Буфер систем

Организмын болисын солилцоонд тасралтгүй оролцдог цус, түүний хүчил шүлтийн тэнцвэрийг буферийн систем зохицуулдаг билээ. Гидроксилийн бүлэг болон устөрөгчийн ионы хэмжээнээс цусны урвал шалтгаалдаг. Буферийн чанартай уусмалууд сул хүчил ба сул  хүчлийн суурилаг давснаас бүрдэнэ. Биеийн шингэний буферыг дотор нь бикарбонат –нүүрсний хүчлийн систем, бикарбонатын бус систем гэж 2 ангилдаг . Цусны плазмын гол буфер нь бикарбонатын систем байхад эритроцитын гол буфер нь гемоглобины систем байдаг.

Буфер систем нь сул хүчил ба сул хүчлийн суурилаг давс хоёроос бүрдсэн уусмал юм. Энэхүү уусмалыг буферийн чанартай уусмалууд гэнэ. Буфер уусмал нь ерөнхийдөө рН-ыг саармаг байдалд барьж байдаг. Буфер системийн тухай ойлголтыг  амьд организмын цусны буфер системд авч үздэг.

Continue reading “Буфер систем”

Advertisements

Гемоглобин

Улаан эсийн бүтцийн гол хэсгийг гемоглобин эзэлнэ. Гемоглобин улаан эсийн нийт жингийн 34%, хуурай бодисын 90%-ийг эзэлнэ. Гемоглобин нь амьсгалалтад чухал үүрэгтэй. Хүчилтөрөгчийг эд эсэд, нүүрсхүчлийн хийг эс, эдээс уушгинд зөөвөрлөх үүргийг гүйцэтгэнэ.

Гемоглобин нь 2,2 нийт 4 глобин уургийн гинж, тэдгээртэй холбогдсон 4 молекул гем хэмээх будагч бодисын нэгдэл юм. Continue reading “Гемоглобин”