Харах үйл хийгээд хэл яриа

Бид хэлд орохоосоо өмнө бүхий л юмсыг харж, үзэж таньдаг. Гэвч бид юм л бол бүгдийг үгээр тайлбарлах гэж оролддог. Үнэндээ бидний мэдлэг, тайлбарламж гэдэг харж буй зүйлсийг маань хэзээ ч бүрэн дүүрэн тайлбарлах боломжгүй. Continue reading “Харах үйл хийгээд хэл яриа”

Advertisements

Хувьсгалын үеийн тайз засал, жүжигчдийн хувцас

М. Горькийн нэрэмжит Москвагийн уран сайхны театрыг Москвагийн Ломоносовын Их сургуультай зүйрлэж байв. Театр бол хүн судлал, амьдрал судлалын ухаан бөгөөд хүмүүст мэдлэг, хүмүүжил ОЛГОДОГ чухал ЗЭВСЭГ мөн гэдгийг удирдлагыг монголын анхны театр мөрдлөгө болгож байжээ. Монголын хувьсгалт театрын урлаг Зөвлөлтийн театрын тусламж, түүний нөлөөн дор хөгжиж байв. Continue reading “Хувьсгалын үеийн тайз засал, жүжигчдийн хувцас”

Монголын театрын ардын уламжлал

Монголын ард түмэн эрт дээр үеэс уламжлагдсан аман болон бичгийн зохиолоор баялаг билээ. В. И. Ленин “Аливаа үндэстэн оршин тогтноод ард түмэн эрх мэдлээ өөрийн гарт аваагүй байх тэр үед нэг нь ил, нөгөө нь далд хөгжих хоёр соёлтой байдаг” гэж сургажээ. Хэдэн зуун мянган жилийн түүхт замдаа шашин болон дээдэс ямбатны ордны зохиол найраг, үзвэрийн зүйлийн зэрэгцээ нүүдэлчин, малчин ард түмний аман зохиол болох үгтэй тоглоом, хуримын ёсны харилцаа үг, үлгэр домог, шог хошин яриа, оньсого, таавар, ерөөл магтаал, холбоо үг, найралцаа үг, уртын болон богинын дуу, харилцаа дуу, дуут жүжиг, бүжиг наадам, сурын уухай, бөхийн болон хурдан морины цол зэрэг ардач чиглэлийн зүйлүүд дарагдмал боловч баяжин хөгжсөөр байжээ.  Continue reading “Монголын театрын ардын уламжлал”

Алт эрдэнэсийг бүү хураа – Эдит Сөдергран (1892-1923)

Samlen icke guld och ädelstenar

Människor,

samlen icke guld och ädelstenar:

fyllen edra hjärtan med längtan,

som bränner likt glödande kol.

Stjälen rubiner ur änglarnas blick,

dricken kallt vatten ur djävulens pöl.

Människor, samlen icke skatter

som göra er till tiggare;

samlen rikedomar

som giva er konungamakt.

Skänken edra barn en skönhet

den människoögon ej sett,

skänken edra barn en kraft

att bryta himlens portar upp.

1918

Алт эрдэнэсийг бүү хураа

Хүмүүс ээ,

Алт эрдэнэсийг бүү хураа:

Цогших нүүрс адил шуналаар,

Цэвэр зүрхээ бүү дүүргэ.

Сахиусан тэнгэрийн нүднээс алмас эрдэнэ хулгайлж,

Чөтгөрийн өмнө сөгдөн цэвдэг уснаас нь бүү балга.

Хүмүүс ээ, эрдэнэс бүү хураа

Эрхгүй та нар гуйлгачид болно,

Аугаа их хүчийг олох

Ариун баялгийг л хураахтун.

Өөрсдийн үрсдээ хүний нүд үзэж үл чадах

гоо үзэсгэлэнг бэлэглэ,

Үр хүүхэд тань Диваажингийн нурмал хаалгыг засах

тэнхэл олох билээ л

Клод Манье – Блез (1959) – Гуравдугаар үзэгдэл

Женевьева араас нь Мари гарч ирнэ.

Женевьева – Муужгай? /унтлагын өрөөнд орж муур мэт дуудна/ Муя-муя-муя? … Ноёнтон гэртээ байхгүй юу?

Мари – Байхгүй, хатагтай, тэр үдийн холоо гэртээ идээгүй.

Женевьева – Үгүй ээ тэр хаана хооллосон юм?

Мари – Би ч гэсэн хаана юм бол гэж бодоод л

Женевьева – Өчигдөр тэр зураг зурж эхлээгүй юу, та мэдээгүй биз?

Мари –Бид нэгийг эхэлсэн л дээ, гэвч … Continue reading “Клод Манье – Блез (1959) – Гуравдугаар үзэгдэл”

Фридрих Ницше эмэгтэйчүүдийн тухайд

  1. Эмэгтэйчүүдийн сэтгэх байдал

Эмэгтэйчүүд нь ямар нэг зүйл дээр бүрэн дүүрэн удирдлагаа тогтоож, бүх боломж, давуу талуудыг ашиглах хандлагатай байдаг. Тэд энэхүү байдлаа өөрсдийн үр хүүхдийн үндсэн зан араншинд өвлүүлэн үлдээнэ. Эцгийн нөлөөлөл нь үр хүүхдүүдийн шинэ амьдралын хэмнэл, зохицол нь болж өгдөг бол уг амьдралын эгшиг нь эхээс үүдэлтэй.  Continue reading “Фридрих Ницше эмэгтэйчүүдийн тухайд”

Клод Манье – Блез (1959) – Хоёрдугаар үзэгдэл

Хөшиг нээхэд Мари зотонд будаг нялж зогсоно. Пянз тоглуулагч дуугарна. Хөгжилтэй хөгжим эгшиглэнэ. Марид зураг зурах зугаатай байна. Хийсэн зүйл нь ямар нэгэн австаркт зургийн шинжтэй. Хаалганы хонх дуугарна. Мари зургаа хуулж аваад бусад зурагтай нийлүүлчихээд гараа арчин хаалга руу явах замдаа тоглуулагчаа унтраана. Гартаа хэдэн хогийн шүүр барьсан Блез орж ирнэ. Continue reading “Клод Манье – Блез (1959) – Хоёрдугаар үзэгдэл”

Сай Твомбли ба үнсэлт

Уран бүтээлийг олон нийтэд зориулан хийдэг гэдэг. Хэзээ ч хэн ч өөртөө зориулан уран бүтээл хийдэггүй гэх. Үнэний ор бий бий. Амьдралаас тасарчихсан хэд хэдэн уран бүтээлчид тухайн цаг үедээ зөвхөн өөртөө зориулан уран бүтээл хийж байгаа мэт харагдавч ирээдүйд уран бүтээлийг нь хэн нэгэн мэдэж, мэдрээсэй гэсэн найдлага өвөртөлсөн л байдаг. Continue reading “Сай Твомбли ба үнсэлт”

Клод Манье – Блез (1959) – Нэгдүгээр үзэгдэл

Оролцон тоглогсод

Арианы Кларенс             дэлсгээтэй хүүхэн

Блез Амбрие                     мөнгөгүй залуу зураач

Мари                      хонгорхон бретони бүсгүй

Женевьева                 загвар өмсөгч үзэсгэлэнт бүсгүй

Ноён Клебер Карлье              бизнесмен

Хатагтай Карлье             түүний эхнэр

Лаура Карлье                    түүний охин

Пепита                     гоо үзэсгэлэнт испани бүсгүй Continue reading “Клод Манье – Блез (1959) – Нэгдүгээр үзэгдэл”

Феано (МЭӨ 6-р зуун)

theano

Пифагор шавь нартаа хичээл заан суух нэгэн өдөр сурагчдынх нь нэг Феано гэгч үзэсгэлэнт бүсгүй Пифагорыг чиглэн ирээд хайраа илчилсэн гэдэг. Ийнхүү Пифагорын ч сэтгэл хөдлөн өөрөөс 30 насаар дүү Феаног эхнэрээ болгосон домогтой.  Continue reading “Феано (МЭӨ 6-р зуун)”