Феано (МЭӨ 6-р зуун)

theano

Пифагор шавь нартаа хичээл заан суух нэгэн өдөр сурагчдынх нь нэг Феано гэгч үзэсгэлэнт бүсгүй Пифагорыг чиглэн ирээд хайраа илчилсэн гэдэг. Ийнхүү Пифагорын ч сэтгэл хөдлөн өөрөөс 30 насаар дүү Феаног эхнэрээ болгосон домогтой.  Continue reading “Феано (МЭӨ 6-р зуун)”

Advertisements

Платоны диалектикийн аргын жишээ, силлогизм

Платон аподиктик (нотолсон) силлогизмыг сургамжилсан ярилцаандаа (диалог), магадлалын силлогизмыг софистууд болон туршлагагүй хүмүүсийн эсрэг, харин эристик (софист) силлогизмыг маргахын тулд л маргагчдын эсрэг тухайлбал Евтидем, Гиппийд нарын эсрэг хэрэглэжээ.

Шийдмэг силлогизм 3 хэлбэртэй. Нэгдүгээрт, дундах томъёолол силлогизмын нэг хэсэгт предикат (өгүүлэхүүн), нөгөө хэсэгт субьект (өгүүлэгдэхүүн) болдог. Хоёрдугаарт, дундах томъёолол хоёр үндэслэгээнд хоёуланд нь предикат болно. Гуравдугаарт, дундах томъёолол хоёр үндэслэгээнд хоёуланд нь субьект болно. Өгүүлбэрийн хэсэг томъёолол болж байна. Continue reading “Платоны диалектикийн аргын жишээ, силлогизм”

Платоны гүн ухааны товч тайлбар

platon

Платоны өмнө ч, хойно ч философийн олон урсгал чиглэл байсан. Тэдгээрийг Платон өөрийн сургааль ухаанаар ч, бусад олон чухал талаараа ч хялбархан давсан билээ. Түүнээс өмнө оршиж байсан урсгалууд бол нэгд Хомер, Мусей, Хесиод нарын бий болгосон яруу найргийн гүн ухаан, Ионий сургаалиас үүдэлтэй бас өөр нэгэн урсгал бий – Түүнийг Хераклит, Фалес, Анаксагор нар үндэслэжээ. Бас Пифагор, Парменид нарын философи бий.

Continue reading “Платоны гүн ухааны товч тайлбар”

Ксенофан (МЭӨ 570-475)

xenophanes.jpg
Колофоны (Өнөө цагийн Измиртэй ойр) Ксенофан гэгч нь анхны шашны философич байсан гэж хэлж болно. Тэрээр Гомер, Гесиодын бурхдын увайгүй ааш, хүчин, хүчирхийлэл гэх мэтийг хүчтэй шүүмжилдэг байв. Энэ бүх үйлдлүүд нь бүр богино наст хүмүүс дунд завхай, ёс зүйгүй үйлст тооцогддог билээ.  Continue reading “Ксенофан (МЭӨ 570-475)”

Анаксимен (МЭӨ 585-528)

Анаксимен бол Милетийн сургуулийн гурав дахь их философич юм. Анаксимандрын шавь, эсвэл нэгэн үеийн анд нөхөд байсан байх талтай. Түүний гол үзэл санаа гэвэл тэрээр бүх зүйлийн үндсийг Агаар гэдэг дээр тулгуурлана. Тэрээр хаа сайгүй агаар байдаг тул бүх зүйл агаараас бүрдэнэ гэж цэц булаалдсан нь дамжиггүй. Continue reading “Анаксимен (МЭӨ 585-528)”

Анаксимандр (МЭӨ 610-546)

Фалесийг бид Барууны хамгийн анхны гүн ухаантан хэмээдэг билээ. Анаксимандр харин гүн ухаантан төдийгүй хамгийн анхны метафизикч байлаа. Фалес магад залуу Анаксимандртай уулзсан байх ёстой.

Анаксимандр ойролцоогоор М.Э.Ө 610 онд Милет хотноо мэндэлсэн. Материалист үзэл хандлагаараа алдартай Милетийн сургуулийнхний нэг. Милетийнхэн далайн аялалд гарамгай улс байсны адил Анаксимандр ч олон газраар аялсан байх талтай. Тэр үеийн гүн ухаантнууд улс төртэй холбогдох хэрэг гардаг байж таараа – Анаксимандр Ионы эргийн Апполоний колонийн захирагчаар томилогдож байв. Continue reading “Анаксимандр (МЭӨ 610-546)”

Фалес (МЭӨ 620-546)

Фалес – энэ хүнийг бид бүхэн барууны философийн эцэг хэмээн нэрийддэг билээ. Байгалийн шинжлэх ухааныг ч мөн Фалесаас эхтэй гэдэг. Учир нь түүнээс өмнөх улс байгалийн элдэв үзэгдлийг ямар нэг бурхан тэнгэрүүдтэй холбож тайлбарлахыг мэрийдэг байсан бол Фалес илүү бодит емпирик талаас нь тайлбарлахыг хичээжээ. Continue reading “Фалес (МЭӨ 620-546)”