Уильям Жеймс – Итгэх хүсэл зориг

Саяхан нийтлэгдсэн* Life сэтгүүлд Лесли Стивен өөрийн дүү Фитц Жеймсийн багадаа сурч байсан сургуулийн талаар өгүүлсэн байдаг. Сургуулийн багш ноён Гест сурагч нартайгаа ийн ярилцдаг байжээ: “Гёрни, шударга ёс хийгээд ариун ёсны хоорондын ялгаа ву вэ? Стивен, Бурханы хэмжээлшгүй их хүчийг батал” гэх мэт.

“Уильям Жеймс – Итгэх хүсэл зориг” -ийг үргэлжлүүлэн унш

Шарын шашин

Эртний Энэтхэг оронд хөгжсөн буддын шашин түүний номлол, ёс жаяг манай тооллын эхэн үеээс эхлэн Азийн улсуудаар ихээхэн дэлгэрсэн билээ. Харин улс түмний  нийгмийн хөгжлийн түвшин, хэм хэмжээнээсээ шалтгаалан уг шашны үзэл суртлын тогтолцоо бүрэлдэн тогтсон байдал харилцан адилгүй байсан юм. Тухайлбал: Энэтхэг, Балба, Хятад зэрэг оронд бурхны шашин бусад шашинтай тэмцэх замаар өөрийн үзэл номлолыг дэлгэрүүлэн зонхилох шашин болж байснаа ахин нөлөөллөө алдан буурч байсан. VII-VIII зууны үед төв Азийн феодалын байгууллагын нөхцөлийн гүнд шарын шашин бүрэлджээ. “Шарын шашин” -ийг үргэлжлүүлэн унш

Шашны үүсэл

Шашны үүслийн тухайд ярихын тулд дэлхийн ард түмний дундах бурхны тухай ойлголтыг тайлбарлаваас зохино. Бурхан гэх үг нь (славян хэлэнд бог буюу эд баялагаар хучигч, эртний иран хэлэнд baga буюу эзэн ноён, хувь тавилан, эртний хинди хэлэнд bhaga буюу аз, аз жаргал бэлэглэгч, эртний грекийн theos, латиний dues, өнөөгийн хиндий хэлний  deva буюу гэрэлтүүлэх гэсэн утгатай үг) ямар нэг далдын дээд зэргийн хүчний мөн чанарыг илэрхийлэгч өвөрмөц хүндэтгэлийн обьект болох шашины-бурханы номлолын үндсэн ойлголт мөн тэрээр шашины итгэл үнэмшилийн хамгийн дээд үнэт зүйлс бөгөөд ямар нэг байдлаар бие хүний шинжийг агуулсан байдаг. Гэхдээ ер бусын, далдын шинж чанар, хүчийг олсон мөн чанараар илэрнэ. Хамгийн өргөн утгаараа бол бурхан нь төгс төгөлдрийн мөн чанар гэгдэнэ. Төгс төгөлдөр утгынх нь хувьд түүнд амьд мэт итгэн, сүсэглэдэг байна. “Шашны үүсэл” -ийг үргэлжлүүлэн унш

Сүсэг бишрэлийн эртний хэлбэрүүд

Соёл судлаачид болон философичид олон жилийн туршид шашны үүсэл, гарлын асуудлыг авч үзсэн байна. Тэд ялангуяа сүсэг бишрэлийн түүхэн ёсоор тогтсон эртний хэлбэрүүдэд ихээхэн анхаардаг. Сүсэг бишрэлийн хамгийн эртний хэлбэрийн нэгт бөө мөргөл зүй ёсоор ордог. Бөө мөргөл газарзүйн хувьд алслагдмал хүмүүсийн овог дунд өөр өөр хэлбэрийг олон хөгжсөн авч үндсэн суурь санаа нь бүгд адил.

“Сүсэг бишрэлийн эртний хэлбэрүүд” -ийг үргэлжлүүлэн унш

Ксенофан (МЭӨ 570-475)

xenophanes.jpg
Колофоны (Өнөө цагийн Измиртэй ойр) Ксенофан гэгч нь анхны шашны философич байсан гэж хэлж болно. Тэрээр Гомер, Гесиодын бурхдын увайгүй ааш, хүчин, хүчирхийлэл гэх мэтийг хүчтэй шүүмжилдэг байв. Энэ бүх үйлдлүүд нь бүр богино наст хүмүүс дунд завхай, ёс зүйгүй үйлст тооцогддог билээ.  “Ксенофан (МЭӨ 570-475)” -ийг үргэлжлүүлэн унш