Интернет ба гадаад худалдаа

Хураангуй

21-р зуун бол техник технологийн эрин зуун.  Өнөөгийн техник технологийн өндөр хурдтай өсөлтийн ачаар олон боломжгүй зүйлсийг хийх боломжтой болж байна. Ялангуяа интернэтийн салбар эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд, үүний нөлөө олон зүйл дээр илэрсээр байгаа билээ. Интернэт эдийн засаг хэмээх эдийн засгийн шинэ урсгал бий болон хөгжиж цаашлаад энэ нь үнэ, харилцаа холбооны зардал, тээврийн зардал гэх мэтийг бууруулах эерэг үр дагавартай юм. “Интернэт гэх мэт мэдээллийн технологийн дэвшил нь эдийн засгийн олон хэсэгт хүчтэй нөлөө үзүүлсээр байна” (Mankiw 2003).  Мөн энд дурьдагдаж байгаа гол асуудал бол гадаад худалдаа бөгөөд интернэтийн ачаар бид өнөөдөр хүссэн зүйлээ интернэтээр захиалан авч болдог болсон.  Нөгөө талаараа интернэт нь “non-tradable” буюу экспортолох боломжгүй гэж үзэж байсан бараа, ялангуяа үйлчилгээний экспортыг ихээр нэмэгдүүлж байгаа юм.

Энэ судалгааны гол зорилго нь интернэт хэрэглэгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь үнэхээр олон улсын худалдааг өргөжүүлж байгаа эсэх, үүн дотроо үйлчилгээний салбарын гадаад худалдаа нэмэгдэж байгаа эсэхийг шалгах болно. Дэлхийн нийт ,, орны тоон мэдээллийг 7 бүс болгон хувааж, 2000-2006 он хүртэлх тоо баримтыг ашиглан “panel” шинжилгээг STATA10 программ ашиглан хийсэн. “Интернет ба гадаад худалдаа” -ийг үргэлжлүүлэн унш