Их дээд сургуулийн багш нарын харилцааны ур чадварыг сайжруулах арга зам ба боломж

Ш.Ихбаяр, СУИС-РТМУС

2019 оны 01 сарын 28

Товч агуулга

Их дээд сургуулийн багш нарын харилцааны ур чадвар нь оюутнуудын хичээл сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлсийн хувьд ач холбогдлоор суралцагчийн хичээл зүтгэлийн дараа орохуйц хамгийн гол хүчин зүйл гэж таамаглаж байна. Иймийн тул багш нарын харилцааны ур чадвараа сайжруулах арга замуудыг өмнөх судалгаанууд дээр үндэслэн хоёр үндсэн хэсэгт хувааж авч үзэв: Багшийн хүн хоорондын харилцааны ур чадвар, багшийн сурган хүмүүжүүлэх харилцааны ур чадвар. Багшийн хүн хоорондын харилцааны ур чадварыг нийгмийн харилцааны хэлбэр, харилцааны зовнилын түвшин, харилцах эрмэлзэл гэсэн гурван зан байдалд хувааж авч үзсэн ба эдгээр зан байдлуудыг эерэг тийш ухамсартайгаар хөгжүүлснээр аливаа багшийн хүн хоорондын харилцааны ур чадвар дээшлэх болно. Багшийн сурган хүмүүжүүлэх харилцааны ур чадварыг багшийн ойлгомжтой байдал, багшийн ойр байдал гэсэн хоёр үндсэн ур чадварт задлан үзсэн агаад энэхүү хоёр чадварыг хөгжүүлснээр багшийн сурган хүмүүжүүлэх харилцааны ур чадварт ахиц гарна.

Түлхүүр үгнүүд: Багшийн хүн хоорондын харилцааны ур чадвар, багшийн сурган хүмүүжүүлэх харилцааны ур чадвар, багш, суралцагч “Их дээд сургуулийн багш нарын харилцааны ур чадварыг сайжруулах арга зам ба боломж” -ийг үргэлжлүүлэн унш