Их Хятадын бага асуудал буюу цахилгаан эрчим хүчийг экспортлох боломжийн тухай

Манай өмнөд их хөрш болох Хятад улсын эрчим хүчний хөгжлийн асуудал, болон манай улсаас цахилгаан эрчим хүч экспортлох тухай холбогдох байгууллагын хооронд явагдаж байгаа саналыг иш үндэс болгон Хятад улсын 21-р зууны хөгжлийн чиг хандлагыг хөндөх нь зүйтэй гэж үзэж байна. Хүн төрөлхтөн, улс орны хамгийн чухал мөрөөдөл бол хямд найдвартай, цэвэр эрчим хүчний эх сурвалжтай болох явдал гэж тэмдэглэсэн байдаг. Нэг ном зохиолд “хамгийн бага улсад ч гэсэн өөрийн том хүсэл эрмэлзэл байдаг” гэсэн байхыг олж үзээд үүнийг бичихэд хүргэж байна.

Эрчим хүчний аюулгүй байдал нь 21-р зууны дэлхийн хөгжил, тогтвортой байдлын гол сорилт, улс орны гадаад бодлогыг тодорхойлогч чухал хүчин зүйлийн нэг болоод байгааг бид дэлхийн нийтэд болж байгаа үйл явдаас ургуулан “эрчим хүчний хямралын зуун” буюу “албаар” тэгэж ойлгох ёстой болж байна.  Хөгжингүй ноёрхож байгаа улс орон ч гэсэн дэлхийн тавцанд өөрийн үүрэг зорилго, нэр хүндийг улам өсгөх, улмаар тэр зорилго нь ядуучуудыг тэгтэх, зээл тусламжийн доор нуугдаж “гегемоничлох” бодлогоо биелүүлэхийг хичээдэг. Улс орон бүр л өөрийн зорилгоо өөрт нуугдмал түлш эрчим хүчний нөөцөө “хөдөлгөөнд оруулж” бие биенээсээ хамааралтай болж байгаа бөгөөд ихэнх нь ийм нөхцөлд аж төрж, ирээдүйнхээ төлөө зовинож байдаг. Ялангуяа Хятад, Энэтхэг зэрэг “том эдийн засгийн үсрэлт“ дэлхийн эрчим хүчний хямралд хир үүрэг гүйцэтгэх бол, ө.х. өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээгээ хэрхэн хангах вэ гэдэг асуудал ганц, хоёр улсын хүрээнээс халих шинжтэй болжээ. Continue reading “Их Хятадын бага асуудал буюу цахилгаан эрчим хүчийг экспортлох боломжийн тухай”

Сурталчилгаа

Цахилгаан цөмийн реакторын боломжит нэгэн хувилбар

ОРШИЛ

Бид энд цөмийн эрчим хүчний өмнө тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх, аюулгүй ажиллагаатай, экологийн хувьд цэвэр цахилгаан цөмийн реакторын нэг хувилбарыг товч авч үзлээ.  Continue reading “Цахилгаан цөмийн реакторын боломжит нэгэн хувилбар”

Нарны концентраторын гадаргуу дээр ирэх нарны шууд цацрагийн энергийг тооцоолох

Товч агуулга

Нарны концентраторын гадаргуу дээр ирэх нарны шууд цацрагийн энергийг тооцоолох: Энэ өгүүлэлд нарны концентраторын гадаргуу дээр ирэх энергийн хугацаанаас хамаарах хамаарлыг тооцох хялбар арга, тодорхой объект дээр байрлах нарны концентраторын гадаргууд ирэх энергийг тооцоолсон. Continue reading “Нарны концентраторын гадаргуу дээр ирэх нарны шууд цацрагийн энергийг тооцоолох”