Ксенофан (МЭӨ 570-475)

Колофоны (Өнөө цагийн Измиртэй ойр) Ксенофан гэгч нь анхны шашны философич байсан гэж хэлж болно. Тэрээр Гомер, Гесиодын бурхдын увайгүй ааш, хүчин, хүчирхийлэл гэх мэтийг хүчтэй шүүмжилдэг байв. Энэ бүх үйлдлүүд нь бүр богино наст хүмүүс дунд завхай, ёс зүйгүй үйлст тооцогддог билээ.  “Ксенофан (МЭӨ 570-475)” -ийг үргэлжлүүлэн унш

Анаксимен (МЭӨ 585-528)

Анаксимен бол Милетийн сургуулийн гурав дахь их философич юм. Анаксимандрын шавь, эсвэл нэгэн үеийн анд нөхөд байсан байх талтай. Түүний гол үзэл санаа гэвэл тэрээр бүх зүйлийн үндсийг Агаар гэдэг дээр тулгуурлана. Тэрээр хаа сайгүй агаар байдаг тул бүх зүйл агаараас бүрдэнэ гэж цэц булаалдсан нь дамжиггүй. “Анаксимен (МЭӨ 585-528)” -ийг үргэлжлүүлэн унш

Анаксимандр (МЭӨ 610-546)

Фалесийг бид Барууны хамгийн анхны гүн ухаантан хэмээдэг билээ. Анаксимандр харин гүн ухаантан төдийгүй хамгийн анхны метафизикч байлаа. Фалес магад залуу Анаксимандртай уулзсан байх ёстой.

Анаксимандр ойролцоогоор М.Э.Ө 610 онд Милет хотноо мэндэлсэн. Материалист үзэл хандлагаараа алдартай Милетийн сургуулийнхний нэг. Милетийнхэн далайн аялалд гарамгай улс байсны адил Анаксимандр ч олон газраар аялсан байх талтай. Тэр үеийн гүн ухаантнууд улс төртэй холбогдох хэрэг гардаг байж таараа – Анаксимандр Ионы эргийн Апполоний колонийн захирагчаар томилогдож байв. “Анаксимандр (МЭӨ 610-546)” -ийг үргэлжлүүлэн унш

Фалес (МЭӨ 620-546)

Фалес – энэ хүнийг бид бүхэн барууны философийн эцэг хэмээн нэрийддэг билээ. Байгалийн шинжлэх ухааныг ч мөн Фалесаас эхтэй гэдэг. Учир нь түүнээс өмнөх улс байгалийн элдэв үзэгдлийг ямар нэг бурхан тэнгэрүүдтэй холбож тайлбарлахыг мэрийдэг байсан бол Фалес илүү бодит емпирик талаас нь тайлбарлахыг хичээжээ. “Фалес (МЭӨ 620-546)” -ийг үргэлжлүүлэн унш