Ертөнц 13,81 тэрбум жилийн настай нь тогтоогдов

FIRST_LIGHT

2009 онд Европын Сансрын Агентлагийн хөөргөсөн Планк хиймэл дагуул нь хамгийн сүүлийн үеийн технологийн дагуу бүтээгдсэн багажаар өвч зэвсэглэгдсэн юм. Энэ хиймэл дагуулын хамгийн гол үүрэг нь ертөнцийг үүсгэгч их тэсрэлтийн үлдээсэн цацраг идэвхийн ул мөрийг радио телескопийн тусламжтай мэдэрч зураг болгон гаргах ажээ. “Ертөнц 13,81 тэрбум жилийн настай нь тогтоогдов” -ийг үргэлжлүүлэн унш

Сурталчилгаа

Галактикийн үүсэл, хувьсал

galaxy evolution

Эдвин Хабблын галактикууд бие биенээсээ холдож байгааг илтгэсэн тооцоо нь ертөнц тэлж буйг бидэнд баталсан билээ. Тиймээс цаг хугацааг ухраах аваас ертөнц агшсаар эцэстээ атомоос бага цэгт тулж ирнэ гэдгийг эрдэмтэд тооцолон гаргасан. Энэхүү цэг тэсэрч эхний хэдэн секундэд атомууд үүссэн хэмээх их тэсрэлтийн онолыг орчин үед ихэнх астрономич, физикчид хүлээн зөвшөөрөөд байгаа. Энэ их тэсрэлт ойролцоогоор 13 тэрбум жилийн өмнө болсон гэдэг. “Галактикийн үүсэл, хувьсал” -ийг үргэлжлүүлэн унш