Их дээд сургуулийн багш нарын харилцааны ур чадварыг сайжруулах арга зам ба боломж

Ш.Ихбаяр, СУИС-РТМУС

2019 оны 01 сарын 28

Товч агуулга

Их дээд сургуулийн багш нарын харилцааны ур чадвар нь оюутнуудын хичээл сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлсийн хувьд ач холбогдлоор суралцагчийн хичээл зүтгэлийн дараа орохуйц хамгийн гол хүчин зүйл гэж таамаглаж байна. Иймийн тул багш нарын харилцааны ур чадвараа сайжруулах арга замуудыг өмнөх судалгаанууд дээр үндэслэн хоёр үндсэн хэсэгт хувааж авч үзэв: Багшийн хүн хоорондын харилцааны ур чадвар, багшийн сурган хүмүүжүүлэх харилцааны ур чадвар. Багшийн хүн хоорондын харилцааны ур чадварыг нийгмийн харилцааны хэлбэр, харилцааны зовнилын түвшин, харилцах эрмэлзэл гэсэн гурван зан байдалд хувааж авч үзсэн ба эдгээр зан байдлуудыг эерэг тийш ухамсартайгаар хөгжүүлснээр аливаа багшийн хүн хоорондын харилцааны ур чадвар дээшлэх болно. Багшийн сурган хүмүүжүүлэх харилцааны ур чадварыг багшийн ойлгомжтой байдал, багшийн ойр байдал гэсэн хоёр үндсэн ур чадварт задлан үзсэн агаад энэхүү хоёр чадварыг хөгжүүлснээр багшийн сурган хүмүүжүүлэх харилцааны ур чадварт ахиц гарна.

Түлхүүр үгнүүд: Багшийн хүн хоорондын харилцааны ур чадвар, багшийн сурган хүмүүжүүлэх харилцааны ур чадвар, багш, суралцагч “Их дээд сургуулийн багш нарын харилцааны ур чадварыг сайжруулах арга зам ба боломж” -ийг үргэлжлүүлэн унш

Сүнс жинтэй юу?

spirit-leaving-body-at-death

Сүнс жинтэй хэмээх ойлголт олон нийтийн дунд түгээмэл тархсан байдаг. Энэ ойлголтыг түгэн дэлгэрэхэд 100 гаруй жилийн өмнөх нэгэн туршилт хүчтэй нөлөөлжээ. “Сүнс жинтэй юу?” -ийг үргэлжлүүлэн унш

Шашны үүсэл

Шашны үүслийн тухайд ярихын тулд дэлхийн ард түмний дундах бурхны тухай ойлголтыг тайлбарлаваас зохино. Бурхан гэх үг нь (славян хэлэнд бог буюу эд баялагаар хучигч, эртний иран хэлэнд baga буюу эзэн ноён, хувь тавилан, эртний хинди хэлэнд bhaga буюу аз, аз жаргал бэлэглэгч, эртний грекийн theos, латиний dues, өнөөгийн хиндий хэлний  deva буюу гэрэлтүүлэх гэсэн утгатай үг) ямар нэг далдын дээд зэргийн хүчний мөн чанарыг илэрхийлэгч өвөрмөц хүндэтгэлийн обьект болох шашины-бурханы номлолын үндсэн ойлголт мөн тэрээр шашины итгэл үнэмшилийн хамгийн дээд үнэт зүйлс бөгөөд ямар нэг байдлаар бие хүний шинжийг агуулсан байдаг. Гэхдээ ер бусын, далдын шинж чанар, хүчийг олсон мөн чанараар илэрнэ. Хамгийн өргөн утгаараа бол бурхан нь төгс төгөлдрийн мөн чанар гэгдэнэ. Төгс төгөлдөр утгынх нь хувьд түүнд амьд мэт итгэн, сүсэглэдэг байна. “Шашны үүсэл” -ийг үргэлжлүүлэн унш

Төлөөллийн ертөнцөд од болохыг хүсэгчид

Хүмүүс өөрсдөөс нь хамаагүй их эд хөрөнгө цуглуулсан, алдар цуутай хүмүүсийг сонирхох их дуртай. Гоё машин, тачаангуй найз бүсгүй, эсвэл Малибугийн байшин, тансаг үдэшлэг цэнгүүнийх нь тухай бодох бүрт хүмүүс өөрсдийгөө тэнд байгаагаар төсөөлөх нь элбэг. “Төлөөллийн ертөнцөд од болохыг хүсэгчид” -ийг үргэлжлүүлэн унш