Цацрагийн хяналт, аюулгүй байдлын үндэсний дэд бүтцийг сайжруулах чиглэлээр ОУАЭА-аас Монгол улсад хэрэгжүүлж буй төслүүдийн тойм, үр дүн

Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан ослын сургамж, хөрш зэргэлдээ орнуудын цөмийн технологийн хөгжил, манай оронд судалгаа шинжилгээ, аж үйлдвэр, эрчим хүч, эрүүлийг хамгаалах салбарт цөмийн технологи, цацрагийн үүсгүүрийг өргөнөөр хэрэглэх болсонтой уялдан, цацрагийн хамгаалалтын дэд бүтцийг сайжруулах, цацрагийн хяналтын албыг бэхжүүлэх асуудал чухлаар тавигдсан. “Цацрагийн хяналт, аюулгүй байдлын үндэсний дэд бүтцийг сайжруулах чиглэлээр ОУАЭА-аас Монгол улсад хэрэгжүүлж буй төслүүдийн тойм, үр дүн” -ийг үргэлжлүүлэн унш

Токаймура дахь критик осол

Оршил

Цөмийн түлшний циклийн аюулгүй зарчим нь реакторын үйл ажиллагаанд үргэлж тусгагдсан байх ёстой. Учир нь Бага хэмжээний материалаас маш их хэмжээний энерги ялгарах процесс явагдаж байдаг. Шим мандалд тархвал маш их хор хохирол учруулах хангалттай хэмжээний цацраг идэвхт материалууд байдаг. Реактороос өндөр цацраг идэвхтэй хаягдал гардаг. Цөмийн түлшний циклийн нөгөө хэсэг нь хүн болон байгаль орчинд онцын хор хохирол учруулахгүй тул зарим орнуудад энэ талаарх зохион байгуулалт хангалтгүй байдаг.  “Токаймура дахь критик осол” -ийг үргэлжлүүлэн унш

Хүнсний бүтээгдэхүүний цацраг идэвхийн хяналтын зарим дүнгээс

Н.Оюунтүлхүүр, Э.Нямдаваа, Д.Шадраабал, Г.Манлайжав, Ч.Улаанхүү  (УМХГ-ын Цацраг, тусгай хяналтын улсын алба)

Оршил

Олон жилийн туршид газар дээр ил цөмийн туршилтууд хийж байсан болон зарим улс орнуудад тохиолдсон цөмийн төхөрөмжийн ослуудын улмаас сүүлийн хагас зуун жилд дэлхийн гадаад орчин дахь үүсмэл цацраг идэвхт изотопуудын хэмжээ нэмэгдсэн учраас манай улсын экспорт, импортын хүнсний бүтээгдэхүүний цацрагийн хяналтын ажил эхэлсэн юм. Олон улсын атомын энергийн агентлагийн мэдээлснээр 1986 онд Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан ослын улмаас 2.9×1017 Бк идэвхтэй цацраг идэвхт цезий-137 эвдэрсэн реактороос агаар мандалд хаягдаж [1,2] гадаад орчинд тархсан бөгөөд үүний нөлөөгөөр баруун европын нутаг дэвсгэрт ихээхэн хэмжээний цацраг идэвхт уналт болсон билээ. Нэгэнт гадаад орчинд хуримтлагдсан цөмийн хуваагдлын бүтээгдхүүнүүд болох үүсмэл цацраг идэвхт изотопууд нь хоол хүнс, ундны ус, амьсгалын замаар дамжин хүний биед орж дотоод шарлагын эх үүсвэр болно. “Хүнсний бүтээгдэхүүний цацраг идэвхийн хяналтын зарим дүнгээс” -ийг үргэлжлүүлэн унш

Нөхөн сэргээгдэх эрчим хүчний эдийн засгийн өсөлтөнд үзүүлэх нөлөө

Шийдвэрлэх асуудал, ач холбогдол

“Ногоон эдийн засаг” хэмээх эдийн засгийн салбар нь 2 жилийн өмнөөс бие даан хөгжиж ирсэн. Урьд нь Байгаль орчны эдийн засгийн хүрээнд яригддаг асуудал төдий байсан боловч өнөөгийн нөхцөлд тогтвортой хөгжил хэмээх асуудал хурцаар тавигдаж эхэлж байна. Дэлхий дээрх нөөц баялаг хязгаарлагдмал учраас бид хүссэн хэмжээгээрээ хэрэглэж чадахгүй. Ногоон эдийн засгийн асуудлууд дотроос сэргээгдэх эрчим хүчний асуудал илүү сонирхол татаж байгаа юм. Учир нь өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа хүн амын түвшинг дагаад эрчим хүчний хэрэглээ хурдацтай өсөж байгаа ба үүний хажуугаар бохирдолын хэмжээ бидний санааг зовоосоор байна. Нөхөн сэргээгдэх эрчим хүчний салбар нь 20-р зууны сүүлчээс хөгжиж эхэлсэн ба 2005 оны байдлаар энэ салбарт шинээр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтууд 38 тэрбум долллараар хэмжигдэж байгаа юм.

Өнөөдөр дэлхийн цаг агаарын дулаарал олон хүний санааг зовоож байна. Гэтэл дэлхийн дулааралд нөлөөлөгч гол хүчин зүйл болох хүлэмжийн хийн ялгаралын гуравны хоёр нь эрчим хүчний салбараас үүдэлтэй байгаа юм. Тиймээс эрчим хүчний бодлогодоо өөрчлөлт оруулахгүй бол дулааралын асуудлыг шийдэж чадахгүй.[1]  “Нөхөн сэргээгдэх эрчим хүчний эдийн засгийн өсөлтөнд үзүүлэх нөлөө” -ийг үргэлжлүүлэн унш

Их Хятадын бага асуудал буюу цахилгаан эрчим хүчийг экспортлох боломжийн тухай

Манай өмнөд их хөрш болох Хятад улсын эрчим хүчний хөгжлийн асуудал, болон манай улсаас цахилгаан эрчим хүч экспортлох тухай холбогдох байгууллагын хооронд явагдаж байгаа саналыг иш үндэс болгон Хятад улсын 21-р зууны хөгжлийн чиг хандлагыг хөндөх нь зүйтэй гэж үзэж байна. Хүн төрөлхтөн, улс орны хамгийн чухал мөрөөдөл бол хямд найдвартай, цэвэр эрчим хүчний эх сурвалжтай болох явдал гэж тэмдэглэсэн байдаг. Нэг ном зохиолд “хамгийн бага улсад ч гэсэн өөрийн том хүсэл эрмэлзэл байдаг” гэсэн байхыг олж үзээд үүнийг бичихэд хүргэж байна.

Эрчим хүчний аюулгүй байдал нь 21-р зууны дэлхийн хөгжил, тогтвортой байдлын гол сорилт, улс орны гадаад бодлогыг тодорхойлогч чухал хүчин зүйлийн нэг болоод байгааг бид дэлхийн нийтэд болж байгаа үйл явдаас ургуулан “эрчим хүчний хямралын зуун” буюу “албаар” тэгэж ойлгох ёстой болж байна.  Хөгжингүй ноёрхож байгаа улс орон ч гэсэн дэлхийн тавцанд өөрийн үүрэг зорилго, нэр хүндийг улам өсгөх, улмаар тэр зорилго нь ядуучуудыг тэгтэх, зээл тусламжийн доор нуугдаж “гегемоничлох” бодлогоо биелүүлэхийг хичээдэг. Улс орон бүр л өөрийн зорилгоо өөрт нуугдмал түлш эрчим хүчний нөөцөө “хөдөлгөөнд оруулж” бие биенээсээ хамааралтай болж байгаа бөгөөд ихэнх нь ийм нөхцөлд аж төрж, ирээдүйнхээ төлөө зовинож байдаг. Ялангуяа Хятад, Энэтхэг зэрэг “том эдийн засгийн үсрэлт“ дэлхийн эрчим хүчний хямралд хир үүрэг гүйцэтгэх бол, ө.х. өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээгээ хэрхэн хангах вэ гэдэг асуудал ганц, хоёр улсын хүрээнээс халих шинжтэй болжээ. “Их Хятадын бага асуудал буюу цахилгаан эрчим хүчийг экспортлох боломжийн тухай” -ийг үргэлжлүүлэн унш

Цахилгаан цөмийн реакторын боломжит нэгэн хувилбар

ОРШИЛ

Бид энд цөмийн эрчим хүчний өмнө тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх, аюулгүй ажиллагаатай, экологийн хувьд цэвэр цахилгаан цөмийн реакторын нэг хувилбарыг товч авч үзлээ.  “Цахилгаан цөмийн реакторын боломжит нэгэн хувилбар” -ийг үргэлжлүүлэн унш

Түлшний элемент хэрхэн ажилладаг вэ?

“Өнөөдрийн бидний өндөр хөгжсөн инженерчлэлд хэрэглэгдэж буй эрчим хүчний хамгийн чухал эх үүсвэрийг бүгд ойлгодог эсэхийг би мэдэхгүй, энэ зүйл бол уурын хөдөлгүүр юм”. – Германы химич Вилхельм Оствальд, 1890 он

Цахилгаан үйлдвэрлэх төхөөрөмжийн талаарх ойлголт нь цайрын эрчим хүч үйлдвэрлэх үйл ажиллагааны зарчмаас үндэслэн хөгжсөн. Энэ нь урвалд оролцогчдоор дүүргэгдсэн электродууд дахь цайрын хүчлийн нөлөө бөгөөд электродыг багасгалгүйгээр нэгэн жигд үйл ажиллагаа явуулдаг. “Түлшний элемент хэрхэн ажилладаг вэ?” -ийг үргэлжлүүлэн унш

Түлшний элемент

Түлшний Элементийн Түүх

Түлшний элементийн зарчмыг Германы физикч Кристиан Фридрих Шөнбайн нээсэн ба ажил нь 1838 онд нэгэн шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн.

Энэ зарчим дээр үндэслэн анхны түлшний элементийг Уэлсийн эрдэмтэн Уилъям Роберт Гроув Философийн болон Шинжлэх ухааны сэтгүүл-ийн 1839 оны 2 сарын  хэвлэлд батлан харуулсан ба 1842 онд энэхүү сэтгүүл дээр бүдүүвч зургийг нийтэлсэн байна. “Түлшний элемент” -ийг үргэлжлүүлэн унш

Цөмийн хуваагдлын урт настай бүтээгдэхүүний трансмутаци

Цөмийн түлшний цацраг идэвх ихтэй, урт настай зарим гол хаягдал бүтээгдэхүүнийг бага энергитэй протоноор трансмутацилах аргын физик үндсийг товч  авч үзье. “Цөмийн хуваагдлын урт настай бүтээгдэхүүний трансмутаци” -ийг үргэлжлүүлэн унш

Нарны концентраторын гадаргуу дээр ирэх нарны шууд цацрагийн энергийг тооцоолох

Товч агуулга

Нарны концентраторын гадаргуу дээр ирэх нарны шууд цацрагийн энергийг тооцоолох: Энэ өгүүлэлд нарны концентраторын гадаргуу дээр ирэх энергийн хугацаанаас хамаарах хамаарлыг тооцох хялбар арга, тодорхой объект дээр байрлах нарны концентраторын гадаргууд ирэх энергийг тооцоолсон. “Нарны концентраторын гадаргуу дээр ирэх нарны шууд цацрагийн энергийг тооцоолох” -ийг үргэлжлүүлэн унш