Айраг – микробиологи, биохимийн судалгаа

Манай оронд гүүний айраг үйлдвэрлэх явдал олон зуун жилийн түүх уламжлалтай юм. Гүүний айргийг БНМАУ –аас гадна  Бүгд Найрамдах Казах ба Киргиз улс, Автономит Башкир мөн Халимаг улсад хийдэг. Монгол оронд айраг бол өргөн дэлгэрсэн ундаа бөгөөд Булган, Өвөрхангай, Төв, Дундговь аймгууд айраг үйлдвэрлэдэг гол нутаг юм. Гүүний айргийг зун, намрын улиралд хийдэг уламжлалтай боловч гүүг нэмэгдэл тэжээлээр тэжээсэн нөхцөлд жил тойрон сааж айраг исгэж болно. Гүүний айраг бол манай хүн ардын зун цагт өдөр тутмын хэрэгцээт хүнсний чухал зүйл болохоос гадна эмчилгээ сувилгааны чанартай бүтээгдэхүүн болдог. Continue reading “Айраг – микробиологи, биохимийн судалгаа”

Сурталчилгаа

Орос эрдэмтдийн айрган дээр хийсэн судалгаа

Айраг бол гүүний саамыг бүлэн [cүүний хүчил ба спиртийн холимог] гарган авсан хүчиллэг сүүн ундаа юм. Гүүний саам нь үнээний сүүнээс химийн найрлагаараа мэдэгдэхүйц ялгаатай. Саам нь альбумин, витамин C,А,РР,В төрлийн витамин тэрчилэн микроэлментүүдээр баялаг [кобальт ба зэс] Гүүний саамны сүүн хүчлийн спиртийн ислийн үр дүнд сүүний хүчил, спирт, нүүрс хүчлээр баяжуулагддаг. Айрганд байгаа азотлог бодисууд альбумин, пептон, аминохүчил агуулагддаг. Continue reading “Орос эрдэмтдийн айрган дээр хийсэн судалгаа”

Тараг – судлагдсан байдал, тараг бүрэх

Монгол тараг нь манай оронд өргөн тархсан түгээмэл цагаан идээ юм. Монгол таргийн хөрөнгийн микрофлор, амт чанар дэлхийд нэрд гарсан болгарын тарагтай ихээхэн ойролцоо гэж үздэг. Болгар маягийн таргийг Балканы хойгийн орнууд, Кавказын улс үндэстэн хэрэглэдэг. Балканы хойг дээр оршин сууж байсан Слав үндэстэн энэ цагаан идээг тэнд нүүдэллэн очсон нүүдэлчин аймгуудаас уламжлан авсан гэдэг. Continue reading “Тараг – судлагдсан байдал, тараг бүрэх”

Сүүнхүчлийн бактерийн ангилал

Сүүнхүчлийн бактерийг тодорхой бүлэглэл, зүйл болгон ангилахад нэн төвөгтэй учраас эрдэмтэд энэ талаар олон хувилбарууд дэвшүүлсээр ирсэн. Сүүнхүчлийн бактерийн ангиллын хуучны хувилбаруудыг авч үзье.

Continue reading “Сүүнхүчлийн бактерийн ангилал”