Нейроэстетик: Рамачандраны урлагийн 10 зарчим

Урлагийг танин мэдрэхүй болон бүтээхүйн үйл явцыг төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа талаас нь тайлбарладаг шинжлэх ухаан. Эмпирик гоо зүйн дэд салбар. Нейроэстетикийг судлах нь уран бүтээлийг мэдрэх болон бүтээх үйл явцыг илүү баттай баримт дээр суурилсан байдлаар, тогтсон хэвшлээс өөр байдлаар тайлбарладаг болох ач холбогдолтой.

“Ямар ч гоо зүйн ухаан нь тархины үйл явцыг судлалгүйгээр бүрэн гүйцэд болохгүй.” – Семир Зеки

“Нейроэстетик бол урлагийг ойлгох болон бүтээх үйл явцыг нейробиологийн үүднээс тайлбарлах чухал салбар.” – В.С.Рамачандран

Continue reading “Нейроэстетик: Рамачандраны урлагийн 10 зарчим”

Сурталчилгаа

Кеннет Кларкын санаа оноо буюу ‘Соёл иргэншил’ цуврал

Кеннет Кларк нь дэлхийд нэртэй түүхч, урлаг судлаач, зохиолч байсан агаад BBC-д зориулан хийсэн Соёл иргэншил гэх барууны түүх, урлагийн талаарх тун сонирхолтой цуврал баримтат кино нь 1969 онд гараад хит болж байжээ (тухайн үеийн хүмүүсийн боловсрол сайн байсны баталгаа гэлтэй).  Continue reading “Кеннет Кларкын санаа оноо буюу ‘Соёл иргэншил’ цуврал”

Хүрээлэн буй орчны гоо зүй ба байгалийг таашаах загварууд

Гоо зүй бол хүний мэдрэхүйд гадаад обьектийн үүтгэх таашаалтай мэдрэмжийн асуудлыг бодрох философийн талбар юм. Бид дан ганц урлагийг биш байгалийг тэр чигт нь мэдэрч таашаал авах нь бий. Хүрээлэн буй орчны гоо зүй нь биднийг тойрон буй байгаль болон хүний бүтээн байгуулалтаас хүртэх гоо зүйн таашаалыг судалдаг билээ. Continue reading “Хүрээлэн буй орчны гоо зүй ба байгалийг таашаах загварууд”

Ars gratia artis

Антуан Ваттогийн зургийг дээд зэрэглэлийн урлагийн бүтээл гэдэгтэй хэн ч үл маргана. Гэвч хэр сайн урлагийн бүтээл гэдгийг нь чухам хэрхэн мэдэх вэ? Бид мэдрэхээс цааш юу хийж чадах вэ? Ваттогийн зургийг харахад Албинони, Хэндель, Хайдны ая санаанд ордог уу? Continue reading “Ars gratia artis”

Толины бэлгэдэл

Сальвадор Дали – Нарциссын хувирал

Толины бэлгэдэл нь Грекийн Нарциссын домгоос үүдэлтэй. Барууны ертөнцийн бэлгэдэлт объектууд дундаа толь нь нилээн чухал байр суурийг эзэлдэг. Дундад зууны үеэс эхлэн өнөөг хүртэл толь нь улам олон утга бэлгэдэх болж, ач холбогдол нь өссөөр иржээ.  Continue reading “Толины бэлгэдэл”

Харах үйл хийгээд хэл яриа

Бид хэлд орохоосоо өмнө бүхий л юмсыг харж, үзэж таньдаг. Гэвч бид юм л бол бүгдийг үгээр тайлбарлах гэж оролддог. Үнэндээ бидний мэдлэг, тайлбарламж гэдэг харж буй зүйлсийг маань хэзээ ч бүрэн дүүрэн тайлбарлах боломжгүй. Continue reading “Харах үйл хийгээд хэл яриа”