Эртний Хятадын философи болон Маркс, Мао нарын үзэл

Сонгодог эдийн засгийн амин сүнс нь болсон капиталист нийгмийг эсэргүүцсэн Маркс, Мао хоёр. Тэдний хувьд чөлөөт зах зээл нь тэгш байдлыг үгүй хийн, анги давхаргын ялгааны улмаас ард иргэд маш ядуу байна гэдэг байж. Гэхдээ эдгээр 2 хүний үзэл бодол болоод социалист нийгмийг бүтээх арга нь өөр байсан. Хамгийн гол ялгаа нь Маркс диалектик материалист байсан бол Мао идеалист сэтгэлгээтэй байжээ. Тэдний хүсч байсан нийгэм мөн адил өөр өөр байсан. Карл Маркс хүн бүр тэгш утопи нийгмийг хүсч байсан бол Мао Зе Дун хувьсгалт ертөнцийг үгүй болгохыг хүсээгүй. Магадгүй ийм байсан болохоор л Марксын үзэл бүх социалист дэглэмүүдийн үндэс суурь болон ашиглагдаж, харин Маогийн эдийн засгийн шинэчлэлийн үр дүнд 20 сая тариачид өлсгөлөнгөөр нас барсан байж болох юм. Энэ 2 хүний үзэл бодолтой Хятадын эртний сургааль зарим нэг талаараа төстэй. Хүнлэг байдал, шударга ёсыг номлодог энэхүү эртний сургааль нь олон хүний хувьд амьдралын философи болсон байдаг. Марксын зарим нэг санаа нь хүртэл үнэхээр ижилхэн учраас энэхүү эссенд эртний Хятадын гүн ухааныг харьцуулан оруулж байгаа юм. Эцсийн үр дүнд хүн болгон л энх тайван, тэгш, шударга нийгэмд амьдрахыг хүсэмжилж байсан боловч аль ч социалист дэглэм энэ бүхнийг гүйцэлдүүлж чадаагүй. “Эртний Хятадын философи болон Маркс, Мао нарын үзэл” -ийг үргэлжлүүлэн унш

Сурталчилгаа

Нейроэстетик: Рамачандраны урлагийн 10 зарчим

Урлагийг танин мэдрэхүй болон бүтээхүйн үйл явцыг төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа талаас нь тайлбарладаг шинжлэх ухаан. Эмпирик гоо зүйн дэд салбар. Нейроэстетикийг судлах нь уран бүтээлийг мэдрэх болон бүтээх үйл явцыг илүү баттай баримт дээр суурилсан байдлаар, тогтсон хэвшлээс өөр байдлаар тайлбарладаг болох ач холбогдолтой.

“Ямар ч гоо зүйн ухаан нь тархины үйл явцыг судлалгүйгээр бүрэн гүйцэд болохгүй.” – Семир Зеки

“Нейроэстетик бол урлагийг ойлгох болон бүтээх үйл явцыг нейробиологийн үүднээс тайлбарлах чухал салбар.” – В.С.Рамачандран

“Нейроэстетик: Рамачандраны урлагийн 10 зарчим” -ийг үргэлжлүүлэн унш

Кеннет Кларкын санаа оноо буюу ‘Соёл иргэншил’ цуврал

Кеннет Кларк нь дэлхийд нэртэй түүхч, урлаг судлаач, зохиолч байсан агаад BBC-д зориулан хийсэн Соёл иргэншил гэх барууны түүх, урлагийн талаарх тун сонирхолтой цуврал баримтат кино нь 1969 онд гараад хит болж байжээ (тухайн үеийн хүмүүсийн боловсрол сайн байсны баталгаа гэлтэй).  “Кеннет Кларкын санаа оноо буюу ‘Соёл иргэншил’ цуврал” -ийг үргэлжлүүлэн унш

Хүрээлэн буй орчны гоо зүй ба байгалийг таашаах загварууд

Гоо зүй бол хүний мэдрэхүйд гадаад обьектийн үүтгэх таашаалтай мэдрэмжийн асуудлыг бодрох философийн талбар юм. Бид дан ганц урлагийг биш байгалийг тэр чигт нь мэдэрч таашаал авах нь бий. Хүрээлэн буй орчны гоо зүй нь биднийг тойрон буй байгаль болон хүний бүтээн байгуулалтаас хүртэх гоо зүйн таашаалыг судалдаг билээ. “Хүрээлэн буй орчны гоо зүй ба байгалийг таашаах загварууд” -ийг үргэлжлүүлэн унш

Ars gratia artis

Антуан Ваттогийн зургийг дээд зэрэглэлийн урлагийн бүтээл гэдэгтэй хэн ч үл маргана. Гэвч хэр сайн урлагийн бүтээл гэдгийг нь чухам хэрхэн мэдэх вэ? Бид мэдрэхээс цааш юу хийж чадах вэ? Ваттогийн зургийг харахад Албинони, Хэндель, Хайдны ая санаанд ордог уу? “Ars gratia artis” -ийг үргэлжлүүлэн унш

Толины бэлгэдэл

Сальвадор Дали – Нарциссын хувирал

Толины бэлгэдэл нь Грекийн Нарциссын домгоос үүдэлтэй. Барууны ертөнцийн бэлгэдэлт объектууд дундаа толь нь нилээн чухал байр суурийг эзэлдэг. Дундад зууны үеэс эхлэн өнөөг хүртэл толь нь улам олон утга бэлгэдэх болж, ач холбогдол нь өссөөр иржээ.  “Толины бэлгэдэл” -ийг үргэлжлүүлэн унш

Харах үйл хийгээд хэл яриа

Бид хэлд орохоосоо өмнө бүхий л юмсыг харж, үзэж таньдаг. Гэвч бид юм л бол бүгдийг үгээр тайлбарлах гэж оролддог. Үнэндээ бидний мэдлэг, тайлбарламж гэдэг харж буй зүйлсийг маань хэзээ ч бүрэн дүүрэн тайлбарлах боломжгүй. “Харах үйл хийгээд хэл яриа” -ийг үргэлжлүүлэн унш

Фридрих Ницше эмэгтэйчүүдийн тухайд

  1. Эмэгтэйчүүдийн сэтгэх байдал

Эмэгтэйчүүд нь ямар нэг зүйл дээр бүрэн дүүрэн удирдлагаа тогтоож, бүх боломж, давуу талуудыг ашиглах хандлагатай байдаг. Тэд энэхүү байдлаа өөрсдийн үр хүүхдийн үндсэн зан араншинд өвлүүлэн үлдээнэ. Эцгийн нөлөөлөл нь үр хүүхдүүдийн шинэ амьдралын хэмнэл, зохицол нь болж өгдөг бол уг амьдралын эгшиг нь эхээс үүдэлтэй.  “Фридрих Ницше эмэгтэйчүүдийн тухайд” -ийг үргэлжлүүлэн унш

Феано (МЭӨ 6-р зуун)

theano

Пифагор шавь нартаа хичээл заан суух нэгэн өдөр сурагчдынх нь нэг Феано гэгч үзэсгэлэнт бүсгүй Пифагорыг чиглэн ирээд хайраа илчилсэн гэдэг. Ийнхүү Пифагорын ч сэтгэл хөдлөн өөрөөс 30 насаар дүү Феаног эхнэрээ болгосон домогтой.  “Феано (МЭӨ 6-р зуун)” -ийг үргэлжлүүлэн унш

Платоны диалектикийн аргын жишээ, силлогизм

Платон аподиктик (нотолсон) силлогизмыг сургамжилсан ярилцаандаа (диалог), магадлалын силлогизмыг софистууд болон туршлагагүй хүмүүсийн эсрэг, харин эристик (софист) силлогизмыг маргахын тулд л маргагчдын эсрэг тухайлбал Евтидем, Гиппийд нарын эсрэг хэрэглэжээ.

Шийдмэг силлогизм 3 хэлбэртэй. Нэгдүгээрт, дундах томъёолол силлогизмын нэг хэсэгт предикат (өгүүлэхүүн), нөгөө хэсэгт субьект (өгүүлэгдэхүүн) болдог. Хоёрдугаарт, дундах томъёолол хоёр үндэслэгээнд хоёуланд нь предикат болно. Гуравдугаарт, дундах томъёолол хоёр үндэслэгээнд хоёуланд нь субьект болно. Өгүүлбэрийн хэсэг томъёолол болж байна. “Платоны диалектикийн аргын жишээ, силлогизм” -ийг үргэлжлүүлэн унш