Микрография

fleas

Нүдэнд бараг үл үзэгдэх жижиг хорхой шавж болон ургамлын нарийн бүтцийг анх удаа олон нийтэд танилцуулсан шинжлэх ухааны ном. Номыг зохиогч нь өөрийн микроскопийн дизайныг гаргаж бүтээлгэсэн Английн эрдэмтэн Роберт Хүк байлаа. Тэрээр олон янзын линзээр харсан болгоноо гайхалтай нарийвчлалтай зурж, ном болгон хэвлэсэн байна. “Микрография” -ийг үргэлжлүүлэн унш

Advertisements

Өөрт үл эвцэлдэх

SI гэж юү вэ?

Self-incompatibility (SI) нь ангиоспермүүдэд тохиолдох өөртөө тоос хүртэхээс сэргийлсэн хэд хэдэн генийн механизм юм. SI-тай ургамлуудын хувьд үр боловсрох оронд нэг ижил генотиптой тоос хүрэх аваас ямар нэг шатандаа хөгжил нь зогсдог. Тиймээс ямар ч үр боловсрохгүй юм. Энэ нь тэгэхээр өөр өөр генотиптой ургамлууд эвцэлдүүлэгт орж генийн олон янз байдал бий болохыг дэмжиж байгаа хэрэг юм. Ангиоспермүүд дэлхий дээр өргөн тархахад SI гол үүрэг гүйцэтгэсэн байж ч болох юм. “Өөрт үл эвцэлдэх” -ийг үргэлжлүүлэн унш

Ургамлын эс, эдийн өсгөвөр

Эдийн өсгөврийн арга нь ердийн нөхцөлд (in vivo) ургаж байгаа эх ургамлаас өчүүхэн жижиг хэсгийг (эксплант) салган авч хуруу шилэн дотор (in vitro) тухайн ургамалд тохиромжтой нөхцөлд, бүтэн ургамал болтол нь нөхөн төлжүүлж ургуулахад тулгуурлана. in vitro нөхцөлд ургасан ургамланцрыг (plantlet) дасган зохицуулах шатаар (ex vitro) дамжуулан буцааж in vivo нөхцөлд шилжүүлнэ. “Ургамлын эс, эдийн өсгөвөр” -ийг үргэлжлүүлэн унш

Ургамлын байгалийн өвчин эсэргүүцэх замууд

Хортон шавж болон микробын гаралтай халдварт өвчний адил талууд

Ургамал нь халдварт өвчнийг эсэргүүцдэггүй гэсэн ойлголт нь буруу юм. Учир нь тэд эсэргүүцлийн системтэй байдаг юм. Тэдэнд гаднаас орж ирсэн микробуудын эсрэг өвөрмөц эсүүдийг ялгаруулдаг дархлааны систем байхгүй бөгөөд ерөнхий эсэргүүцлийн системтэй байдаг гэж болох юм.

Халдварт өвчин, хортон шавжийг эсэргүүцэх байдал нь ургамлын хувьд олон талаараа адил байдаг. Энэ хоёр тохиолдлын аль алинд нь ургамлын эсэд учруулсан гэмтэл нь ерөнхий эсэргүүцлийн системийг өдөөдөг юм. “Ургамлын байгалийн өвчин эсэргүүцэх замууд” -ийг үргэлжлүүлэн унш

Замаг

Нэг эст замаг нь фотосинтез явуулах чадвартай. Замаг нь эсийн хатуу  бүрхүүлтэй. Энэ нь эсийг гадаад орчноос хамгаалж даралтыг зохицуулах үүрэгтэй. “Замаг” -ийг үргэлжлүүлэн унш

Үндэс

Үндэс – энэ бол ургамлын газар доорх хэсэг бөгөөд ус болон бодисыг сорж авах үүргийг гүйцэтгэдэгээс гадна ургамлыг хөрсөнд бэхлэх үүрэгтэй. Үндэс нь ургамлын ургал эрхтэний нэг юм. Үүнээс гадна, үндэс нь шим тэжээлийн бодисыг нөөцлөн хадгалах, ургал үржлийн үүргийг гүйцэтгэх, бусад организмуудтай холбогдох (симбиоз) зэрэгт чухал үүрэгтэй. “Үндэс” -ийг үргэлжлүүлэн унш

Дархлааны эмчилгээний агентуудыг нийлэгжүүлдэг трансгеник ургамлууд

20-иод жилийн өмнөөс сайжруулсан буюу хортон шавьж, гербицидэд тэсвэртэй шинж чанартай ургамлуудыг генийн инженерчлэлийн аргаар гаргаж авсан талаарх мэдээллүүд үргэлж гарсаар байгаа билээ. Эдгээр нь газар тариалан, хөдөө аж ахуйд ихээхэн ач холбогдолтой үр дүнгээ өгсөн байна. Гэвч үүний эсрэгээр ургамлуудыг биореактор маягаар ашиглан эмчилгээний зориулалттай уургууд гаргаж авах явдал нь дөнгөж хөгжих шатандаа явж байгаа билээ. Маш олон эсэргүүцлийг сайжруулах уургууд, эсрэг биеүүд, вакцинуудыг гаргаж авсан ч эмнэлгийн практикт туршигдсан нь хязгаартай тоотой юм. “Дархлааны эмчилгээний агентуудыг нийлэгжүүлдэг трансгеник ургамлууд” -ийг үргэлжлүүлэн унш

Сукцесс

Амьд байгаль тогтмол хөдөлгөөнд оршдог. Өөрчлөлт нь мөн бүлгэмдлийн түвшинд явагдана. Бүлгэмдэлд хамаарах зүйлийн тоо өөрчлөгдөх нөхцөлд физиогноми болон экосистемийн функцид өөрчлөлт гардаг. “Сукцесс” -ийг үргэлжлүүлэн унш

Интрагеник модификаци ашиглан газар тариалангийн ургамлын геномыг цэвэрлэх нь

Жимс ба хүнсний ногоо нь сүүлийн гурван зуун жилийн дотор шим тэжээлийн бодисын сайн эх сурвалж болон хөгжжээ. АНУ-ын хөдөө аж ахуйн яамны хөрөнгө оруулалттай явагдаж буй жимс, хүнсний ногооны шим тэжээлийн бодисын агууламжийг дээшлүүлэх “5 А өдөр” мэтийн төслүүд хэрэгжиж байгаа. Гэвч одоогийн хүнсний зориулалтаар ашиглах ургамлуудтай холбоотой асуудлууд байсаар л байна. Сүүлийн үеийн хоёр ерөнхий судалгааны тоймд ургамлуудад эрүүл мэндэд тустай антиоксидантын хэмжээг нэмэгдүүлж, токсинууд болон аллергенийг зайлуулах шаардлагатайг онцолжээ. Ийм төрлийн сайжруулалтыг генийн инженерчлэлийн орчин үеийн шинэ хандлага болох интрагеник модификациар гүйцэтгэж болно. Энэ арга нь байгалийн генийн элементийн бүрдэлтэй ургамал дээр трасформац явуулдаг арга юм. “Интрагеник модификаци ашиглан газар тариалангийн ургамлын геномыг цэвэрлэх нь” -ийг үргэлжлүүлэн унш

Цэцэгт ургамлын үүсэл

Ус дамжуулах эдийн үүрэг нь ургамлыг хуурай газарт усны хэрэгцээгээ хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Эхэн үеийн хуурай газрын ургамлууд нь зарим хөвдтэй адил цоргот эдгүй байлаа. Харин үхсэн эсүүдээс бүрдсэн маш энгийн зөөвөрлөлтийн эдтэй байв. “Цэцэгт ургамлын үүсэл” -ийг үргэлжлүүлэн унш