Пүүс хоорондын хамтын ажиллагаа болон гүйцэтгэлийг тайлбарлах нь: Нөөцөд суурилсан үзэл ба байгууллагын эдийн засгийн таамаглалуудын нэгдэл

Өгүүллэгийн шалтгаан

Пүүс хоорондын хамтын ажиллагаа болон гүйцэтгэл нь тухайн пүүсийн хүчин чадал, чадвараа нэмэгдүүлэх гэсэн нөөцөд суурилсан үзэл ба байгууллагынхаа зардлыг хамгийн бага байлгах гэсэн байгууллагын эдийн засгийнонолтой салшгүй холбоотой. Энэ кейсийн зорилго бол пүүсүүд шинээр үйл ажиллагаа явуулахдаа, НСҮ, БЭЗ гэсэн хоёр ойлголтын таамаглалуудыг ашиглан, дан ганцаар ажиллах, эсвэл пүүсүүдтэй хамтран ажиллах сонголт хийхэд оршино. Continue reading “Пүүс хоорондын хамтын ажиллагаа болон гүйцэтгэлийг тайлбарлах нь: Нөөцөд суурилсан үзэл ба байгууллагын эдийн засгийн таамаглалуудын нэгдэл”

Advertisements

Уургийн моделийн боловсруулалтад В-факторын хязгаарлан баригчийг хэрэглэх

Товч агуулга

Уургийн багаас дунд зэргийн нарийвчлалтай моделиуд дахь В-факторын баригчийн шинэ төрлийг бий болгох санааг бид дэвшүүлсэн болно. Хоёр атомын В-факторууд  хоорондоо нэгдэхдээ системийн хувьд өөр өөр байдаг юм. Зарим атомын хослол нь маш их бат бөх байх нь бий. Хэдийгээр зөвхөн бага зэргийн чанартай кристаллографийн өгөгдөл бидэнд байгаа хэдий ч энэ төрлийн В-факторын баригчуудыг В-факторууд нь тодорхой мэдэгдэж буй уургийн бүтцэд маш бат бөх байдаг моделийг бий болгох бүрэн боломжтой юм. Continue reading “Уургийн моделийн боловсруулалтад В-факторын хязгаарлан баригчийг хэрэглэх”

Монгол айрагнаас ялгаж авсан сүүн хүчлийн бактерийн ялгаруулсан хоёр төрлийн бактериоциныг цэвэршүүлэх ба тодорхойлох

Зорилго

Энэ судалгааны зорилго нь Монголын үндэсний ундаа болох айрганд орших сүүн хүчлийн бактерийн ялгаруулдаг бактериоцинуудыг ялгаж, цэвэршүүлж шинж чанарыг нь тогтоох явдал юм.

Хэрэглэсэн аргууд ба үр дүн

Enterococcus durans хэмээх бактерийг тогтоохдоо морфологи, биохимийн шинж чанар, нүүрсусны ферментаци явуулах хэлбэр зэрэг дээр нь үндэслэн API50CH хэмээх кит, 16S ДНХ-ийн анализын аргуудыг ашигласан болно. Continue reading “Монгол айрагнаас ялгаж авсан сүүн хүчлийн бактерийн ялгаруулсан хоёр төрлийн бактериоциныг цэвэршүүлэх ба тодорхойлох”

Казейнд ферментээр хийсэн гидролиз: Эсрэг бие үүсгэх болон физик шинж чанарт гидролизын хэмжээ нөлөөлөх нь

Оршил

Уургийн гидролизатуудыг 1940-өөд оноос эхлэн уургийг бүрэн боловсруулж чаддагүй өвчтөнүүдэд хэрэглүүлэх зорилготойгоор гаргаж байсан билээ. Мөн сүүнд аллерги үзүүлдэг нярай хүүхдүүдэд зориулан шар сүүний уураг, казейнаас гаргаж авсан гидролизатуудыг гаргаж авдаг билээ. Continue reading “Казейнд ферментээр хийсэн гидролиз: Эсрэг бие үүсгэх болон физик шинж чанарт гидролизын хэмжээ нөлөөлөх нь”

Ираны цагаан идээний дээжнээс гаргаж авсан Lactobacillus RN78 омгийн плазмидтай холбоотой лактоцин RN78-ийн ялгарал

Бяслагний дээжээс ялгаж авсан Lactobacillus RN 78-ийн ялгаж авдаг лактоцин RN 78 нь Kl. pmeumoniae, L. ivanovii, L. monocytogenes, Ps. аeruginosa, S. aureus зэрэг Грам эерэг болон сөрөг бактериудын эсрэг үйлчлэл үзүүлдэг болох нь нотлогджээ. Энэ бактериоцин нь дулаанд тэсвэртэй (100°С-д 90, 121°Ё-д 15 минут тэсвэртэй байна), рН-ийн 3-9 утганд тогтвортой байдлаа хадгалж чаддаг юм. Гэвч протеолитик ферментүүд болох проназа, трипсин зэргээр үйлчилсэний дараа бактерийн эсрэг үйлчлэл алга болж байхад каталаза ферментийн үйлчлэлийн дараа ямар ч нөлөөлөл ажиглагдахгүй байлаа. Continue reading “Ираны цагаан идээний дээжнээс гаргаж авсан Lactobacillus RN78 омгийн плазмидтай холбоотой лактоцин RN78-ийн ялгарал”

Интрагеник модификаци ашиглан газар тариалангийн ургамлын геномыг цэвэрлэх нь

Жимс ба хүнсний ногоо нь сүүлийн гурван зуун жилийн дотор шим тэжээлийн бодисын сайн эх сурвалж болон хөгжжээ. АНУ-ын хөдөө аж ахуйн яамны хөрөнгө оруулалттай явагдаж буй жимс, хүнсний ногооны шим тэжээлийн бодисын агууламжийг дээшлүүлэх “5 А өдөр” мэтийн төслүүд хэрэгжиж байгаа. Гэвч одоогийн хүнсний зориулалтаар ашиглах ургамлуудтай холбоотой асуудлууд байсаар л байна. Сүүлийн үеийн хоёр ерөнхий судалгааны тоймд ургамлуудад эрүүл мэндэд тустай антиоксидантын хэмжээг нэмэгдүүлж, токсинууд болон аллергенийг зайлуулах шаардлагатайг онцолжээ. Ийм төрлийн сайжруулалтыг генийн инженерчлэлийн орчин үеийн шинэ хандлага болох интрагеник модификациар гүйцэтгэж болно. Энэ арга нь байгалийн генийн элементийн бүрдэлтэй ургамал дээр трасформац явуулдаг арга юм. Continue reading “Интрагеник модификаци ашиглан газар тариалангийн ургамлын геномыг цэвэрлэх нь”

Цианобактерийн флаводоксин ургамалд олон төрлийн стрессийг тэсвэрлэх чадварыг олгох нь

Асуудал

Байгалийн нөхцөл дор ургаж буй ургамлууд нь өөрсдийн амьдралын туршид гадны олон төрлийн стрессээс зайлж чадахгүй юм. Тэд эволюцийн үр нөлөөгөөр энэ мэтийн маш хүнд нөхцөлд зохицох олон төрлийн зохилдлогоотой болсон байдаг. Газар тариалангийн ургамал нь хүмүүсийн шилин сонголтоор илүү тэсвэртэй нь үлддэг ч энэ тохиолдолд байгалийн нөлөөллийг дээд хэмжээнд тэсвэрлэдэг ургамал бараг байх боломжгүй юм. Өвчин, муу цаг агаар болон үл таарах хөрс зэрэг нь газар тариалангийн алдагдалдлын ихэнхэд хамааралтай. Continue reading “Цианобактерийн флаводоксин ургамалд олон төрлийн стрессийг тэсвэрлэх чадварыг олгох нь”