Айраг – микробиологи, биохимийн судалгаа

Манай оронд гүүний айраг үйлдвэрлэх явдал олон зуун жилийн түүх уламжлалтай юм. Гүүний айргийг БНМАУ –аас гадна  Бүгд Найрамдах Казах ба Киргиз улс, Автономит Башкир мөн Халимаг улсад хийдэг. Монгол оронд айраг бол өргөн дэлгэрсэн ундаа бөгөөд Булган, Өвөрхангай, Төв, Дундговь аймгууд айраг үйлдвэрлэдэг гол нутаг юм. Гүүний айргийг зун, намрын улиралд хийдэг уламжлалтай боловч гүүг нэмэгдэл тэжээлээр тэжээсэн нөхцөлд жил тойрон сааж айраг исгэж болно. Гүүний айраг бол манай хүн ардын зун цагт өдөр тутмын хэрэгцээт хүнсний чухал зүйл болохоос гадна эмчилгээ сувилгааны чанартай бүтээгдэхүүн болдог. Continue reading “Айраг – микробиологи, биохимийн судалгаа”

Advertisements

Орос эрдэмтдийн айрган дээр хийсэн судалгаа

Айраг бол гүүний саамыг бүлэн [cүүний хүчил ба спиртийн холимог] гарган авсан хүчиллэг сүүн ундаа юм. Гүүний саам нь үнээний сүүнээс химийн найрлагаараа мэдэгдэхүйц ялгаатай. Саам нь альбумин, витамин C,А,РР,В төрлийн витамин тэрчилэн микроэлментүүдээр баялаг [кобальт ба зэс] Гүүний саамны сүүн хүчлийн спиртийн ислийн үр дүнд сүүний хүчил, спирт, нүүрс хүчлээр баяжуулагддаг. Айрганд байгаа азотлог бодисууд альбумин, пептон, аминохүчил агуулагддаг. Continue reading “Орос эрдэмтдийн айрган дээр хийсэн судалгаа”

Монгол айрагнаас ялгаж авсан сүүн хүчлийн бактерийн ялгаруулсан хоёр төрлийн бактериоциныг цэвэршүүлэх ба тодорхойлох

Зорилго

Энэ судалгааны зорилго нь Монголын үндэсний ундаа болох айрганд орших сүүн хүчлийн бактерийн ялгаруулдаг бактериоцинуудыг ялгаж, цэвэршүүлж шинж чанарыг нь тогтоох явдал юм.

Хэрэглэсэн аргууд ба үр дүн

Enterococcus durans хэмээх бактерийг тогтоохдоо морфологи, биохимийн шинж чанар, нүүрсусны ферментаци явуулах хэлбэр зэрэг дээр нь үндэслэн API50CH хэмээх кит, 16S ДНХ-ийн анализын аргуудыг ашигласан болно. Continue reading “Монгол айрагнаас ялгаж авсан сүүн хүчлийн бактерийн ялгаруулсан хоёр төрлийн бактериоциныг цэвэршүүлэх ба тодорхойлох”