Гидроксилапатит хроматограф

1. Ерөнхий хэлэлцүүлэг

А. Гипроксилапатит баганыг бэлдэх

Баганыг гипроксилапатитаар багцалсны дараа буферийг фосфатын буферийн дор хаяж нэг баганатай тэнцвэржүүлэх хэрэгтэй. Тэнцвэржүүлэлтэд хэрэглэгдэх фосфатын концентрациас гидроксилапатитийн холбогдох шинж чанар нь хамааралгүй байдаг. Сонирхсон уургийн холбогдох болон хандлах нөхцөлүүд бүрдсэний дараа ариутгагч болон натрихлор, фосфат агуулсан буферээр баганыг угааж тэнцвэржүүлнэ. Continue reading “Гидроксилапатит хроматограф”

Сурталчилгаа

Ковалентийн болон Гидрофоб хроматограф, гель фильтраци

Хатуу тулгуурт уургийг ковалент холбоогоор холбох хэд хэдэн функциональ группийг энэ аргад ашигладаг. Ковалент холбоонд хэрэглэгддэг уургийн цор ганц функциональ групп бол цистейний сульфгидрил групп юм. Энэ нь дисульфидийн групптэй харилцан үйлчлэлцдэг. Уураг түлгуур хоёрын хооронд үүссэн дисульфидын холбоо ангижруулагч агентуудын нөлөөгөөр амархан тасардаг.

1. Тиолийн гельт тэжээлийн орчин

Хэд хэдэн компаниуд тиолийн гельт тэжээлийн орчинг дисульфид хэлбэр юмуу эсвэл тиолийн хэлбэрээр нь үйлдвэрлэдэг. Эдгээрийг хэрэглэсний дараа тулгуурыг дисульфидээр дахин идэвхижүүлдэг. Continue reading “Ковалентийн болон Гидрофоб хроматограф, гель фильтраци”

Ижил шинж чанарт хроматограф

Ижил шинж чанарт хромотографт хатуу матрицад ковалент холбоогоор холбогддог онцгой лигандуудыг хэрэглэсэн бүх хроматографийн процедурууд ордог. Энэ нь уургийн салгалтын хамгийн хүчтэй аргачлалуудын нэг юм.

1. Хроматографийн тэжээлийн орчин

Худалдаалагддаг лигандууд нь доорх төрлийн матрицуудтай холбогддог.

  1. Моно болон бүлгийн бага молекул масст лигандууд Ж: Стероид рецепторийн цэвэршүүлэлтэд ашиглагддаг стероидууд болох биотин, авидин, энзимийн кофакторууд, витаминууд, биомиметик будгууд
  2. Моно болон бүлгийн макромолекулт лигандууд. Ж: Иммуноглобулиний цэвэршүүлэлтэд ашиглагддаг А ба G уургууд, моноклон эсрэг биеүүд, ликтинүүд орно. Continue reading “Ижил шинж чанарт хроматограф”

Метал келатын хроматограф

Porath болон бусад эрдэмтэд хөдөлгөөнгүйжүүлсэн металын ижил шинж чанарт хроматографийн (IMAC) аргыг бий болгожээ. Энэ аргын онцгой шинж чанаруудад доорх мембраны уургийн цэвэршүүлэлттэй холбоотой  шинж чанарууд орно:

  1. Уургийн адсорбци нь рН 6-8.5ийн хооронд явагдана.
  2. 0.1-1 моль натрихлортой орчинд уургийн салгалт оптималь түвшиндээ явагдана.
  3. Саармаг ариутгагч нь уургийн холбогдолт болон хандлалтад хажуугаас оролцдог.
  4. Энэ арга нь өргөн хэмжээний найрлагатай буферуудыг ашиглах боломжийг олгодог. Continue reading “Метал келатын хроматограф”

Ион солилцооны хроматограф


1. Ион солилцооны тэжээлийн орчин

Өөр өөр рН-ийн утгын хүрээнд зориулагдсан олон төрлийн матрицтай анион болон катионы солилцоо явуулагчдыг олон компаниуд үйлдвэрлэдэг. Эдгээр бүтээгдэхүүнүүдийн хамгийн гол ялгаа нь функциональ группууд нь байдаг. Функциональ группуудийн ялгаанаас нь үндэслээд хүчтэй болон сул ионы солилцоо явуулагчид гэж ангилдаг. Continue reading “Ион солилцооны хроматограф”