Ясан ба хальсан төөрөг

Агаарын долгион, орон зайн тэнцвэрийг мэдрэх явдал нь Сонсгол ба тэнцвэрийн эрхтэнээр гүйцэтгэгдэнэ.

Хүний сонсгол ба тэнцвэрийн эрхтэн бол дууны долгион ба биеийн тэнцвэрийн байдлыг хүлээж авч мэдрэх хоёр үйл ажиллагааг нэгтгэсэн нарийн зохион байгуулалт бүхий аппарат юм.

Бүтэц

Гадна чих-агаарын хэлбэлзлийг хүлээн авах үүрэгтэй.

Дунд чих-агаарын хэлбэлзлийг дотор чихэнд хүргэнэ. “Ясан ба хальсан төөрөг” -ийг үргэлжлүүлэн унш

Сурталчилгаа

Ялгаруулах эрхтэн

Бөөрний их, бага аяга тэвш

Их бага аяга тэвш нь шээсийг хадгалж бөөрний тэвшний цоргонд шилжүүлэх үүрэгтэй хөндийт бүтцүүд юм. Эдгээр нь ханандаа салст, булчин, холбогч эдэн давхаргуудтай. Хэд хэдэн бага аяга нийлж их аягаа үүсгэдэг. Их аягаасаа цааш арай хөндийрхөг нэгдсэн уут тэвшийг үүсгэдэг. Их, бага аяга болон тэвш, бөөрний цорго ба давсагны ханын бүтцийн ерөнхий зураг ижил байдаг ажээ.

“Ялгаруулах эрхтэн” -ийг үргэлжлүүлэн унш

Цусны плазм

Цусны плазм нь  биеийн жингийн 5% орчмыг эзэлдэг. Сийвэн нь шаравтар өнгөтэй. Плазмд уураг, бага молекул жинтэй нэгдлүүд, тухайлбал витамин, гормон агуулагддаг. Цусны плазмын уураг нь элгэнд нийлэгждэг. Бага молекул жинтэй нэгдлүүд янз бүрийн эрхтэнд нийлэгжин нэг эд, эрхтэнээс нөгөөд үргэлж шилжиж байх ба организмд зарцуулагдах буюу түүнээс зайлуулагдаж байдаг. “Цусны плазм” -ийг үргэлжлүүлэн унш

Кинетик болон физиологийн модель гаргах нь

Эрдэмтэд биологийн систем дэх тун жижиг атлаа маш чухал ач холбогдолтой бодисуудыг ихээр судлах болжээ. Энэ бодисуудад нь электролитуудаас эхлээд ферментийн кофакторын завсрын хэлбэрүүд гэх мэт бодисууд орно. Энэхүү жижиг бодисууд нь хэрхэн чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг дохио дамжуулалт, биоэнергетик, зохицуулгын талаарх судалгаанууд дээрээс харж болно. Энэ төрлийн жижиг бодисын судалгааг сүүлийн үед “метаболомик” хэмээх нэрээр нэрлэх болоод байгаа билээ. Эдгээр бодисын боломжит байдлыг тооцох, концентрацийг тогтоох зэрэг нь хүндхэн ажилд тооцогддог юм. “Кинетик болон физиологийн модель гаргах нь” -ийг үргэлжлүүлэн унш

Цусны ялтас

Цусны ялтас нь сүүн тэжээлтэн амьтанд бөөмгүй, шувуу бусад сээр нуруутан амьтанд бөөмтэй, 2-4 мкм диаметртэй, 0.5-0.7 мкм зузаан дугуй байна.

Цусны ялтас нь маш амархан задарна. Сийвэнгийнхээ мөхлөгт липопротейн, бодис солилцлын ферментүүд, серотонин, гистамин, адреналин ба АТФ-г агуулж байдаг. “Цусны ялтас” -ийг үргэлжлүүлэн унш

Нойр булчирхай

Хөгжил

Нойр булчирхай нь эндодерм ба мезенхимээс үүсэн хөгжсөн ба түүний үүсгэвэр нь хөврөлийн хөгжлийн 3-р долоо хоногийн сүүлчээр хөврөлийн гэдэсний ханын их биеийн хэсгийн чацархай руу түрж ургасан дорсал вентрал цүлхэн байдлаар үүсдэг. Ургийн хөгжлийн 3-н сартайгаас  эндодермийн үүсгэврээс гадаад ба дотоод шүүрлийн хэсгүүд үүссэн. “Нойр булчирхай” -ийг үргэлжлүүлэн унш

Цус ба эрүүл мэнд

Эхийн хэвлийгээс хорвоотой золгох хүртэл

Хүмүүн төрлөө олсон эхний өдрөөс л цус амьдралыг тэтгэгч, тэжээн тэнхрүүлэгч эхийн хэвлий дотор эхийн цус ургийг хэрэгцээтэй хүчилтөрөгч, тэжээлээр хангаж байх ач холбогдолтой. Эхчүүд төрөх үедээ их хэмжээгээр цус алдаж, туйлдаж ядран тэр ч бүү хэл нас барж байна. Энэ үед эхчүүдийн амийг аврахын тулд тэдэнд цус сэлбэх шаардлага гардаг. Эх хүний бие эрүүл саруул бол цус сэлбэх хэрэгцээ шаардлага арай бага байхсан. “Цус ба эрүүл мэнд” -ийг үргэлжлүүлэн унш

Бөөрний дээд булчирхайн бүтэц

БДБ нь хос эрхтэн, гурвалжиндуу хэлбэртэй. Хэмжээ нь 5мм урт, 3мм өргөн, 4мм зузаан, 4г жинтэй.

1. Холтослог бодис

2. Тархилаг бодис гэсэн давхаргатай. “Бөөрний дээд булчирхайн бүтэц” -ийг үргэлжлүүлэн унш

Бамбай булчирхай ба бамбайн дэргэдэх булчирхай

Бамбай булчирхай

Бамбай булчирхай нь дотоод шүүрлийн хамгийн том булчирхай бөгөөд жин нь ойролцоогоор 30-60 гр байдаг. Хэмжээ нь эмэгтэй хүнд эрэгтэй хүнээс нилээд том байна. Дотоод шүүрлийн булчирхайнуудаас зөвхөн бамбай булчирхай л эсийн гаднах орчинд биеийн 3 сарын хэрэгцээг хангахуйц дааврын нөөцийг хадгалах чадвартай байдаг. Мөн дотоод шүүрлийн булчирхайнуудаас судасжилт хамгийн ихтэй ба түүгээр минут тутамд 120гр цус урсан гардаг онцлогтой. Энэ булчирхайн дааврууд нь бие махбодын бодисын солилцооны эрчийг зохицуулах үүрэгтэй аж.   “Бамбай булчирхай ба бамбайн дэргэдэх булчирхай” -ийг үргэлжлүүлэн унш

Цусны цагаан эсүүд

Цагаан эс өнгөгүй бөөмтэй эс. Цагаан эсийн тоо улаан эсийн тооноос 1000 дахин бага. Хүний цусны цагаан эс нь вирус, паразитын халдварын эсрэг үүрэгтэй. Цусан дахь лейкоцитийн тоо ихсэхийг лейкоцитоз, багасахыг лейкопени гэнэ. Цагаан эсийг сийвэнд агуулагдах мөхлөгийн байдлаас нь хамааран:

–          Мөхлөгтэй

–          Мөхлөггүй гэж хоёр хуваадаг.

Мөхлөгтэй цагаан эс нь сийвэндээ олон тооны мөхлөг агуулах ба энэ бүлэгт:

–          Базофил

–          Нейтрофил

–          Эозинофил хамаарна. “Цусны цагаан эсүүд” -ийг үргэлжлүүлэн унш