Ерөөлч Гэлэгбалсан (1846-1923)

Монголын томоохон яруу найрагчдын тухай номноос сийрүүлэн оруулсу би. 19-р зууны үеийн зарим зохиолчид ардын ерөөлчдийн уламжлалыг хөгжүүлж аман зохиолын хэв маягаар шүлэг зохиол бичиж олонд алдаршиж байв. Үүний нэг нэртэй төлөөлөгч бол ерөөлч Гэлэгбалсан юм. Continue reading “Ерөөлч Гэлэгбалсан (1846-1923)”

Сурталчилгаа

Монголын театрын ардын уламжлал

Монголын ард түмэн эрт дээр үеэс уламжлагдсан аман болон бичгийн зохиолоор баялаг билээ. В. И. Ленин “Аливаа үндэстэн оршин тогтноод ард түмэн эрх мэдлээ өөрийн гарт аваагүй байх тэр үед нэг нь ил, нөгөө нь далд хөгжих хоёр соёлтой байдаг” гэж сургажээ. Хэдэн зуун мянган жилийн түүхт замдаа шашин болон дээдэс ямбатны ордны зохиол найраг, үзвэрийн зүйлийн зэрэгцээ нүүдэлчин, малчин ард түмний аман зохиол болох үгтэй тоглоом, хуримын ёсны харилцаа үг, үлгэр домог, шог хошин яриа, оньсого, таавар, ерөөл магтаал, холбоо үг, найралцаа үг, уртын болон богинын дуу, харилцаа дуу, дуут жүжиг, бүжиг наадам, сурын уухай, бөхийн болон хурдан морины цол зэрэг ардач чиглэлийн зүйлүүд дарагдмал боловч баяжин хөгжсөөр байжээ.  Continue reading “Монголын театрын ардын уламжлал”