Айраг – микробиологи, биохимийн судалгаа

Манай оронд гүүний айраг үйлдвэрлэх явдал олон зуун жилийн түүх уламжлалтай юм. Гүүний айргийг БНМАУ –аас гадна  Бүгд Найрамдах Казах ба Киргиз улс, Автономит Башкир мөн Халимаг улсад хийдэг. Монгол оронд айраг бол өргөн дэлгэрсэн ундаа бөгөөд Булган, Өвөрхангай, Төв, Дундговь аймгууд айраг үйлдвэрлэдэг гол нутаг юм. Гүүний айргийг зун, намрын улиралд хийдэг уламжлалтай боловч гүүг нэмэгдэл тэжээлээр тэжээсэн нөхцөлд жил тойрон сааж айраг исгэж болно. Гүүний айраг бол манай хүн ардын зун цагт өдөр тутмын хэрэгцээт хүнсний чухал зүйл болохоос гадна эмчилгээ сувилгааны чанартай бүтээгдэхүүн болдог. Continue reading “Айраг – микробиологи, биохимийн судалгаа”

Сурталчилгаа

Тараг – судлагдсан байдал, тараг бүрэх

Монгол тараг нь манай оронд өргөн тархсан түгээмэл цагаан идээ юм. Монгол таргийн хөрөнгийн микрофлор, амт чанар дэлхийд нэрд гарсан болгарын тарагтай ихээхэн ойролцоо гэж үздэг. Болгар маягийн таргийг Балканы хойгийн орнууд, Кавказын улс үндэстэн хэрэглэдэг. Балканы хойг дээр оршин сууж байсан Слав үндэстэн энэ цагаан идээг тэнд нүүдэллэн очсон нүүдэлчин аймгуудаас уламжлан авсан гэдэг. Continue reading “Тараг – судлагдсан байдал, тараг бүрэх”

Сүүн хүчлийн бактери

Сүү нь найрлагандаа амьд бие махбодийн амьдрал, үйл ажиллагаа, өсөлт, үржилд зайлшгүй шаардлагатай шимт бодисуудыг агуулсан биологийн шингэний хувьд ямар ч бүл, төрөл, зүйлийн бичил биетэн өсөж, үржих таатай орчин болно. Continue reading “Сүүн хүчлийн бактери”

Монгол айрагнаас ялгаж авсан сүүн хүчлийн бактерийн ялгаруулсан хоёр төрлийн бактериоциныг цэвэршүүлэх ба тодорхойлох

Зорилго

Энэ судалгааны зорилго нь Монголын үндэсний ундаа болох айрганд орших сүүн хүчлийн бактерийн ялгаруулдаг бактериоцинуудыг ялгаж, цэвэршүүлж шинж чанарыг нь тогтоох явдал юм.

Хэрэглэсэн аргууд ба үр дүн

Enterococcus durans хэмээх бактерийг тогтоохдоо морфологи, биохимийн шинж чанар, нүүрсусны ферментаци явуулах хэлбэр зэрэг дээр нь үндэслэн API50CH хэмээх кит, 16S ДНХ-ийн анализын аргуудыг ашигласан болно. Continue reading “Монгол айрагнаас ялгаж авсан сүүн хүчлийн бактерийн ялгаруулсан хоёр төрлийн бактериоциныг цэвэршүүлэх ба тодорхойлох”

Сүүнхүчлийн бактерийн ангилал

Сүүнхүчлийн бактерийг тодорхой бүлэглэл, зүйл болгон ангилахад нэн төвөгтэй учраас эрдэмтэд энэ талаар олон хувилбарууд дэвшүүлсээр ирсэн. Сүүнхүчлийн бактерийн ангиллын хуучны хувилбаруудыг авч үзье.

Continue reading “Сүүнхүчлийн бактерийн ангилал”

Тараг

Үйлдвэрлэлд хэмжээгээрээ бяслагны дараа ордог сүүн бүтээгдэхүүн бол тараг юм.  Тарагний амьд бактери нь хүний хоол боловсруулах болон бусад дотоод эрхтний үйл ажиллагаанд сайн тул хэрэгцээ нь улам өссөөр байна. Болгарын алдартай тараг kiselo mlyako нь урт наслуулдаг хэмээдэг. Continue reading “Тараг”

Ираны цагаан идээний дээжнээс гаргаж авсан Lactobacillus RN78 омгийн плазмидтай холбоотой лактоцин RN78-ийн ялгарал

Бяслагний дээжээс ялгаж авсан Lactobacillus RN 78-ийн ялгаж авдаг лактоцин RN 78 нь Kl. pmeumoniae, L. ivanovii, L. monocytogenes, Ps. аeruginosa, S. aureus зэрэг Грам эерэг болон сөрөг бактериудын эсрэг үйлчлэл үзүүлдэг болох нь нотлогджээ. Энэ бактериоцин нь дулаанд тэсвэртэй (100°С-д 90, 121°Ё-д 15 минут тэсвэртэй байна), рН-ийн 3-9 утганд тогтвортой байдлаа хадгалж чаддаг юм. Гэвч протеолитик ферментүүд болох проназа, трипсин зэргээр үйлчилсэний дараа бактерийн эсрэг үйлчлэл алга болж байхад каталаза ферментийн үйлчлэлийн дараа ямар ч нөлөөлөл ажиглагдахгүй байлаа. Continue reading “Ираны цагаан идээний дээжнээс гаргаж авсан Lactobacillus RN78 омгийн плазмидтай холбоотой лактоцин RN78-ийн ялгарал”