Малгайт мөөгний зарим ашигт бодисууд

Сахаридууд. Энэ нь органик нэгдлүүд ба хүний хувьд экзоген бодисууд бөгөөд амьдралд зайлшгүй шаардлагатай, энергийн эх үүсвэрийн хувьд хүнсний найрлагын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болдог. Мөн эдгээр нь нөөц, тулгуур бодисын үүрэг гүйцэтгэж гидроколлойдын хувьд эдэд усыг барьж байдаг. Сахаридуудын бүтэц найрлагыг амт, реологийн шинж ба бүтээгдэхүүний хүнсний чанарт нөлөөлдөг учир хүнсний технологид өндөр ач холбогдолтой. Бүтцээсээ хамааран гидрофил ба амтны чанараараа маш их ялгаатай. “Малгайт мөөгний зарим ашигт бодисууд” -ийг үргэлжлүүлэн унш

Мөөг тариалалтын ач холбогдол

Азийн олон оронд мөөгийг МЭӨ-с хүнсний болон эмчилгээний зориулалтаар өргөнөөр ашиглаж иржээ.  Мөөг нь хүний биед хялбархан шингэдэг уураг, витамин, нүүрс ус, эрдэс бодис их хэмжээгээр агуулдаг, хоол боловсруулалтад сайнаар нөлөөлдөг зэрэг ихээхэн ач холбогдолтой сонирхол татахуйц хүнсний бүтээгдэхүүн юм. Үүнээс гадна төрөл бүрийн полисахарууд, фермент, биологийн идэвхитэй бодисууд агуулна. “Мөөг тариалалтын ач холбогдол” -ийг үргэлжлүүлэн унш

Хөрөнгө

žХөрөнгөний мөөг (Saccharomyces cerevisiae) нь нүүрсхүчлийн хий ялгаруулах ба энэ нь талхыг хөөхөд хүргэдэг. žЭнэ нь мөн этанол, зарим автолизын хажуугийн бүтээгдэхүүнүүдийг үүсгэдэг нь талхны үнэр, амтад нөлөөлдөг. žSaccharomyces exiquus нь цөөн тохиолдолд хөрөнгө болон хэрэглэгддэг.  “Хөрөнгө” -ийг үргэлжлүүлэн унш

Aspergillus-ийн төрлийн мөөгнүүдээс фермент ялгаж авах

Кoji хөгц мөөгнүүд нь Aspergillus –ийн хэд хэдэн зүйлийн холимог байдаг. Үүнийг зүүн азийн орнуудад олон зууны турш хэрэглэсэн билээ. Тэдгээрийг шар буурцаг, улаан буудайн холимогийг задлан шар буурцгийн сүмс гарган авахад хэрэглэдэг.

Тэдгээрийг мөн цагаан будаан дахь цардуулыг задалж саки болон бусад нэрмэл ундаа гарган авахад хэрэглэдэг. Цардуул их агуулсан будаа, төмс зэргээс архи нэрэн гаргаж авахад  Saccharomyces-ийн төрлийн мөөгнүүд цардуулыг задалж чаддаггүй тул koji хөгц мөөгнүүдийг буюу жишээ нь Aspergillus oryzae-г хэрэглэдэг. “Aspergillus-ийн төрлийн мөөгнүүдээс фермент ялгаж авах” -ийг үргэлжлүүлэн унш

Хөгц мөөгөнцөр

Хөгц мөөгөнцөр нь мөөгний ангид хамаарагдах нэг эст доод мөөг юм.ž Хөгц мөөгөнцөр нь бусад организмуудаас ялгарах гурван шинж тэмдэгтэй. Үүнд:

1. Споруудаар үржинэ.

2. Мицель маягийн салаасан биетэй

3. Хлорофилл байхгүй

“Хөгц мөөгөнцөр” -ийг үргэлжлүүлэн унш