Михайл Булгаков бол Оросын зохиолч, жүжгийн зохиолч, сэтгүүлч юм. Түүний хамгийн том бүтээл нь “Мастер Маргарита хоёр” хэмээн тооцогддог. Энэхүү романыг нь 20 зууны Оросын томоохон романуудын нэг гэж үздэг. Булгаковын “Нохойн зүрхтэн”, 1925 онд хэвлэгдсэн богино өгүүллэгийн түүвэр “Дьяволиада” ч мөн нөлөөтэй бүтээлүүд юм.
Михайл Булгаков Украйны Киевт Киевийн Шашин Судлалын Академийн шашин судлаач профессор Афанасый Булгаковын том хүү болон мэндэлжээ. Киевийн гимназид 1901-1904 оны хооронд суралцаж байхдаа Михайл Булгаков Оросын болон барууны сонгодог утга зохиолд сонирхолтой болжээ. Тэр 1909 онд Киевийн их сургуулийн анагаах ухааны ангид элсэн орж, Санкт Владимирын их сургуульд докторын зэргээ хамгаалж 1916 онд төгсжээ.
1913 онд Булгаков эхний эхнэр Татьяна Николаевна Лаппатай гэрлэсэн байна. 1916 онд тэрээр Улаан загалмайн байгууллагад сайн дураар элсэн орж 1918 оныг хүртэл Смоленскийн эмнэлэгт эмчээр ажилласан байна. Тэрээр энэ үеийнхээ туршлагыг “Записки юного врача” буюу “Залуу эмчийн тэмдэглэл” хэмээх зохиолдоо сүүлд дурдаж өгсөн байдаг. “Михайл Афанасьевич Булгаков (1891-1940)” →-ийг үргэлжлүүлэн унш