайгаар 2 минут центрифугдэнэ.
  9. Шинэ тубэнд дээд усан фазыг нь аваад 1 мл, 70%-ийн этанол нэмж хольсон нь угааж буй хэрэг юм. Этанолоо бүгдийг нь асгаад ялгасан ДНХ-г гаргаж авна.
Сурталчилгаа

Эритроцит

Эритроцит буюу улаан эсийг мэлхийний цусанд 1661 онд Мальпиги, 1673 онд Левенгук нээж, энэ нь хүн болон сүүн тэжээлтэн амьтдад байдгийг тогтоосон. Хэвийн хүний эритроцит нь хоёр хүнхэр гадаргуутай, зээрэнцэг хэлбэртэй, хэлбэрээ амархан өөрчилдөг эс юм. Continue reading “Эритроцит”

Тунгалгын зангилаа

Хөгжил

Тунгалгын зангилааны үүсгэвэр нь тимустай зэрэг тавигдана. Тунгалгын зангилаа үүсэх явцын онцлогоос хамаараад түүнийг 2 бүлэгт хуваадаг.

1. Эрт, тунгалгын, синусын (том магистрал тунгалгын судасны өргөсөл хэсэг) сууриас үүснэ.

2. Синусууд нь венийн ханан дахь цүлхэн (дивертикул) байдлаар бүрэлдэн хөгжинө. Ийм байдлаар 9-10 долоо хоногтойд хүзүүний, эгэмний доорх, хэвэлмэйн арын цавины зэрэг тунгалгын судасны сүлжээний суурин дээр үүснэ. Тунгалгын зангилааны хөгжил нь эсрэг төрөгчийн сөдөөлтөөр хөгжиж эхэлнэ. Анхны тунгалгын зангилаанууд хөгжлийн I хагаст бий болдог. Continue reading “Тунгалгын зангилаа”

Цусны плазм

Цусны плазм нь  биеийн жингийн 5% орчмыг эзэлдэг. Сийвэн нь шаравтар өнгөтэй. Плазмд уураг, бага молекул жинтэй нэгдлүүд, тухайлбал витамин, гормон агуулагддаг. Цусны плазмын уураг нь элгэнд нийлэгждэг. Бага молекул жинтэй нэгдлүүд янз бүрийн эрхтэнд нийлэгжин нэг эд, эрхтэнээс нөгөөд үргэлж шилжиж байх ба организмд зарцуулагдах буюу түүнээс зайлуулагдаж байдаг. Continue reading “Цусны плазм”

Цусны ялтас

Цусны ялтас нь сүүн тэжээлтэн амьтанд бөөмгүй, шувуу бусад сээр нуруутан амьтанд бөөмтэй, 2-4 мкм диаметртэй, 0.5-0.7 мкм зузаан дугуй байна.

Цусны ялтас нь маш амархан задарна. Сийвэнгийнхээ мөхлөгт липопротейн, бодис солилцлын ферментүүд, серотонин, гистамин, адреналин ба АТФ-г агуулж байдаг. Continue reading “Цусны ялтас”

Цус ба эрүүл мэнд

Эхийн хэвлийгээс хорвоотой золгох хүртэл

Хүмүүн төрлөө олсон эхний өдрөөс л цус амьдралыг тэтгэгч, тэжээн тэнхрүүлэгч эхийн хэвлий дотор эхийн цус ургийг хэрэгцээтэй хүчилтөрөгч, тэжээлээр хангаж байх ач холбогдолтой. Эхчүүд төрөх үедээ их хэмжээгээр цус алдаж, туйлдаж ядран тэр ч бүү хэл нас барж байна. Энэ үед эхчүүдийн амийг аврахын тулд тэдэнд цус сэлбэх шаардлага гардаг. Эх хүний бие эрүүл саруул бол цус сэлбэх хэрэгцээ шаардлага арай бага байхсан. Continue reading “Цус ба эрүүл мэнд”

Цусны цагаан эсүүд

Цагаан эс өнгөгүй бөөмтэй эс. Цагаан эсийн тоо улаан эсийн тооноос 1000 дахин бага. Хүний цусны цагаан эс нь вирус, паразитын халдварын эсрэг үүрэгтэй. Цусан дахь лейкоцитийн тоо ихсэхийг лейкоцитоз, багасахыг лейкопени гэнэ. Цагаан эсийг сийвэнд агуулагдах мөхлөгийн байдлаас нь хамааран:

–          Мөхлөгтэй

–          Мөхлөггүй гэж хоёр хуваадаг.

Мөхлөгтэй цагаан эс нь сийвэндээ олон тооны мөхлөг агуулах ба энэ бүлэгт:

–          Базофил

–          Нейтрофил

–          Эозинофил хамаарна. Continue reading “Цусны цагаан эсүүд”

Буфер систем

Организмын болисын солилцоонд тасралтгүй оролцдог цус, түүний хүчил шүлтийн тэнцвэрийг буферийн систем зохицуулдаг билээ. Гидроксилийн бүлэг болон устөрөгчийн ионы хэмжээнээс цусны урвал шалтгаалдаг. Буферийн чанартай уусмалууд сул хүчил ба сул  хүчлийн суурилаг давснаас бүрдэнэ. Биеийн шингэний буферыг дотор нь бикарбонат –нүүрсний хүчлийн систем, бикарбонатын бус систем гэж 2 ангилдаг . Цусны плазмын гол буфер нь бикарбонатын систем байхад эритроцитын гол буфер нь гемоглобины систем байдаг.

Буфер систем нь сул хүчил ба сул хүчлийн суурилаг давс хоёроос бүрдсэн уусмал юм. Энэхүү уусмалыг буферийн чанартай уусмалууд гэнэ. Буфер уусмал нь ерөнхийдөө рН-ыг саармаг байдалд барьж байдаг. Буфер системийн тухай ойлголтыг  амьд организмын цусны буфер системд авч үздэг.

Continue reading “Буфер систем”

Гемоглобин

Улаан эсийн бүтцийн гол хэсгийг гемоглобин эзэлнэ. Гемоглобин улаан эсийн нийт жингийн 34%, хуурай бодисын 90%-ийг эзэлнэ. Гемоглобин нь амьсгалалтад чухал үүрэгтэй. Хүчилтөрөгчийг эд эсэд, нүүрсхүчлийн хийг эс, эдээс уушгинд зөөвөрлөх үүргийг гүйцэтгэнэ.

Гемоглобин нь 2,2 нийт 4 глобин уургийн гинж, тэдгээртэй холбогдсон 4 молекул гем хэмээх будагч бодисын нэгдэл юм. Continue reading “Гемоглобин”

Цус

Хүний биемахбодид судсаар буй урсаж улаан өнгөтэй шингэн бодисыг цус гэж нэрлэдэг. Цус нь хүчилтөрөгч, нүүрсхүчлийн хий болон витамин, гормон, бодисын солилцооны бүтээгдэхүүн гэх мэт бодисуудыг зөөвөрлөх үүргийг гүйцэтгэдэг. Continue reading “Цус”