Нөхөн сэргээгдэх нөөцийн оновчтой хэмжээ

Дэлхий дээрх бүх л зүйл энергиэс эхтэй. Хүн бүр энергийн эх булаг байдаг. Физикийн онолд өгүүлдэгчлэн энерги устахгүй, шинээр бий болохгүй, зөвхөн нэг хэлбэрээс нөгөөд шилжиж байдаг гэдэг нь бид өөрсдийн амьдралын үйл ажиллагаагаа эрхлэн явуулахын тулд байгалийн нөөцийг ашиглан энерги хуримтуулдагтай адил. Нөхөн сэргээгдэх нөөцийг ашиглах нь шавхагдах нөөцийг ашигласнаас илүү үр дүнтэй гэж би боддог. Учир нь хэрвээ бид нөхөн сэргээгдэх нөөцийг нөхөн сэргэх хурдаас нь хэтрүүлж хэрэглэхгүй л бол үлдэж байгаа нөөцийн хэмжээ ч багасахгүй  сайн талтай. Дэлхий дээр маш олон төрлийн нөхөн сэргээгдэх нөөц байдаг.

Нөхөн сэргээгдэх нөөц гэдэг нь нийт нөөцийн хэмжээ нь тогтмол бус, ахин төлжиж шинээр бий болж байдаг нөөцүүдийг хэлдэг. Гэвч энэ хэмжээ хязгааргүй өсөөд байдаггүй. Экосистем дэх нөөцүүд өөрийн гэсэн максимум хэмжээтэй бөгөөд энэ хэмжээндээ хүрсэн тохиолдолд дахин өсдөггүй. Хүмүүс нөхөн сэргээгдэх нөөцийг хамаагүй хэрэглэсэн тохиолдолд тэрхүү нөөц дуусахад амар байж болдог.  Энэ тохиолдод бид шавхагдашгүй нөөцийг авч үзээгүй болно. Нэг талаар шавхагдашгүй нөөц нь дахин бий болж байгаа утгаараа нөхөн сэргээгдэх нөөцийн ангилалд орж болох боловч нөхөн сэргээгдэх нөөцийн оновчтой хэмжээнд энэ төрлийн нөөцийг биш сэргээгдэх нөөц, жишээ нь: мод, амьтад гэх мэт зүйлсийг судална. Нэг төрлийн амьтан эсвэл ургамал мөхөх нь өөр нэг төрлийн нөөцийг устах аюулд хүргэж бас болдог. Учир нь байгаль бол бие биеэсээ харилцан хамааран оршдог амьд организм юм. “Нөхөн сэргээгдэх нөөцийн оновчтой хэмжээ” -ийг үргэлжлүүлэн унш