Караважжогийн ороо бусгаа амьдрал

Итали, 1606 он, Микеланжело Меризи да Караважжо зугтсаар явна. Түүнд ял тулгах гэсэн хүмүүс замаар нь мөшгөнө. Өөрийн огцом уур хилэнгээс болж энэ суут уран бүтээлч олон хэрэг төвөгт холбогдож явав. Харин энэ удаад тэрээр хүн амины хэрэгт холбогдсон ажээ.

Түүний толгойг авчирсан хүнд асар их үнэ амалж байсан цаг. Караважжо Ромыг орхиод аюулгүй байж болох өөр Италийн хотуудыг зориод байлаа. Караважжо зугтаж явахдаа ч өөрийн хамгийн сайн чаддаг зүйлээ л хийсээр байв… “Караважжогийн ороо бусгаа амьдрал” -ийг үргэлжлүүлэн унш

Махатма – 20-р зууны агуу сэтгэлтэн

Далайн умард зүгт, цаст уулсын өмнө зүгт орших оронг Бхарат варша гэж нэрлэдэг.

Ногоон, үржил шимтэй толгодууд, наранд гялтганах цэцэглэх модод, эрдэнэшиш сугсалзах талбайгаар дүүрэн орон. Дорно зүгт нь алтан цацраг гийсэн Энэтхэг орон гурван талаасаа далайн давалгааны эгшигт найгалзах наргил моддоор дүүрэн далайн эргээр хүрээлэгджээ. “Махатма – 20-р зууны агуу сэтгэлтэн” -ийг үргэлжлүүлэн унш

Оросын эдийн засгийн түүх

Дэлхийн хамгийн том газар нутгийг эзлэн оршиж буй Орос орон.   Энэ улсын ард түмэн 13-р зууны Монголчуудын эзлэн түрэмгийллээс Дэлхийн 2-р дайны нацист германчуудын заналхийлэл хүртэлх маш олон зовлонг туулан байж өнөөдрийн энэ их газар нутаг, баялагтайгаа үлдэж чадсан хүмүүс. 19-р зуунд хамжлагат ардууд чөлөөлөгдсөн ч 20-р зууны эцсээр л өөрсдийн жинхэнэ эдийн засгийн эрх чөлөөг олж авж чадсан юм. Тэд Агуу Петрийн хаанчлалын үед дэлхийд нөлөөлөгч томоохон гүрэн болж чадсан бөгөөд энэ хүчээ одоо ч алдаагүй, тодорхой хэмжээгээр хадгалсаар яваа хэмээн би боддог. Үүний хамгийн том илрэл нь яах аргагүй ЗХУ. Хүйтэн дайны нэгэн талыг тодорхойлогч байсан энэ гүрэн 70 жилийн туршид оршин тогтносон. Эдийн засгийн хувьд маш үр ашиггүй зарцуулалттай байсан хэдий ч төмөр хөшигний ачаар энэ бүхнийг барууны ертөнцөөс нууж чадсан байдаг. Тэглээ гээд хэзээ нэгэн цагт нурах нь тодорхой байсан энэхүү эдийн засгийн систем аврагдаж үлдэж чадаагүй. 1990-ээд оны шинэчлэлийн ачаар зөв замдаа бага зэргийн гажуудалтайгаар давхин орсон. Энэ бүх түүхэн үйл явдлуудын дараагаар ч Орос улс өөрийн гэсэн дэлхийд нөлөөлөх нөлөөллийн хүчээ алдаагүй л яваа юм. “Оросын эдийн засгийн түүх” -ийг үргэлжлүүлэн унш

Эртний Хятадын философи болон Маркс, Мао нарын үзэл

Сонгодог эдийн засгийн амин сүнс нь болсон капиталист нийгмийг эсэргүүцсэн Маркс, Мао хоёр. Тэдний хувьд чөлөөт зах зээл нь тэгш байдлыг үгүй хийн, анги давхаргын ялгааны улмаас ард иргэд маш ядуу байна гэдэг байж. Гэхдээ эдгээр 2 хүний үзэл бодол болоод социалист нийгмийг бүтээх арга нь өөр байсан. Хамгийн гол ялгаа нь Маркс диалектик материалист байсан бол Мао идеалист сэтгэлгээтэй байжээ. Тэдний хүсч байсан нийгэм мөн адил өөр өөр байсан. Карл Маркс хүн бүр тэгш утопи нийгмийг хүсч байсан бол Мао Зе Дун хувьсгалт ертөнцийг үгүй болгохыг хүсээгүй. Магадгүй ийм байсан болохоор л Марксын үзэл бүх социалист дэглэмүүдийн үндэс суурь болон ашиглагдаж, харин Маогийн эдийн засгийн шинэчлэлийн үр дүнд 20 сая тариачид өлсгөлөнгөөр нас барсан байж болох юм. Энэ 2 хүний үзэл бодолтой Хятадын эртний сургааль зарим нэг талаараа төстэй. Хүнлэг байдал, шударга ёсыг номлодог энэхүү эртний сургааль нь олон хүний хувьд амьдралын философи болсон байдаг. Марксын зарим нэг санаа нь хүртэл үнэхээр ижилхэн учраас энэхүү эссенд эртний Хятадын гүн ухааныг харьцуулан оруулж байгаа юм. Эцсийн үр дүнд хүн болгон л энх тайван, тэгш, шударга нийгэмд амьдрахыг хүсэмжилж байсан боловч аль ч социалист дэглэм энэ бүхнийг гүйцэлдүүлж чадаагүй. “Эртний Хятадын философи болон Маркс, Мао нарын үзэл” -ийг үргэлжлүүлэн унш

Абстракт урлагийн ач холбогдол

Жексон Поллокийн “Зун цаг: Дугаар 9А” гэсэн зургийн өмнө зогсох олонх хүн харь мэдрэмжийг авах болно. Гэвч энэ харь мэдрэмжийн гүнд хөдөлгөөн, эрч хүчийг тунхагласан хөөр инээд байгааг мэдрэмжтэй хүмүүс авах нь мэдээж. Энэ жишээ л гэхэд абстракт урлаг сэтгэл хөдлөлд шууд нөлөөлдөг болохын баталгаа юм. “Абстракт урлагийн ач холбогдол” -ийг үргэлжлүүлэн унш

Нейроэстетик: Рамачандраны урлагийн 10 зарчим

Урлагийг танин мэдрэхүй болон бүтээхүйн үйл явцыг төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа талаас нь тайлбарладаг шинжлэх ухаан. Эмпирик гоо зүйн дэд салбар. Нейроэстетикийг судлах нь уран бүтээлийг мэдрэх болон бүтээх үйл явцыг илүү баттай баримт дээр суурилсан байдлаар, тогтсон хэвшлээс өөр байдлаар тайлбарладаг болох ач холбогдолтой.

“Ямар ч гоо зүйн ухаан нь тархины үйл явцыг судлалгүйгээр бүрэн гүйцэд болохгүй.” – Семир Зеки

“Нейроэстетик бол урлагийг ойлгох болон бүтээх үйл явцыг нейробиологийн үүднээс тайлбарлах чухал салбар.” – В.С.Рамачандран

“Нейроэстетик: Рамачандраны урлагийн 10 зарчим” -ийг үргэлжлүүлэн унш

Ноён хутагт Данзанравжаа – Зарим хүний цадигаас

Дулдуй барин гуйлга гуйн явах Өлзийт хэмээгчийн хүү Равжаа. Равжаа хүү 7 настайдаа “Хурмаст тэнгэр” хэмээх алдарт дууг зохиосон гэдэг. Тэрбээр хожмоо Говийн догшин ноён хутагт Данзанравжаа хэмээн заларсан билиг танхай яруу найрагч, соён гэгээрүүлэгч байсныг монгол хүн бүхэн мэднэ. Түүний “Зарим хүний цадигаас” зохиолыг толилуулъя. “Ноён хутагт Данзанравжаа – Зарим хүний цадигаас” -ийг үргэлжлүүлэн унш

Кеннет Кларкын санаа оноо буюу ‘Соёл иргэншил’ цуврал

Кеннет Кларк нь дэлхийд нэртэй түүхч, урлаг судлаач, зохиолч байсан агаад BBC-д зориулан хийсэн Соёл иргэншил гэх барууны түүх, урлагийн талаарх тун сонирхолтой цуврал баримтат кино нь 1969 онд гараад хит болж байжээ (тухайн үеийн хүмүүсийн боловсрол сайн байсны баталгаа гэлтэй).  “Кеннет Кларкын санаа оноо буюу ‘Соёл иргэншил’ цуврал” -ийг үргэлжлүүлэн унш

Всеволод Емильевич Мейерхольд (1874-1940)

Всеволод Мейерхольд нь хорьдугаар зууны Театрт том хувь нэмэр оруулагч, шинийг санаачлагч, чадварлаг найруулагч байсан юм. Всеволод Мейерхольд нь театрын түүхэнд хамгийн их шинэ санаа гарган, өөрчлөлтийг шийдэмгий хийдэг байснаараа алдаршсан билээ. Түүнийг алдарт театрын найруулагч Константин Станиславксийтай арга барилаараа эсрэгцэж гарч ирсэн томоохон найруулагч гэж үздэг юм. Мейерхольд бол театрын урлагт анхны симболист хэв маягийг бий болгосон Оросын найруулагч юм. Түүний арга барил конструктивист, экспрессионист зэрэг урсгалуудтай холилдсон байдгаараа онцлог юм.

“Всеволод Емильевич Мейерхольд (1874-1940)” -ийг үргэлжлүүлэн унш

Хаяа тэлэх анхны алхам

Эдүгээ хүртэлх дэлхийн улс гүрэн бүр ашиг сонирхлоосоо болж бусадтай дайтах уу? Эсвэл найрамдах уу гэдэг асуултанд өөр өөрийнхөө эрх ашгийн үүднээс хариулж ирсэн юм. Түүхээс үзэхүйд, найрамдахаасаа илүү дайтах замыг сонгож байсан нь их зонхи. Тэр тусмаа XIII-XIY зуунд шүү дээ. Цаг үе бол түүхийн дуран авай болой. “Хаяа тэлэх анхны алхам” -ийг үргэлжлүүлэн унш