Анаксимандр (МЭӨ 610-546)

Фалесийг бид Барууны хамгийн анхны гүн ухаантан хэмээдэг билээ. Анаксимандр харин гүн ухаантан төдийгүй хамгийн анхны метафизикч байлаа. Фалес магад залуу Анаксимандртай уулзсан байх ёстой.

Анаксимандр ойролцоогоор М.Э.Ө 610 онд Милет хотноо мэндэлсэн. Материалист үзэл хандлагаараа алдартай Милетийн сургуулийнхний нэг. Милетийнхэн далайн аялалд гарамгай улс байсны адил Анаксимандр ч олон газраар аялсан байх талтай. Тэр үеийн гүн ухаантнууд улс төртэй холбогдох хэрэг гардаг байж таараа – Анаксимандр Ионы эргийн Апполоний колонийн захирагчаар томилогдож байв. Continue reading “Анаксимандр (МЭӨ 610-546)”

Advertisements