Цус ба эрүүл мэнд

Эхийн хэвлийгээс хорвоотой золгох хүртэл

Хүмүүн төрлөө олсон эхний өдрөөс л цус амьдралыг тэтгэгч, тэжээн тэнхрүүлэгч эхийн хэвлий дотор эхийн цус ургийг хэрэгцээтэй хүчилтөрөгч, тэжээлээр хангаж байх ач холбогдолтой. Эхчүүд төрөх үедээ их хэмжээгээр цус алдаж, туйлдаж ядран тэр ч бүү хэл нас барж байна. Энэ үед эхчүүдийн амийг аврахын тулд тэдэнд цус сэлбэх шаардлага гардаг. Эх хүний бие эрүүл саруул бол цус сэлбэх хэрэгцээ шаардлага арай бага байхсан. “Цус ба эрүүл мэнд” -ийг үргэлжлүүлэн унш

С амин дэм

Бүр 1820 онд Австралийн эмч Крамер буйлнаас цус гардаг, арьсан дээр хөхрөлт, экзем маягийн тууралт гардаг, амархан ядардаг, зүрхний үйл ажиллагаа сулардаг зэрэг шинж тэмдэг бүхий нэгэн өвчний тухай бичжээ. Энэ өвчнийг цинга буюу скорбут гэж нэрлэсэн байна.

Дундад зууны үед энэ өвчин хамгийн хүнд өвчнүүдийн нэг байсан бөгөөд 19-р зууны сүүлчээр Оросын эмгэг судлаач В.В.Пашутин цинга нь ургамлын гаралтай хоол хүнсэнд нэгэн тодорхой хүчин зүйл байхгүйгээс болж байна гэсэн дүгнэлтийг сорилт-туршилтын үндсэн дээр хийжээ. “С амин дэм” -ийг үргэлжлүүлэн унш

Вакцины ангилал, үйлдвэрлэл, хэрэглээ

Өнөө үед вакциныг үндсэн дөрвөн бүлэг ангилан авч үздэг. Үүнд:

  1. Амьд вакцин: -Халдварт өвчин үүсгэгч бичил биетний хоруу  чанарыг сулруулж бэлтгэсэн вакциныг хэлнэ. Үүнд: халдварт саа, улаан бурхан, сүрьеэ, гахайн хавдраас сэргийлэх вакцинууд орно.
  2. Үхүүлсэн вакцин: -Халдварт өвчин үүсгэгч бичил биетний дархлал тогтоох чанарыг хэвээр хадгалж уг бичил биетнийг хими, физикийн нөлөөгөөр үхүүлж бэлтгэсэн вакциныг хэлнэ. Үүнд: сахуу-хөхүүл ханиад-татрангаас сэргийлэх вакцин орно.
  3. Анатоксин: – Микробын амьдралын үйл ажиллагааны бүтээгдэхүүн бөгөөд формалинаар үйлчлүүлэх буюу өндөр хэмийн үйлчилгээнд оруулан гаргаж авна.
  4. Химийн вакцин: – Химийн янз бүрийн аргаар микробын эсийн бүрэлдэхүүн хэсгийг салган авч бэлдэнэ. “Вакцины ангилал, үйлдвэрлэл, хэрэглээ” -ийг үргэлжлүүлэн унш

Herpes Simplex вирус

Грек хэлний herpein буюу “мөлхөх” гэсэн үгнээс энэ вирусын нэр гаралтай. Herpes Simplex вирусын 2 төрөл байдаг (HSV1 ба HSV2). HSV-ийн 2 дэд ангийг серологи дээр үндэслэн гаргажээ. Энэ вирус нь ямар ч амьтны ямар ч төрлийн эс дээр ургаж чаддаг ажээ.

Лабораторид энэ 2 төрлийн серотипыг ургуулахад хоёр өөр үр дүнг үзүүлдэг байна. HSV1 нь мэрэгчдийн эсийн өсгөвөр дээр илүү нейровирулент байдаг байна. HSV1 нь эдийн өсгөвөр дээр эсүүдийг дугариг хэлбэрт оруулдаг байхад HSV2-ээр халдварлагдсан эсүүд хоорондоо наалддаг байна. “Herpes Simplex вирус” -ийг үргэлжлүүлэн унш

Вакцин гэж юу вэ?

Халдварт өвчин тусаад эдгэрсэн хүн уг халдвараар дахин өвчилдөггүйг ажиглан мэдсэн нь халдварт өвчнөөс сэргийлэх бэлдмэл боловсруулан хэрэглэх санааг төрүүлсэн байна.

            Эртний Хятадад цагаан цэцгээр өвчлөгсдийн шархан дээр тогтсон тавнаас нунтаг бэлдэн хамарт татдаг заншилтай байсан. “Вакцин гэж юу вэ?” -ийг үргэлжлүүлэн унш

Вируст гепатит

Гепатит нь элэгний вирусын халдварт өвчлөл юм. Хэд хэдэн вирусын гаралтай гепатит байдаг ч тэдгээрийн үр дүн хоорондоо төстэй шинж тэмдгийг үзүүлдэг. Ихэнх тохиолдолд ханиад томуутай төстэй шинж тэмдгээр эхэлж, цаашдаа гэнэт хоолны дуршил буурч, ядран, халуурч дотор муухайран бөөлжих болно. “Вируст гепатит” -ийг үргэлжлүүлэн унш

Дархлааны эмчилгээний агентуудыг нийлэгжүүлдэг трансгеник ургамлууд

20-иод жилийн өмнөөс сайжруулсан буюу хортон шавьж, гербицидэд тэсвэртэй шинж чанартай ургамлуудыг генийн инженерчлэлийн аргаар гаргаж авсан талаарх мэдээллүүд үргэлж гарсаар байгаа билээ. Эдгээр нь газар тариалан, хөдөө аж ахуйд ихээхэн ач холбогдолтой үр дүнгээ өгсөн байна. Гэвч үүний эсрэгээр ургамлуудыг биореактор маягаар ашиглан эмчилгээний зориулалттай уургууд гаргаж авах явдал нь дөнгөж хөгжих шатандаа явж байгаа билээ. Маш олон эсэргүүцлийг сайжруулах уургууд, эсрэг биеүүд, вакцинуудыг гаргаж авсан ч эмнэлгийн практикт туршигдсан нь хязгаартай тоотой юм. “Дархлааны эмчилгээний агентуудыг нийлэгжүүлдэг трансгеник ургамлууд” -ийг үргэлжлүүлэн унш

Хүнийг цогцлоон бүтээхүй

Бид гайхалтай аялалд гарах гэж байна. Дотоод ертөнц рүүгээ хийх аялал. Өөрсдийн биеийн дотоод руу. Учир нь эндээс буюу хүн бүрийн  дотор бидний ирээдүй бий. Өдийг хүртэл бид энэхүү бичил ертөнцөөр аялж, бүгдийг ийм тод харж байсан удаагүй. Эсийн зүрх бол ДНХ юм – энэ молекул дэлхий дээрх бүх амьд биетийг бүтээн босгодог. Харин одоо, Түүхэндээ анх удаа, бид ДНХ-г уншаад зогсохгүй, өөрчилж чадах болжээ. Энд л ирээдүй бий. “Хүнийг цогцлоон бүтээхүй” -ийг үргэлжлүүлэн унш

Алкаптонурия

1908 онд Английн эмч Арчибальд Гэррод анх энэ өвчнийг ферментийн эмгэгээс үүдэлтэй гэсэн таамаглал дэвшүүлэн цуврал лекцүүдийг уншиж байжээ. Алкаптонурия нь үнэхээр генийн алдаанаас болж гомогентицины хүчлийг задлах гомогентицины хүчил 1,2-деоксигеназа ферментийн эмгэгээс үүдэлтэй юм. Энэ өвчин 200,000 хүн тутамд нэг тохиолдох ховор өвчин юм. Энэ өвчин нь харьцангуй хөнгөн хэлбэрийн өвчин бөгөөд тийм ч аюултай биш юм. Энэ өвчнийг ялгахад маш амархан байдаг. Өвчтөний шээс гомогеницитины хүчлийн хуримтлалааар баялаг байх ба энэ хүчлийн исэлдэлтээс болоод хар өнгөтэй байдаг. Тиймээс ч энэ өвчнийг хар шээсний өвчин ч гэж нэрлэдэг. Энэ өвчин хамгийн анх тэмдэглэгдэн үлдсэн тохиолдол нь 1649 он юм:

14 настай хүү хар шээсээр шээдэг байжээ. Түүнийг эмчилэх гэж янз бүрийн арга хэрэглэдэг байсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй байна. Үүнээс хүү залхаад ямар ч эмчилгээ хийлгээхийг хүсэхээ больжээ. Тэрээр эрүүл саруул насанд хүрж өнөр өтгөн гэр бүлтэй болж, урт насалсан агаад хар шээсээр шээсээр л байлаа.  

Атеросклероз

Атеросклероз нь хөгжингүй орнуудын анагаах ухаанд маш том асуудлуудын нэг болоод буй. Энэ нь артерийн судасны хана овгор төвгөр болон  зузаарснаас   цус гүйх   зай нь нарийсдаг. Атеросклерозын  процесст судасны хана, липидийн солилцоо,  цусны даралт, цусны бүлэгнэлтийн систем тромбоцит үүсэх бүгд хөндөгдөнө.   “Атеросклероз” -ийг үргэлжлүүлэн унш