Феано (МЭӨ 6-р зуун)

theano

Пифагор шавь нартаа хичээл заан суух нэгэн өдөр сурагчдынх нь нэг Феано гэгч үзэсгэлэнт бүсгүй Пифагорыг чиглэн ирээд хайраа илчилсэн гэдэг. Ийнхүү Пифагорын ч сэтгэл хөдлөн өөрөөс 30 насаар дүү Феаног эхнэрээ болгосон домогтой.  “Феано (МЭӨ 6-р зуун)” -ийг үргэлжлүүлэн унш

Эрдэнэбатын Оюун (1918-2001)

eoyun

Эрдэнэбатын Оюун нь Төрийн шагналт, Ардын жүжигчин, зохиолч, орчуулагч, театрын найруулагч, урлаг судлалын ухааны доктор билээ. Тэрээр Монголын Гэгээрлийн сайд асан Эрдэнэбатын охин юм. “Эрдэнэбатын Оюун (1918-2001)” -ийг үргэлжлүүлэн унш

Лувсангийн Дамдинбазар (1889-1937)

Ард түмний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөөний хөдөлгөөн өрнөж байсан 1889 он билээ. Одоогийн Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт Эрдэнэ- Зуугаас баруун тийш, зулзаган ногоон бургас, ариун сайхан үнэрт арцат модоор чимэглэгдэж, үзэсгэлэн гоо байгалиараа үеийн үед үзсэн бүхэнд гайхагдсан, толь шиг тунгалаг усанд нь балчир нялхас дүрсээ харж тоглосон, монголын олон эрэлхэг хөвгүүдийн баатарлаг явдлын гэрч болсон, ихэмсэг сайхан урсгалт Орхон голын эргээр, цэнхэр яргуйн дэвсгэрт сэргэлэн дэнжид утаа болсон бор гэрээ барьж дандаа зусдаг, гурван ямаа, хоёр морьтой ядуу ард Лувсангийн гэрт төрсөн арван есөн хүүхдийн дараа зуны цагт, үүр шөнө хагацахын завсар хорь дахь хүү Дамдинбазар мэндэлж, ертөнцийн сайхан агаар улиралтай золгосон билээ. “Лувсангийн Дамдинбазар (1889-1937)” -ийг үргэлжлүүлэн унш

Цэцэний Гомбожав (1901-1937)

Хувьсгалт үеийн театрын тухай ярихад Ц. Гомбожавын нэр чухал байр суурьтай дурдагдах ёстой. Ямар нэг эхлүүлсэн үйл ажиллагааг цааш авч явна гэдэг амаргүй хэрэг байдаг бол тэрхүү үйл хэргийг эхлүүлнэ гэдэг бүр амаргүй билээ. Намын заавраар хүмүүсийг бичиг үсэгтэй болгож, утга зохиолыг хөгжүүлж, театрыг товхинуулах хэрэгтэй байлаа. Хувьсгалт үеийн театрт жүжиг найруулгын аргыг шинээр гаргаж ирсэн хүн бол Ц. Гомбожав юм. “Цэцэний Гомбожав (1901-1937)” -ийг үргэлжлүүлэн унш

Альфред Адлер (1870-1937)

Альфред Адлер нь Австрийн сэтгэлзүйч, эмч байв.

Адлерийн сэтгэлзүйн судалгаа нь Германы философич Ханс Файхингер, Оросын зохиолч Фёдор Достоевский, Германы гүн ухаантан Фридрих Ницше нарын үзэл санааны нөлөөллөөс үүдэлтэй гэдэг. “Альфред Адлер (1870-1937)” -ийг үргэлжлүүлэн унш

Жак Лакан (1901-1981)

“Дэлхийн өнөөгийн урлаг, утга зохиолын психоаналитик шүүмжийн ихэнх нь Лаканиан.”

– Славой Жижек

Дэлхийн хоёрдугаар дайны дараачаас Францын психоаналист Жак Лакан (Jacques Lacan – Лакон гэж дуудна) өөрийн гаргаж ирж, хөгжүүлсэн “структураль психоанализ”-аараа эхлээд европ даяар, дараа нь Америкийн элит их сургуулиудын дунд ихэд алдаршиж байв. Тэр цагаас хойш Лаканы бүтээл сэхээтнүүдийн мэтгэлцээн маргаанд томоохон байр суурь эзлэх болжээ. Хэдий Лаканиан хэмээн нэрлэгдэх болсон үзэл баримтлал, онол нь ихээхэн маргаан дэгдээдэг ч өнөө үеийн дэлхийн психоанализ, гүн ухааны салбарт нөлөөллөө хадгалсаар байгаа юм. “Жак Лакан (1901-1981)” -ийг үргэлжлүүлэн унш

Ксенофан (МЭӨ 570-475)

Колофоны (Өнөө цагийн Измиртэй ойр) Ксенофан гэгч нь анхны шашны философич байсан гэж хэлж болно. Тэрээр Гомер, Гесиодын бурхдын увайгүй ааш, хүчин, хүчирхийлэл гэх мэтийг хүчтэй шүүмжилдэг байв. Энэ бүх үйлдлүүд нь бүр богино наст хүмүүс дунд завхай, ёс зүйгүй үйлст тооцогддог билээ.  “Ксенофан (МЭӨ 570-475)” -ийг үргэлжлүүлэн унш

Анаксимен (МЭӨ 585-528)

Анаксимен бол Милетийн сургуулийн гурав дахь их философич юм. Анаксимандрын шавь, эсвэл нэгэн үеийн анд нөхөд байсан байх талтай. Түүний гол үзэл санаа гэвэл тэрээр бүх зүйлийн үндсийг Агаар гэдэг дээр тулгуурлана. Тэрээр хаа сайгүй агаар байдаг тул бүх зүйл агаараас бүрдэнэ гэж цэц булаалдсан нь дамжиггүй. “Анаксимен (МЭӨ 585-528)” -ийг үргэлжлүүлэн унш

Анаксимандр (МЭӨ 610-546)

Фалесийг бид Барууны хамгийн анхны гүн ухаантан хэмээдэг билээ. Анаксимандр харин гүн ухаантан төдийгүй хамгийн анхны метафизикч байлаа. Фалес магад залуу Анаксимандртай уулзсан байх ёстой.

Анаксимандр ойролцоогоор М.Э.Ө 610 онд Милет хотноо мэндэлсэн. Материалист үзэл хандлагаараа алдартай Милетийн сургуулийнхний нэг. Милетийнхэн далайн аялалд гарамгай улс байсны адил Анаксимандр ч олон газраар аялсан байх талтай. Тэр үеийн гүн ухаантнууд улс төртэй холбогдох хэрэг гардаг байж таараа – Анаксимандр Ионы эргийн Апполоний колонийн захирагчаар томилогдож байв. “Анаксимандр (МЭӨ 610-546)” -ийг үргэлжлүүлэн унш

Фалес (МЭӨ 620-546)

Фалес – энэ хүнийг бид бүхэн барууны философийн эцэг хэмээн нэрийддэг билээ. Байгалийн шинжлэх ухааныг ч мөн Фалесаас эхтэй гэдэг. Учир нь түүнээс өмнөх улс байгалийн элдэв үзэгдлийг ямар нэг бурхан тэнгэрүүдтэй холбож тайлбарлахыг мэрийдэг байсан бол Фалес илүү бодит емпирик талаас нь тайлбарлахыг хичээжээ. “Фалес (МЭӨ 620-546)” -ийг үргэлжлүүлэн унш