Физикчид квант Хильбертийн зочид буудлыг туршилтаар үүсгэжээ

1942 онд Германы математикч Давид Хильберт нэгэн бодлын туршилт зохиожээ. Хязгааргүйн ойлголтын өдөр тутмын байдлаас өөр чанарыг нь тодотгох зорилготой бодлын туршилт. Түүний Хильберт зочид буудлын бүх өрөө хүнтэй ч дахин хязгааргүй тооны хүмүүсийг өөр өрөөндөө авсаар байх боломжтой ажээ. “Физикчид квант Хильбертийн зочид буудлыг туршилтаар үүсгэжээ” -ийг үргэлжлүүлэн унш

Advertisements

Хигссийн бозоны нээлт баталгаажсан нь

Том Адрон Мөргөлдүүлэгч (LHC)
Адрон Мөргөлдүүлэгч (LHC)

2013 оны 3 дугаар сарын 14-нд дэлхийн шинжлэх ухааны түүхэн дэх хамгийн том нээлтийн нэгийг баталгаажуулав. Анх 1964 онд Питер Хиггс таамагласан энэ эгэл бөөм (тулгуур бөөм) оршин байдаг нь бараг 50 жилийн дараа туршилтын байдлаар баталгаажсанаар ямартай ч эгэл бөөмсийн харилцан шүтэлцээг тайлбарласан онол болох Стандарт загварын зөв зүйтэй байж болохыг харуулсан юм. “Хигссийн бозоны нээлт баталгаажсан нь” -ийг үргэлжлүүлэн унш

Цаг хугацааны чиг

Манай зууны эхэн хүртэл хүмүүс үнэмлэхүй цаг хугацаанд итгэж байв. Энэ нь үйл явдал бүрийг цор ганц байдлаар “цаг хугацаа” хэмээх нэгэн хэмжигдэхүүнээр тэмдэглэж болох бөгөөд яг зөв явдаг цаг хоёр үйл явдал хооронд ижил хугацааг заана гэдгийг илэрхийлнэ. Гэвч гэрлийн хурд аливаа ажиглагчдын хувьд тэрээр хэрхэн хөдөлж байгаагаас үл хамааран ижил байна гэсэн нээлт үнэмлэхүй цаг хугацааны оршихуйг үгүй хийсэн харьцангуй ерөнхий онол бий болоход хүргэсэн юм. “Цаг хугацааны чиг” -ийг үргэлжлүүлэн унш