Цунами

Цунами гэдэг нь “эргийн давалгаа” гэсэн Япон үгнээс гаралтай. Ихэвчлэн далай дахь газар хөдлөлтөөс болж үүснэ. Гэхдээ далайн гүнд галт уул дэлбэрэх, далай дорх газрын нүүлт, далайд том солир унаснаар үүсэх боломжтой. 1819 оноос хойш Гавайн аралд ойролцоогоор томоохон 40 цунами болсон байна. “Цунами” -ийг үргэлжлүүлэн унш

Advertisements

Газар хөдлөлт

Дэлхийн бүрхүүлийн дор хуримтлагдсан энерги гэнэтийн байдлаар илрэхдээ газрын хөрсийг чичирхийлүүлдэг. Үүнийг газар хөдлөлт гэнэ. Эрдэмтэд дэлхийн өнцөг булан бүрт байгаа сейсмографуудийг ашиглан жилд хэдэн сая том жижиг газар хөдлөлтийг тэмдэглэж авдаг.

Газар хөдлөлт нь ихэвчлэн тектоникийн хавтангууд нийлэх зааг дээр тохиолддог. Газрын гүнд үүссэн энерги газрын хөрсний гадарга дээр газар хөдлөлтийн долгион (давалгаа) байдлаар илэрдэг. “Газар хөдлөлт” -ийг үргэлжлүүлэн унш

Галт уулшил

Галт уул гэдэг нь магмын хоолойн онгорхойгоор газрын гадарга дээр гарч ирсэн материалын хуримтлалаас бий болсон уул юм. Бид галт уулыг газрын гадарга дээр дэлбэрж байдгаар нь мэднэ. Гэвч эдгээр нь зөвхөн далайн түвшнээс дээш орших галт уулс юм. Дэлхийн галт уулын ихэнх нь далайн түвшнээс доор буюу далайд оршдог. “Галт уулшил” -ийг үргэлжлүүлэн унш