Дүрслэх урлаг театрт нэвтэрч эхэлсэн нь

Зураг, тайз заслал, чимэглэлийн урлаггүйгээр театр байдаггүй учир энэ тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Манай театрын анхны үүсэл болж байсан Сүхбаатарын нэрэмжит клуб нь Буяннэмэхийн зохиол “Үнэн” жүжиг тавихад тайзны зураг хийсэн зураач Л. Гаваа “Хувьсгалаас өмнө гадаад дотоодын дарлагчдаас шашны нөлөөгөөр ээвсэглэн олон түмнийг дарлаж байсныг утгачлан харуулахын тулд зураач Померанцев уг жүжгийн заслалд олон янзын хэмжээний самбаруудыг дүүжлэн бурхан, луу хоёрын зургийг голд нь дүүжилж зохиомжийн төв болгожээ. Лам ноён хоёр Хятадын генералыг дундаа суулгаж ноёрхсон дүрсийг гаргаад, ламын түгээсэн шар өнгийн даавуугаар нүдээ боосон ардууд өөрийн эрхгүй сөхрөн унаж дарлагчдын хөлд гишгэгдэгдэж байгаагаар дүрсэлсэн байсан юм.” гэж бичжээ. “Дүрслэх урлаг театрт нэвтэрч эхэлсэн нь” -ийг үргэлжлүүлэн унш