Жак Лакан (1901-1981)

“Дэлхийн өнөөгийн урлаг, утга зохиолын психоаналитик шүүмжийн ихэнх нь Лаканиан.”

– Славой Жижек

Дэлхийн хоёрдугаар дайны дараачаас Францын психоаналист Жак Лакан (Jacques Lacan – Лакон гэж дуудна) өөрийн гаргаж ирж, хөгжүүлсэн “структураль психоанализ”-аараа эхлээд европ даяар, дараа нь Америкийн элит их сургуулиудын дунд ихэд алдаршиж байв. Тэр цагаас хойш Лаканы бүтээл сэхээтнүүдийн мэтгэлцээн маргаанд томоохон байр суурь эзлэх болжээ. Хэдий Лаканиан хэмээн нэрлэгдэх болсон үзэл баримтлал, онол нь ихээхэн маргаан дэгдээдэг ч өнөө үеийн дэлхийн психоанализ, гүн ухааны салбарт нөлөөллөө хадгалсаар байгаа юм. Continue reading “Жак Лакан (1901-1981)”

Advertisements