Малгайт мөөгний зарим ашигт бодисууд

Сахаридууд. Энэ нь органик нэгдлүүд ба хүний хувьд экзоген бодисууд бөгөөд амьдралд зайлшгүй шаардлагатай, энергийн эх үүсвэрийн хувьд хүнсний найрлагын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болдог. Мөн эдгээр нь нөөц, тулгуур бодисын үүрэг гүйцэтгэж гидроколлойдын хувьд эдэд усыг барьж байдаг. Сахаридуудын бүтэц найрлагыг амт, реологийн шинж ба бүтээгдэхүүний хүнсний чанарт нөлөөлдөг учир хүнсний технологид өндөр ач холбогдолтой. Бүтцээсээ хамааран гидрофил ба амтны чанараараа маш их ялгаатай. “Малгайт мөөгний зарим ашигт бодисууд” -ийг үргэлжлүүлэн унш

Сурталчилгаа

Мөөг тариалалтын ач холбогдол

Азийн олон оронд мөөгийг МЭӨ-с хүнсний болон эмчилгээний зориулалтаар өргөнөөр ашиглаж иржээ.  Мөөг нь хүний биед хялбархан шингэдэг уураг, витамин, нүүрс ус, эрдэс бодис их хэмжээгээр агуулдаг, хоол боловсруулалтад сайнаар нөлөөлдөг зэрэг ихээхэн ач холбогдолтой сонирхол татахуйц хүнсний бүтээгдэхүүн юм. Үүнээс гадна төрөл бүрийн полисахарууд, фермент, биологийн идэвхитэй бодисууд агуулна. “Мөөг тариалалтын ач холбогдол” -ийг үргэлжлүүлэн унш