Толины бэлгэдэл

Сальвадор Дали – Нарциссын хувирал

Толины бэлгэдэл нь Грекийн Нарциссын домгоос үүдэлтэй. Барууны ертөнцийн бэлгэдэлт объектууд дундаа толь нь нилээн чухал байр суурийг эзэлдэг. Дундад зууны үеэс эхлэн өнөөг хүртэл толь нь улам олон утга бэлгэдэх болж, ач холбогдол нь өссөөр иржээ.  “Толины бэлгэдэл” -ийг үргэлжлүүлэн унш

Сай Твомбли ба үнсэлт

Уран бүтээлийг олон нийтэд зориулан хийдэг гэдэг. Хэзээ ч хэн ч өөртөө зориулан уран бүтээл хийдэггүй гэх. Үнэний ор бий бий. Амьдралаас тасарчихсан хэд хэдэн уран бүтээлчид тухайн цаг үедээ зөвхөн өөртөө зориулан уран бүтээл хийж байгаа мэт харагдавч ирээдүйд уран бүтээлийг нь хэн нэгэн мэдэж, мэдрээсэй гэсэн найдлага өвөртөлсөн л байдаг. “Сай Твомбли ба үнсэлт” -ийг үргэлжлүүлэн унш

Ротко

Марк Ротко бол үгээр илэрхийлэгдэшгүй мэдрэмжийг (sensa) буулгаж өөрийн уран бүтээлээ туурвидаг, абстракт экспрессионизмыг үндэслэгчдийн нэг билээ. Маркус Роткович хэмээх энэ эр 1903 онд одоогийн Латви улсад төрсөн байдаг. 1913 онд Америкт цагаачлан ирсэн бөгөөд 1923 онд ахлах Иелийн их сургуулийг хоёрдугаар курсээсээ хаячихаад Нью-Иоркийн уран зураач оюутнуудын бүлгэм дээр оюутнууд натюрморт зурж байхыг харсан гэдэг. Ийнхүү тэр цагаас эхлэн Марк Ротко уран

Роткогийн уран бүтээлийн хэв маягийг цэвэр абстракт гэж хэлж болно. Гэвч Ротко өөрийгөө абстракт зураач гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй байжээ. Роткогийн бүрэн төлөвшсөн хэв маяг нь оюун ухаанаар тунгааж үл болох хязгааргүйд хүрч чадсан гайхалтай бүтээлүүд байдаг. Галлерид түүний зургийг үзсэн зарим хүмүүс цурхиран уйлах нь харагддаг. Жирийн хүн хараад хэзээ ч урлагийн бүтээл гэмээргүй зургуудын гүнд нэгэн үл тайлбарлагдах хүч, нууцлаг зүйл нуугдаж байх нь бий.

Марк Ротко нь Фридрих Ныцще, Зигмунд Фройд, Карл Юнг зэрэг сэтгэгчдийн нөлөөлөлд автсан байсан ба энэ нөлөөллөө ч уран бүтээлдээ тусгаж өгдөг байлаа. Гэвч Марк Ротко удалгүй сурреализмаас нүүрээ буруулсан юм. Түүний энд үзүүлсэн абстракт бүтээлүүдийг галерейд удаан харсан хэн бугай ч магадгүй өөрийн далд ухааны нэг түвшингээс илүү дээд зэргийн сүнслэг түвшин рүү шилжих мэдрэмжийг авч болох юм.

Нэг хэсэг мифоморфик абстракционизм хэмээх урсгалаар бүтээлээ туурвидаг байсан нь түүний абстракт чиглэл рүү хандах замыг тавьсан хэрэг. Ротко 1949 оноос эхлэн санхүүгийн хувьд биеэ дааж, олон цуглуулагчид, урлаг сонирхогчид түүний уран зургийг худалдан авах болсон байна. Ротко нэр алдартай болох тусмаа улам ганцаардмал байдалд орж, өөрийнх нь урлагийн бүтээлүүд ийнхүү худалдагдаж байгаа нь жинхэнэ үнэн чанараа алдаж буй мэтээр өөрт нь бодогдох болжээ.

Америктаа ихэд алдартай болсон Ротко нь 1968 онд хөнгөн чанарын аневризм хэмээх өвчтэй болох нь тогтоогджээ. Энэхүү өвчин нь судасны эдийн сулрал бөгөөд аажмаар титэм судас булцайсаар хэзээ ч хагарч үхэлд хүргэж болох өвчин ажээ. Гэвч Ротко эмч нарын зөвлөгөөг үл даган архи уун, тамхи татсаар байсан юм. Удалгүй эхнэртэйгээ тааруу харилцаатай байсан тул салсан байна. Марк Ротко 1970 оны 2 сарын 25-нд галт тогооныхоо угаалтуур дээр сахлын тонгорогоор хоёр гарын судсаа ханаж амиа егүүтгэсэн билээ.

Эрнст Хеккелийн зургууд

Эрнст Хеккель (1834-1919) нь Германы байгаль шинжээч, биологич, гүн ухаантан, эмч байв. Тэрээр олон мянган зүйлд нэр олгосон ба антропогени, экологи, үүдэл эс гэх мэт нэршлүүдийг шинжлэх ухаанд оруулж ирсэн байна. Дараах зургууд нь Хеккелийн “Байгалийн урлагийн хэлбэрүүд” (1899-1904) номноо анх хэвлэгдэж байсан юм. “Эрнст Хеккелийн зургууд” -ийг үргэлжлүүлэн унш

2015 оны шилдэг 20 шинжлэх ухааны зураг

Уэлкомм Имэж Авардс 2015 нь энэ оны хамгийн шилдэг шинжлэх ухааны 20 зургийг шалгаруулсан байна. Эдгээр нь бас нэгэн төрлийн урлагийн бүтээлүүд юм. Өөрөөр хэлбэл энгийн нүдээр тэр болгон харах боломжгүй зүйлсийг харуулахдаа тун чадамгай, уран байдлаар хүнд хүргэх нь хэн бүхний чадаад байх зүйл биш ажээ.

“2015 оны шилдэг 20 шинжлэх ухааны зураг” -ийг үргэлжлүүлэн унш