Эсийн мембраны липидүүд

Эсийн мембран нь липидийн хос давхарга, уураг, нүүрс уснаас тогтох хагас шингэн төлөвтэй өвөрмөц бүтэц юм. Биологийн мембраны үүрэг нь түүний бүтцийн онцлогтой холбоотой.

Мембраны липид хос давхарга үүсгэх ба тэнд уураг ба нүүрс ус шигтгээ мэт байрласан байдаг. Эсийн мембраны 50 % г липид эзлэх ба фосфолипид, холестрол, гликолипид гэсэн гурван төрлийн липидээс тогтоно. “Эсийн мембраны липидүүд” -ийг үргэлжлүүлэн унш

Мембраны нүүрс ус

Нийт жингийн 2-10%-г эзэлнэ. Олиго болон полисахарид хэлбэрээр мөн мембраны уурагтай нэгдэж гликопротейн,липидтэй нэгдэж гликолипид хэлбэрээр байна. Нийлмэл уураг өөх тос нь липидын хос давхаргын гадна гадаргууд байх ба дотно гадаргууд байхгүй. Эсийн мембраны нүүрс ус хэд хэдэн үүрэг гүйцэтгэнэ. “Мембраны нүүрс ус” -ийг үргэлжлүүлэн унш

Эсийн мембраны бүрэлдэхүүн хэсгүүд

Эсийн мембраны бүрэлдэхүүн хэсэг нь липид, уураг, нүүрс ус юм. Липид, уургийн харьцаа 1:4-4:1 байдаг ба липидийн 80 орчим % нь фосфолипид байдаг. Липидийн оролцоотойгоор эсэд бодис нэвтрэх, ионы насосын ажиллагаа, эсийн гадаргуугаас эс рүү мэдээлэл дамжих, иммуны хариу уургийн нийлэгжил зэрэг процессууд явагддаг. Хөхтөн амьтдын эсийн мембраны судалгаанаас үзэхэд түүний ойролцоогоор 5 орчим хувийг гликопротейд болон гликолипид бүрдүүлнэ. Эсийн мембраны гадна талд оршин гликокаликс үүсгэдгийг гликозилын үлдэгдэлтэй өвөрмөцөөр холбогддог уураг бүтэцтэй агглютенин болох лектинийг ашиглан тогтоожээ. “Эсийн мембраны бүрэлдэхүүн хэсгүүд” -ийг үргэлжлүүлэн унш

Мембраны уургууд

Мембраны уураг нь мембраны жингийн 25-75 хүртэлх хувийг эзлэх ба липидийн хос давхаргад 2 янзаар шигдэн байрладаг. Нэг хэсэг нь липидын хос давхаргыг сүлбэн байрлана. “Мембраны уургууд” -ийг үргэлжлүүлэн унш

Цусны цагаан эсүүд

Цагаан эс өнгөгүй бөөмтэй эс. Цагаан эсийн тоо улаан эсийн тооноос 1000 дахин бага. Хүний цусны цагаан эс нь вирус, паразитын халдварын эсрэг үүрэгтэй. Цусан дахь лейкоцитийн тоо ихсэхийг лейкоцитоз, багасахыг лейкопени гэнэ. Цагаан эсийг сийвэнд агуулагдах мөхлөгийн байдлаас нь хамааран:

–          Мөхлөгтэй

–          Мөхлөггүй гэж хоёр хуваадаг.

Мөхлөгтэй цагаан эс нь сийвэндээ олон тооны мөхлөг агуулах ба энэ бүлэгт:

–          Базофил

–          Нейтрофил

–          Эозинофил хамаарна. “Цусны цагаан эсүүд” -ийг үргэлжлүүлэн унш

Эсийн мембраны үүрэг

  1. Бодисыг (электролит, электролит биш) эсээс гадагш нь, гаднаас дотогш нь нэвтрүүлэх буюу зөөх. Диффуз, идэвхгүй зөөлт, идэвхтэй зөөлт, эндоцитоз (фагоцитоз ба пиноцитоз) гэсэн нэвтрүүлдэг 4 зам бий.

Бодис мембранаар шилжихдээ идэвхгүй болон идэвхтэй зөөвөрлөлтөөр шилжинэ.

Идэвхгүй зөөвөрлөлт

  1. энгийн нэвчилт
  2. хөнгөвчилсөн
  3. мембраны нүхээр
  4. ионы нэвчилтийн тэнцвэр

А. В.

Идэвхтэй зөөвөрлөлт

  1. Na,K –н шахуурга
  2. Ca –н шахуурга
  3. Глюкоз,амин хүчлүүд натритай котрансфортоор зөөгдөх

Мөн эндоцитоз  болон экзоцитоз гэсэн  нэвтрүүлдэг замууд бий.

Эсийн мембраны бусад үүргүүд гэвэл:

  1. Эсэд цочрол дамжуулах
  2. Энергийг хувиргах
  3. Ферментийн идэвхийг зохицуулах
  4. Эс хоорондын харилцан үйлчлэлийг хангах

Эсийн мембраны бүтэц, онцлог

Эсийн тулгуур эрхтэн болох мембраны тухай бид авч үзнэ. Бүх амьд организмын үндсэн нэгж бол эс юм. Организм дотор явагдах бүх процесс эсийн дотор явагддаг. Эс бол бүхэлдээ мембраны систем гэж хэлж болно. Учир нь эсийн бөөм,  митохондри, рибосом, лизосом, гольджийн аппарат зэрэг эсийн бүх органойд 4-10 нм зузаантай мембранаас тогтдог.

Мембран нь эсийн нийт бодисын 80 % хүртэлхийг  эзэлдэг бөгөөд мембранаар  хүрээлэгдсэн органелл прокариот эсэнд байхгүй байхад эукариот эсэнд митохондри, хлоропласт (ургамал, зарим замаг), эндоплазмын тор, гольджийн аппарат, лизосом (зарим амьтдад)  зэрэгт байдаг. “Эсийн мембраны бүтэц, онцлог” -ийг үргэлжлүүлэн унш

Хүнийг цогцлоон бүтээхүй

Бид гайхалтай аялалд гарах гэж байна. Дотоод ертөнц рүүгээ хийх аялал. Өөрсдийн биеийн дотоод руу. Учир нь эндээс буюу хүн бүрийн  дотор бидний ирээдүй бий. Өдийг хүртэл бид энэхүү бичил ертөнцөөр аялж, бүгдийг ийм тод харж байсан удаагүй. Эсийн зүрх бол ДНХ юм – энэ молекул дэлхий дээрх бүх амьд биетийг бүтээн босгодог. Харин одоо, Түүхэндээ анх удаа, бид ДНХ-г уншаад зогсохгүй, өөрчилж чадах болжээ. Энд л ирээдүй бий. “Хүнийг цогцлоон бүтээхүй” -ийг үргэлжлүүлэн унш