Ц витамины ач тус

Larg2_4_2010Vitamin C

Бид азтай, ямар ч витамины нэмэлт тэжээлгүй байдлаас сүүлийн 100 жилийн дотор дэлгүүрийн лангуун дээр бэлнээр тавигдах хүртэл хөгжжээ. Гэвч ихэнх хүмүүс витамин ямар чухлыг ойлгодоггүй. Хэрвээ хоол хүнснээсээ витамин хангалттай хэмжээгээр авах юм бол өвчнөөс сэргийлэхэд, нэмэлт витамин хангалттай хэмжээгээр уух юм бол өвчинг эмнэхэд тус болно гэдэг нь батлагдаад байна. “Ц витамины ач тус” -ийг үргэлжлүүлэн унш

Advertisements

Дофамин – шагнал, урамшлын даавар

dopamine

Дофамин буюу 4-(2-аминоэтил)бензен-1,2-диол нь олон амьд организмын төв мэдрэлийн систем, тархинд нейротрансмиттерийн үүргийг гүйцэтгэдэг. Тархинд хэд хэдэн төрлийн дофамины систем байдаг бөгөөд хамгийн онцгой нь шагнал, магтаалын зан чанарыг зохицуулдаг байна. Шинжлэх ухааны түүхэнд судлагдсан ямар ч төрлийн шагнал урамшуулал нь тархин дахь дофамины хэмжээг өсгөдөг нь бүрэн тогтоогдсон юм. Кокаин, амфетамин, метамфетамин зэрэг мансууруулах бодис нь дофаминтай төстэй нөлөөллийг хэд дахин өсгөдөг ажээ. “Дофамин – шагнал, урамшлын даавар” -ийг үргэлжлүүлэн унш

Эритроцит

Эритроцит буюу улаан эсийг мэлхийний цусанд 1661 онд Мальпиги, 1673 онд Левенгук нээж, энэ нь хүн болон сүүн тэжээлтэн амьтдад байдгийг тогтоосон. Хэвийн хүний эритроцит нь хоёр хүнхэр гадаргуутай, зээрэнцэг хэлбэртэй, хэлбэрээ амархан өөрчилдөг эс юм. “Эритроцит” -ийг үргэлжлүүлэн унш

Цусны плазм

Цусны плазм нь  биеийн жингийн 5% орчмыг эзэлдэг. Сийвэн нь шаравтар өнгөтэй. Плазмд уураг, бага молекул жинтэй нэгдлүүд, тухайлбал витамин, гормон агуулагддаг. Цусны плазмын уураг нь элгэнд нийлэгждэг. Бага молекул жинтэй нэгдлүүд янз бүрийн эрхтэнд нийлэгжин нэг эд, эрхтэнээс нөгөөд үргэлж шилжиж байх ба организмд зарцуулагдах буюу түүнээс зайлуулагдаж байдаг. “Цусны плазм” -ийг үргэлжлүүлэн унш

Эсийн мембраны липидүүд

Эсийн мембран нь липидийн хос давхарга, уураг, нүүрс уснаас тогтох хагас шингэн төлөвтэй өвөрмөц бүтэц юм. Биологийн мембраны үүрэг нь түүний бүтцийн онцлогтой холбоотой.

Мембраны липид хос давхарга үүсгэх ба тэнд уураг ба нүүрс ус шигтгээ мэт байрласан байдаг. Эсийн мембраны 50 % г липид эзлэх ба фосфолипид, холестрол, гликолипид гэсэн гурван төрлийн липидээс тогтоно. “Эсийн мембраны липидүүд” -ийг үргэлжлүүлэн унш

Функционал Геномик: Өгөгдөл дээр анализ хийх шинэ хэлбэрүүд

Өндөр хурдтайгаар геномын дарааллын секвенсинг хийх болсноор биологийн шинжлэх ухаанд дэвшил гарсан нь тодорхой билээ. Организмын геном дахь ДНХ-ийн хэсгийг олсон байхад болдог байсан бол одоо илүү нарийн судалгаа явагдах ёстой юм. Одоо хромосом дахь ДНХ-ийн бүх дарааллыг нэг бүтэн нэгж маягаар харж, эдгээр нь хэрхэн хоорондоо харилцан холбоотой ажиллаж үйл ажиллагаагаа явуулдаг болохыг судалж болох боломжтой болжээ. “Функционал Геномик: Өгөгдөл дээр анализ хийх шинэ хэлбэрүүд” -ийг үргэлжлүүлэн унш

Мембраны нүүрс ус

Нийт жингийн 2-10%-г эзэлнэ. Олиго болон полисахарид хэлбэрээр мөн мембраны уурагтай нэгдэж гликопротейн,липидтэй нэгдэж гликолипид хэлбэрээр байна. Нийлмэл уураг өөх тос нь липидын хос давхаргын гадна гадаргууд байх ба дотно гадаргууд байхгүй. Эсийн мембраны нүүрс ус хэд хэдэн үүрэг гүйцэтгэнэ. “Мембраны нүүрс ус” -ийг үргэлжлүүлэн унш

Протеомик

Эсийн доторх бүхэл уургийн иж бүрдлийг судалдаг аргачлалыг протеомик гэнэ. Уургийг цэвэршүүлэх, ялгах арга болон уургийн биохимийн шинж чанарыг тодорхойлох явдал маш хурдацтайгаар хөгжиж байгаа билээ.

Уургийн биохимийн судалгаанд иммобилизацид оруулсан градиентийн 2D-PAGE буюу полиакриламидын гелийг хэрэглэдэг бөгөөд гарсан бүтээгдэхүүн буюу салангид болсон уурагт масс спектрометрээр шинжилгээг хийнэ. “Протеомик” -ийг үргэлжлүүлэн унш

Бөөрний дээд булчирхайн бүтэц

БДБ нь хос эрхтэн, гурвалжиндуу хэлбэртэй. Хэмжээ нь 5мм урт, 3мм өргөн, 4мм зузаан, 4г жинтэй.

1. Холтослог бодис

2. Тархилаг бодис гэсэн давхаргатай. “Бөөрний дээд булчирхайн бүтэц” -ийг үргэлжлүүлэн унш

Бамбай булчирхай ба бамбайн дэргэдэх булчирхай

Бамбай булчирхай

Бамбай булчирхай нь дотоод шүүрлийн хамгийн том булчирхай бөгөөд жин нь ойролцоогоор 30-60 гр байдаг. Хэмжээ нь эмэгтэй хүнд эрэгтэй хүнээс нилээд том байна. Дотоод шүүрлийн булчирхайнуудаас зөвхөн бамбай булчирхай л эсийн гаднах орчинд биеийн 3 сарын хэрэгцээг хангахуйц дааврын нөөцийг хадгалах чадвартай байдаг. Мөн дотоод шүүрлийн булчирхайнуудаас судасжилт хамгийн ихтэй ба түүгээр минут тутамд 120гр цус урсан гардаг онцлогтой. Энэ булчирхайн дааврууд нь бие махбодын бодисын солилцооны эрчийг зохицуулах үүрэгтэй аж.   “Бамбай булчирхай ба бамбайн дэргэдэх булчирхай” -ийг үргэлжлүүлэн унш