Дэлхийн дулаарлын нэгэн гэнэтийн эерэг нөлөө

Хүмүүсийн үйлдэл, үйлдвэрлэлээс үүдэлтэйгээр дэлхийд нүүрсхүчлийн хий ихэссээр байгаа билээ. Дэлхийн дулаарал асар олон сөрөг үр дагаврыг дагуулж буй ч энэ удаад эрдэмтдийн олж тогтоосон баримт нэг талаар эерэг мэдээ болж байна. “Дэлхийн дулаарлын нэгэн гэнэтийн эерэг нөлөө” -ийг үргэлжлүүлэн унш

Advertisements

Хотын утааны бохирдлыг багасгах асуудалд

Товч агуулга

Энэ өгүүлэлд агаарын утааны бохирдол, хотын гэр хорооллоос гарч буй утаан дахь хорт бодисын агууламжийг багасгах арга замын талаар өгүүлнэ. “Хотын утааны бохирдлыг багасгах асуудалд” -ийг үргэлжлүүлэн унш

Газар хөдлөлт

Дэлхийн бүрхүүлийн дор хуримтлагдсан энерги гэнэтийн байдлаар илрэхдээ газрын хөрсийг чичирхийлүүлдэг. Үүнийг газар хөдлөлт гэнэ. Эрдэмтэд дэлхийн өнцөг булан бүрт байгаа сейсмографуудийг ашиглан жилд хэдэн сая том жижиг газар хөдлөлтийг тэмдэглэж авдаг.

Газар хөдлөлт нь ихэвчлэн тектоникийн хавтангууд нийлэх зааг дээр тохиолддог. Газрын гүнд үүссэн энерги газрын хөрсний гадарга дээр газар хөдлөлтийн долгион (давалгаа) байдлаар илэрдэг. “Газар хөдлөлт” -ийг үргэлжлүүлэн унш

Хөрсний бохирдол

Хөрс нь агаарт цацагдсан хорт бодис, утаа тортог, газар дээрх хуурай нойтон хог хаягдлаар бохирддог. Ялангуяа хүн, амьтны хатуу ба шингэн хаягдал, ургамлын үлдэгдэл, ахуйн ба үйлдвэрийн бохир ус бохирдуулагч эх үүсвэр болдог. Органик бодисын зэрэгцээгээр эдгээр бохирдолтой хамт их хэмжээний микроорганизм хөрсөнд ордог. Хөрсний бохирдлыг дараах хэлбэрт хуваан авч үздэг. “Хөрсний бохирдол” -ийг үргэлжлүүлэн унш

Хагас – хуурай уур амьсгалтай хотын агаарын бактерийн тоог тодорхойлох

Оршил

Байгаль дээр агаарт нарны гэрлийн шаралт, температурын зөрөө, органик бодисын бага концентраци зэрэг нь бактерийн өсөлтийг хязгаарладаг байна. Харин хотын хүрээлэн буй орчны агаарт үйлдвэр, муу усны сан, төрөл бүрийн ферментацийн процессууд, хоол хүнсний үйлдвэр, гуанз зэрэг нь их хэмжээний бактерийг гаргаж байдаг билээ. Дэлхийн ямар ч хотод биоаерозол бохирдолоос зайлах аргагүй болжээ. Хотын хүн ам бүгдээр бактериар баялаг агаараар амьсгалж халдварт өвчин, хурц хортой нөлөөлөл, аллерги, хорт хавдараар өвчлөх нөхцлийг бүрдүүлж байна. Энэ судалгаагаар бид Тирупати хотын хэд хэдэн хэсэг дэх агаарын бактерийн байдлыг шинжилсэн болно. “Хагас – хуурай уур амьсгалтай хотын агаарын бактерийн тоог тодорхойлох” -ийг үргэлжлүүлэн унш

Хөрсний бүтэц, шинж чанар

Байгалийн янз бүрийн хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн литосферийн дээд давхарга, амьд организм үрждэг манай гаригийн биосферийн хамгийн чухал хэсгийг хөрс гэнэ. “Хөрсний бүтэц, шинж чанар” -ийг үргэлжлүүлэн унш

Хүлэмжийн хий нэмэгдсээр, дэлхий дулаарсаар

Өнөөгийн нийгэмд аж үйлдвэрлэлт хэт эрчимтэй явагдсанаар нүүрсхүчлийн хий болон бусад хорт бодисууд агаар болон байгаль орчинд ихээхэн хор хохирол учруулж байна. Үүнээс үүсч байгаа хамгийн том сөрөг дам нөлөө нь дэлхийн цаг агаарын дулаарал болоод байгаа юм. Нүүрсхүчлийн хий нь агаар мандлын 53%-ийг эзэлдэг бөгөөд энэ нь ихэвчлэн үйлдвэрлэл болон тээврээс шалтгаалдаг гэж үздэг. Дэлхийн дулаарал явагдсанаар олон байгалийн гаж үзэгдэл бий болсоор байна. Үүний хамгийн тод жишээ нь хойд мөсөн туйлын мөс хайлж байгаа нь дэлхийн эрэг дагуу оршдог олон том хотуудад аюул учруулж байгаа юм. “Хүлэмжийн хий нэмэгдсээр, дэлхий дулаарсаар” -ийг үргэлжлүүлэн унш

Эвдрэл

Экологичдийн өмнө 1980-аад оноос дор хаяж хоёр шийдвэрлэх ёстой асуудал гарч иржээ.

  1. Ихэнх экологичид одоо ихэнх бүлгэмдэл нь тогтворт байдалд ордоггүй гэж үзэж байна.
  2. Бүлгэмдлийн экологид олон төрлийн эвдрэл чухал үүрэгтэй байдаг. “Эвдрэл” -ийг үргэлжлүүлэн унш

Ертөнцийн төгсгөлөөс айх мөнхийн айдас

2012 онд дэлхий сүйрэх болно хэмээн бага зэргийн айдас хүн бүрт бугших болсон. Масс медиа энэнд чухал үүрэгтэй. Энэ айдас дээр мордоод овоо мөнгө олчихсон хүмүүс нилээн бий. Мөн дээр нь ойр ойрхон дэлхий дахинаа болж буй байгалийн гамшгууд уг айдсыг өрдөж байна.  “Ертөнцийн төгсгөлөөс айх мөнхийн айдас” -ийг үргэлжлүүлэн унш

Галт уулшил

Галт уул гэдэг нь магмын хоолойн онгорхойгоор газрын гадарга дээр гарч ирсэн материалын хуримтлалаас бий болсон уул юм. Бид галт уулыг газрын гадарга дээр дэлбэрж байдгаар нь мэднэ. Гэвч эдгээр нь зөвхөн далайн түвшнээс дээш орших галт уулс юм. Дэлхийн галт уулын ихэнх нь далайн түвшнээс доор буюу далайд оршдог. “Галт уулшил” -ийг үргэлжлүүлэн унш