Бактериоцины антибиотикоос ялгагдах ялгаа

Хөгц мөөг болон зарим бактерийн ялгаруулдаг антибиотик нь бусад бактерийн эсийн ханын үүсэлтийг дарангуйлдаг. Эсийн хананд нь үйлчлэл үзүүлж задалдаг.

Антибиотик нь сонгомол үйлчилгээтэй (жишээ нь нэг антибиотик Грам эерэг, нөгөө антибиотик Грам сөрөг эсийн ханатай бактерид үлчилнэ.) Мөн зарим антибиотикууд болох жишээлбэл Streptomyces бактерийн антибиотик бусад бактерийн уургийн синтезийг дарангуйлдаг. Continue reading “Бактериоцины антибиотикоос ялгагдах ялгаа”

Advertisements

Монгол айрагнаас ялгаж авсан сүүн хүчлийн бактерийн ялгаруулсан хоёр төрлийн бактериоциныг цэвэршүүлэх ба тодорхойлох

Зорилго

Энэ судалгааны зорилго нь Монголын үндэсний ундаа болох айрганд орших сүүн хүчлийн бактерийн ялгаруулдаг бактериоцинуудыг ялгаж, цэвэршүүлж шинж чанарыг нь тогтоох явдал юм.

Хэрэглэсэн аргууд ба үр дүн

Enterococcus durans хэмээх бактерийг тогтоохдоо морфологи, биохимийн шинж чанар, нүүрсусны ферментаци явуулах хэлбэр зэрэг дээр нь үндэслэн API50CH хэмээх кит, 16S ДНХ-ийн анализын аргуудыг ашигласан болно. Continue reading “Монгол айрагнаас ялгаж авсан сүүн хүчлийн бактерийн ялгаруулсан хоёр төрлийн бактериоциныг цэвэршүүлэх ба тодорхойлох”

Ираны цагаан идээний дээжнээс гаргаж авсан Lactobacillus RN78 омгийн плазмидтай холбоотой лактоцин RN78-ийн ялгарал

Бяслагний дээжээс ялгаж авсан Lactobacillus RN 78-ийн ялгаж авдаг лактоцин RN 78 нь Kl. pmeumoniae, L. ivanovii, L. monocytogenes, Ps. аeruginosa, S. aureus зэрэг Грам эерэг болон сөрөг бактериудын эсрэг үйлчлэл үзүүлдэг болох нь нотлогджээ. Энэ бактериоцин нь дулаанд тэсвэртэй (100°С-д 90, 121°Ё-д 15 минут тэсвэртэй байна), рН-ийн 3-9 утганд тогтвортой байдлаа хадгалж чаддаг юм. Гэвч протеолитик ферментүүд болох проназа, трипсин зэргээр үйлчилсэний дараа бактерийн эсрэг үйлчлэл алга болж байхад каталаза ферментийн үйлчлэлийн дараа ямар ч нөлөөлөл ажиглагдахгүй байлаа. Continue reading “Ираны цагаан идээний дээжнээс гаргаж авсан Lactobacillus RN78 омгийн плазмидтай холбоотой лактоцин RN78-ийн ялгарал”