Зорилт

Шинжлэх ухаанд ихээхэн сонирхолтой уран бүтээлч гэр бүлийн хувьд урлаг болон шинжлэх ухааны нийтлэлүүдээ нэгэн төвлөрөлд байршуулахаар шийдсэний илрэл нь энэ блог юм. Мөн шинжлэх ухааны зэрэгтэй ч уран бүтээлийн туурвин ажилладаг бидний хувьд өөрсдийн мэддэг зүйлсээ Монгол хэл дээр бусдад түгээх нь бидний үүрэг мөн гэж үзсэн хэрэг.

Уран бүтээлчийн хувьд олон талын сонирхол нь уран бүтээлийг нь баяжуулах хамгийн амин чухал шинж чанар байдаг. Шинжлэх ухаан, урлагийг зааглахгүйгээр олон салбарын огтлолцол дээр шинэ санаа мэндэлснээр хувьсгалт бүтээлүүд туурвигддаг нь жам ёс.

Сэргэн мандалтын үеийн Леонардо да Винчи, Леон Баттиста Альберти нарын уран бүтээлч-эрдэмтдийн жишээ нь хожмоо салбар хоорондын дундаас шинийг бүтээх үйл хэргийг Медичи эффект гэж нэрлэхэд хүргэсэн юм. Өнөө үед ч уран бүтээлчид шинжлэх ухааны шинэ ололт, технологийг ашиглан уран бүтээлдээ хэрэглэх нь энгийн үзэгдэл болжээ.

Stelarc
Уран бүтээлч Стеларк үүдэл эсээр ургуулсан чихийг гарандаа шилжүүлэн суулгуулсан нь түүний нэгэн уран бүтээл.

Шинжлэх ухааны нийтлэлүүд нь ихэвчлэн ном зүйгүй байж мэднэ. Уран бүтээлч хүмүүсийн хувьд тэр болгонд ач холбогдол өгсөнгүй. Гол нь интернетээр дамжуулан уншигчдад шинжлэх ухааны мэдлэгийг олгох үүдэлтэй. Зарим нь судалгааны ажлын шууд сийрүүлэлт байгааг дурдсу.

Урлагтай холбоотой нийтлэлүүд нь ихэвчлэн хувь бичээчийн үзэл бодол дээр тулгуурлан бичигдсэн байх тул бүр ном зүйгүй буй. Мэдээжээр бид урлаг ба шинжлэх ухааны зааг дээр хөндөгдөх сэдэвт бичвэрүүд дээрээ бид хамгийн их ач холбогдол өгөх болно.

23 thoughts on “Зорилт

  1. sanandgui geneticiin talarh medelel haij yavad olloo mash hergtei medellud bn yalanguya gadaadad surj bui oyutnuud ter bur mongol hel deere shinjleh uhaanii talaarh nom medelel bur online medelel ch olj avch chaddaggui eh hel deere enehuu medelludig olj unshij bgadaa mash ih bayrtai bn ulam olon medelel hiij hogjuulhig husej baina bi ch bas dalaid dusal gedegchlen medelel nemeh bolnoo mash ih bayrlalaa AMJİLT HUSEY.

    Таалагдсан

  2. юм хайж байгаад санаандгүй оллоо, шинжлэх ухааны олон төрлийн мэдээлэл байна, маш хэрэгтэй зүйлсүүд байна, дэлхий дахинд шинээр гарч ирсэн шинжлэх ухааны нээлтүүдийг оруулж өгч байгаарай.Баярлалаа.

    Таалагдсан

  3. Sain baina uu tand ene odriin mend hurgie bi russia.d magistrantuurt suraltsaj baigaa oyutan yumaa. shinjleh uhaanii sudalgaanii arga zuin talaar delgerengui medeelel tanii blogoos olj unshij baigaadaa talarhalaa ilerhiiley. uneheer mgl hel deer medeelel mash howor baidag tiimees ch ene blogiig olj unshaad chanartai heregtei medeelel olsondoo mash ih bayrlaj tand talarhalaa ilerhiilehiig hussen yumaa. Tsaashdaa olon zuilsiig orulj nad met humuust sudalgaanii ajild ni tus nemer bolno gedegt naidaj bna. tanii hicheel zutgel uigagui hodolmort dahin talarhalaa ilerhiiley.

    Таалагдсан

  4. ийм сайхан блог байдгыг одоо л мэдлээ.үнэхээр сайн сэтгэл гаргасан байна. хэрвээ энэ блогт электроник болон түүхийн чиглэлээр нийтлэл бичвэл илүү олон хүнд хүрэх байх гэж найдаж байна.

    Таалагдсан

  5. Яасан их уйгагүй хөдөлмөр вэ? Баярлалаа.
    Сүүлийн жилүүдэд блогоо хөтлөөгүй юмуу даа. Шинэ мэдээллүүд оруулж байвал сонирхсон хүмүүст үнэхээр талархууштай зүйл болно доо. Одоо л яг Цаг нь.

    Таалагдсан

Сэтгэгдэл бичих