Дэлхийн дулаарлын нэгэн гэнэтийн эерэг нөлөө

Хүмүүсийн үйлдэл, үйлдвэрлэлээс үүдэлтэйгээр дэлхийд нүүрсхүчлийн хий ихэссээр байгаа билээ. Дэлхийн дулаарал асар олон сөрөг үр дагаврыг дагуулж буй ч энэ удаад эрдэмтдийн олж тогтоосон баримт нэг талаар эерэг мэдээ болж байна. Continue reading “Дэлхийн дулаарлын нэгэн гэнэтийн эерэг нөлөө”

Advertisements

Хөрсний эрүүл ахуй, микробиологийн судалгаа

Хөрсний байдалд эрүүл зүйн дүгнэлт өгөх, хөрсний цэвэрших чадварыг тодорхойлох, хот суурингийн барилга байгууламжын газар олгох, хөрсний бохирдлыг таслан зогсоох арга замыг судлах, хөрсний микроорганизмийн үйл ажиллагаа байгалийн орчинд хэрхэн нөлөөлж байгаа зэргийг тодорхойлох мөн тахал судлалын шаардлагаар эмгэг төрөгч бичил биетнийг илрүүлэх зорилгоор хөрсөнд эрүүл зүйн нян судлалын шинжилгээ хийдэг. Continue reading “Хөрсний эрүүл ахуй, микробиологийн судалгаа”

Хөрсний бохирдол

Хөрс нь агаарт цацагдсан хорт бодис, утаа тортог, газар дээрх хуурай нойтон хог хаягдлаар бохирддог. Ялангуяа хүн, амьтны хатуу ба шингэн хаягдал, ургамлын үлдэгдэл, ахуйн ба үйлдвэрийн бохир ус бохирдуулагч эх үүсвэр болдог. Органик бодисын зэрэгцээгээр эдгээр бохирдолтой хамт их хэмжээний микроорганизм хөрсөнд ордог. Хөрсний бохирдлыг дараах хэлбэрт хуваан авч үздэг. Continue reading “Хөрсний бохирдол”

Хагас – хуурай уур амьсгалтай хотын агаарын бактерийн тоог тодорхойлох

Оршил

Байгаль дээр агаарт нарны гэрлийн шаралт, температурын зөрөө, органик бодисын бага концентраци зэрэг нь бактерийн өсөлтийг хязгаарладаг байна. Харин хотын хүрээлэн буй орчны агаарт үйлдвэр, муу усны сан, төрөл бүрийн ферментацийн процессууд, хоол хүнсний үйлдвэр, гуанз зэрэг нь их хэмжээний бактерийг гаргаж байдаг билээ. Дэлхийн ямар ч хотод биоаерозол бохирдолоос зайлах аргагүй болжээ. Хотын хүн ам бүгдээр бактериар баялаг агаараар амьсгалж халдварт өвчин, хурц хортой нөлөөлөл, аллерги, хорт хавдараар өвчлөх нөхцлийг бүрдүүлж байна. Энэ судалгаагаар бид Тирупати хотын хэд хэдэн хэсэг дэх агаарын бактерийн байдлыг шинжилсэн болно. Continue reading “Хагас – хуурай уур амьсгалтай хотын агаарын бактерийн тоог тодорхойлох”

Хүлэмжийн хий нэмэгдсээр, дэлхий дулаарсаар

Өнөөгийн нийгэмд аж үйлдвэрлэлт хэт эрчимтэй явагдсанаар нүүрсхүчлийн хий болон бусад хорт бодисууд агаар болон байгаль орчинд ихээхэн хор хохирол учруулж байна. Үүнээс үүсч байгаа хамгийн том сөрөг дам нөлөө нь дэлхийн цаг агаарын дулаарал болоод байгаа юм. Нүүрсхүчлийн хий нь агаар мандлын 53%-ийг эзэлдэг бөгөөд энэ нь ихэвчлэн үйлдвэрлэл болон тээврээс шалтгаалдаг гэж үздэг. Дэлхийн дулаарал явагдсанаар олон байгалийн гаж үзэгдэл бий болсоор байна. Үүний хамгийн тод жишээ нь хойд мөсөн туйлын мөс хайлж байгаа нь дэлхийн эрэг дагуу оршдог олон том хотуудад аюул учруулж байгаа юм. Continue reading “Хүлэмжийн хий нэмэгдсээр, дэлхий дулаарсаар”

Токиогийн ногоон зүрх

Японы нийслэл Токио. Токиогийн нисэх буудал, хааны ордны дунд орших Отемачи, Маруноучи, Юракучо гэсэн  3 дүүрэг нь Японы соёлын болон эдийн засгийн төв болдог билээ. Энд мөн идэвхтэй эдийн засгийн хөгжилтэй хамт байгальд хоргүй эрүүл орчинг бүрдүүлэх онцгой туршилтыг хийж байгаа юм.

Continue reading “Токиогийн ногоон зүрх”

Сукцесс

Амьд байгаль тогтмол хөдөлгөөнд оршдог. Өөрчлөлт нь мөн бүлгэмдлийн түвшинд явагдана. Бүлгэмдэлд хамаарах зүйлийн тоо өөрчлөгдөх нөхцөлд физиогноми болон экосистемийн функцид өөрчлөлт гардаг. Continue reading “Сукцесс”

Эвдрэл

Экологичдийн өмнө 1980-аад оноос дор хаяж хоёр шийдвэрлэх ёстой асуудал гарч иржээ.

  1. Ихэнх экологичид одоо ихэнх бүлгэмдэл нь тогтворт байдалд ордоггүй гэж үзэж байна.
  2. Бүлгэмдлийн экологид олон төрлийн эвдрэл чухал үүрэгтэй байдаг. Continue reading “Эвдрэл”