Бактериоцины антибиотикоос ялгагдах ялгаа

Хөгц мөөг болон зарим бактерийн ялгаруулдаг антибиотик нь бусад бактерийн эсийн ханын үүсэлтийг дарангуйлдаг. Эсийн хананд нь үйлчлэл үзүүлж задалдаг.

Антибиотик нь сонгомол үйлчилгээтэй (жишээ нь нэг антибиотик Грам эерэг, нөгөө антибиотик Грам сөрөг эсийн ханатай бактерид үлчилнэ.) Мөн зарим антибиотикууд болох жишээлбэл Streptomyces бактерийн антибиотик бусад бактерийн уургийн синтезийг дарангуйлдаг. “Бактериоцины антибиотикоос ялгагдах ялгаа” -ийг үргэлжлүүлэн унш

Цусны цагаан эсүүд

Цагаан эс өнгөгүй бөөмтэй эс. Цагаан эсийн тоо улаан эсийн тооноос 1000 дахин бага. Хүний цусны цагаан эс нь вирус, паразитын халдварын эсрэг үүрэгтэй. Цусан дахь лейкоцитийн тоо ихсэхийг лейкоцитоз, багасахыг лейкопени гэнэ. Цагаан эсийг сийвэнд агуулагдах мөхлөгийн байдлаас нь хамааран:

–          Мөхлөгтэй

–          Мөхлөггүй гэж хоёр хуваадаг.

Мөхлөгтэй цагаан эс нь сийвэндээ олон тооны мөхлөг агуулах ба энэ бүлэгт:

–          Базофил

–          Нейтрофил

–          Эозинофил хамаарна. “Цусны цагаан эсүүд” -ийг үргэлжлүүлэн унш

Монгол айрагнаас ялгаж авсан сүүн хүчлийн бактерийн ялгаруулсан хоёр төрлийн бактериоциныг цэвэршүүлэх ба тодорхойлох

Зорилго

Энэ судалгааны зорилго нь Монголын үндэсний ундаа болох айрганд орших сүүн хүчлийн бактерийн ялгаруулдаг бактериоцинуудыг ялгаж, цэвэршүүлж шинж чанарыг нь тогтоох явдал юм.

Хэрэглэсэн аргууд ба үр дүн

Enterococcus durans хэмээх бактерийг тогтоохдоо морфологи, биохимийн шинж чанар, нүүрсусны ферментаци явуулах хэлбэр зэрэг дээр нь үндэслэн API50CH хэмээх кит, 16S ДНХ-ийн анализын аргуудыг ашигласан болно. “Монгол айрагнаас ялгаж авсан сүүн хүчлийн бактерийн ялгаруулсан хоёр төрлийн бактериоциныг цэвэршүүлэх ба тодорхойлох” -ийг үргэлжлүүлэн унш

Вакцины ангилал, үйлдвэрлэл, хэрэглээ

Өнөө үед вакциныг үндсэн дөрвөн бүлэг ангилан авч үздэг. Үүнд:

  1. Амьд вакцин: -Халдварт өвчин үүсгэгч бичил биетний хоруу  чанарыг сулруулж бэлтгэсэн вакциныг хэлнэ. Үүнд: халдварт саа, улаан бурхан, сүрьеэ, гахайн хавдраас сэргийлэх вакцинууд орно.
  2. Үхүүлсэн вакцин: -Халдварт өвчин үүсгэгч бичил биетний дархлал тогтоох чанарыг хэвээр хадгалж уг бичил биетнийг хими, физикийн нөлөөгөөр үхүүлж бэлтгэсэн вакциныг хэлнэ. Үүнд: сахуу-хөхүүл ханиад-татрангаас сэргийлэх вакцин орно.
  3. Анатоксин: – Микробын амьдралын үйл ажиллагааны бүтээгдэхүүн бөгөөд формалинаар үйлчлүүлэх буюу өндөр хэмийн үйлчилгээнд оруулан гаргаж авна.
  4. Химийн вакцин: – Химийн янз бүрийн аргаар микробын эсийн бүрэлдэхүүн хэсгийг салган авч бэлдэнэ. “Вакцины ангилал, үйлдвэрлэл, хэрэглээ” -ийг үргэлжлүүлэн унш

Вакцин гэж юу вэ?

Халдварт өвчин тусаад эдгэрсэн хүн уг халдвараар дахин өвчилдөггүйг ажиглан мэдсэн нь халдварт өвчнөөс сэргийлэх бэлдмэл боловсруулан хэрэглэх санааг төрүүлсэн байна.

            Эртний Хятадад цагаан цэцгээр өвчлөгсдийн шархан дээр тогтсон тавнаас нунтаг бэлдэн хамарт татдаг заншилтай байсан. “Вакцин гэж юу вэ?” -ийг үргэлжлүүлэн унш

Вирусын онтогенез

Онтогенез
—А.О.Ковалевскийн асцид , Ф.Мюллерийн хавч хэлбэртэн , Э.Геккелийн гурвалсан паррелизм болох бусад ажлуудын үр дүнд “Биогенетикийн хууль“ боловсрогдсон юм. —Энэ хуулийн үндсэн агуулга нь “Онтогенез бол филогенезийн товч , хурдан давталт мөн“ гэсэн байдаг. —Өөрөөр хэлбэл амьд биеийн нэгэн биеийн хөгжил онтогенезээс тухайн зүйлийн овгийн түүхийг харж болно. — “Вирусын онтогенез” -ийг үргэлжлүүлэн унш

Уураг


Амьд организмын найрлаганд ордог бүх органик бодис дотроос бүтцээрээ хамгийн нийлмэл нь уураг байдаг. Эдгээр бодисыг анх Н. Мульдер 1838 онд Протеин гэж нэрлэсэн бөгөөд энә protos -анхдагч гэсэн утгатай грек үгээс гаралтай юм. “Уураг” -ийг үргэлжлүүлэн унш

Цус төлжүүлэх эрхтнүүд ба чөмөг

Цус төлжүүлэх ба дархлаа хамгааллын тогтолцоог бүрдүүлдэг эрхтнүүдийг бүтэц үүргээр нь төвийн болон захын гэж 2 ангилна.

Төвийн эрхтэнд: шавиа чөмөг, сэрээ булчирхай, хоол боловсруулах замын дагуух лимфоцитын бөөгнөрлүүд орно.

Захын эрхтэнд: тунгалагийн зангилаа, дэлүү, гүйлсэн булчирхай, хорхойрхуу ургац болон бусад (нөхөн үржихүйн, амьсгал, ялгаруулах) эрхтэний лимфойд бүтэц орно.

Шавиа чөмөг

Шавиа чөмөг нь цус төлжүүлэх ба дархлаа хамгааллын төвийн эрхтэн бөгөөд өөрөө өөрийгөө үүсгэх чадвартай цусны эсүүдийг агуулж миелоид ба лимфоид эсүүдийг үүсгэдэг. Бие гүйцсэн хүн нь улаан ба шар 2 төрлийн шавиа чөмөгтэй байдаг. “Цус төлжүүлэх эрхтнүүд ба чөмөг” -ийг үргэлжлүүлэн унш