Шашны үүслийн тухайд ярихын тулд дэлхийн ард түмний дундах бурхны тухай ойлголтыг тайлбарлаваас зохино. Бурхан гэх үг нь (славян хэлэнд бог буюу эд баялагаар хучигч, эртний иран хэлэнд baga буюу эзэн ноён, хувь тавилан, эртний хинди хэлэнд bhaga буюу аз, аз жаргал бэлэглэгч, эртний грекийн theos, латиний dues, өнөөгийн хиндий хэлний deva буюу гэрэлтүүлэх гэсэн утгатай үг) ямар нэг далдын дээд зэргийн хүчний мөн чанарыг илэрхийлэгч өвөрмөц хүндэтгэлийн обьект болох шашины-бурханы номлолын үндсэн ойлголт мөн тэрээр шашины итгэл үнэмшилийн хамгийн дээд үнэт зүйлс бөгөөд ямар нэг байдлаар бие хүний шинжийг агуулсан байдаг. Гэхдээ ер бусын, далдын шинж чанар, хүчийг олсон мөн чанараар илэрнэ. Хамгийн өргөн утгаараа бол бурхан нь төгс төгөлдрийн мөн чанар гэгдэнэ. Төгс төгөлдөр утгынх нь хувьд түүнд амьд мэт итгэн, сүсэглэдэг байна. “Шашны үүсэл” →-ийг үргэлжлүүлэн унш
47.912580
106.799556